Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ

2015-7-21
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн зураг төсөл, тендер шалгаруулалт ба барилгын ажлын хяналтыг хийх олон улсын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх гэрээний эрхийг авсан БНСУ-ын Dohwa Engineering ба Korea district Heating Corporation-тай байгуулсан гэрээг баталгаажуулах ёслол боллоо.

 

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь Улаанбаатар хотын дунд хэсгийн гэр хороололд хотын үндсэн үйлчилгээ болон нийгэм эдийн засгийн үйлчилгээг сайжруулах Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд хотын дэд бүтцийн үндсэн салбарууд болох ус хангамж, ариутгах татуурга, дүүргийн халаалт, авто замуудын ажлыг санхүүжүүлэх бөгөөд оршин суугчдын эрэлт хэрэгцээний дагуу нийгэм эдийн засгийн байгууламжид хөрөнгө оруулалт хийх болон дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэх аж.

 

Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нийт 9 жилийн турш III үе шаттайгаар хэрэгжих ба эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийгдээр төлөвлөгджээ. Азийн Хөгжлийн Банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1-р үе шатны нарийвчилсан зураг төсөл, тендерийн баримт бичгийг бэлтгэх, тендер шалгаруулалт болон барилгын ажлын хяналтыг гүйцэтгэх мөн 2-р үе шатны Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг АХБ болон Улаанбаатар хотын захиргаа 2014 онд хамтран зарласан байна.

Тухайн тендерт санал ирүүлсэн нийт 20 гаруй олон улсын болон дотоодын компануудын техникийн болон санхүүгийн саналуудад АХБ болон Улаанбаатар хотын зүгээс олон шатлалт зэрэгцээ хяналт бүхий үнэлгээ хийгдэж дууссан ба БНСУ-ын Дох-ва Инженеринг (Dohwa Engineering Co,ltd) компанийн ахалсан түншлэлд Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээний эрхийг санхүүжүүлэгч талаас эцэслэн олгоод байгаа аж. Тус түншлэлд БНСУ-ын Дулааны шугам сүлжээ корпораци (Korea District Heating Corporation), Монгол улсын Зөвлөх үйлчилгээний Монконсалт, Зураг төслийн Ньюкон зэрэг компанууд багтсан байна.

 

Улаанбаатар хотыг 1 төвт хотоос олон төвт хот болгох зорилтыг 2013 онд батлагдсан Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бөгөөд энэхүү зорилтыг ханган биелүүлэхэд зураг төслийн зөвлөх үйлчилгээ нэн чухал үүрэг гүйцэтгэх аж. Улаанбаатар хотын зүгээс өөрийн хүлээсэн үүргийн хүрээнд газар чөлөөлөх болон нүүлгэн шилжүүлэх ажилд хамрагдах иргэдийг түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцыг Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд барьж байгаа ба энэ оны 10 сар гэхэд ашиглалтанд бүрэн оруулахаар ажиллаж байгааг албаны хүн онцоллоо.

 

 

Дэд төвүүдийн нарийвчилсан зураг төслийг бэлтгэх ажлын явцад иргэд оршин суугчдын идэвхитэй оролцоо болон дэмжлэг нэн чухал бөгөөд төсөлтэй холбоотой аливаа асуудлаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70003098, 70003099 утсаар холбогдож лавлагаа, тодруулга авах болон санал бодлоо хуваалцаж болох юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    13 цаг 4 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 30 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    14 цаг 37 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    15 цаг 25 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    15 цаг 58 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    16 цаг 6 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    16 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 30 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    18 цаг 23 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    19 цаг 9 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    19 цаг 18 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    19 цаг 23 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    19 цаг 59 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    20 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    20 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    20 цаг 17 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    20 цаг 25 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    20 цаг 37 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    20 цаг 51 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    21 цаг 18 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК