
Олон жил иргэдийн нуруунд ачаа болж, аж амьдралыг нь чөдөрлөж байсан төрийн байгууллагуудын хүнд суртал, гараас гар дамждаг тогтолцоог Хотын дарга Б.Пүрэвдагва үндсээр нь халахаар шийджээ.
“Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарыг ажиллуулж, нийслэлийн эрх бүхий 22 албан тушаалтан иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэнэ.
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн иргэн таны санал, хүсэлт, гомдлыг хэн нэгэн дарга шүүгээндээ хав дарж суух боломжгүй боллоо. Ердөө ажлын тав хоногийн дотор хариу өгөхөөс аргагүй системд хот шилжлээ. Та open.ulaanbaatar.mn хаяг руу нэвтрэн илгээсэн санал, хүсэлт, гомдол нь хаана, хэн гэдэг албан тушаалтан дээр байгааг шууд хянах боломжтой боллоо.
























































