Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кондуктор мөнгөө хурааж, иргэд өгдөг үйлчилгээ хэвээр байна

2015-7-24
0
ЖИРГЭХ

        Манай улсын нийтийн тээврийн үйлчилгээ төгс болж, иргэд ая тухтай орчинд дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг авдаг болно гэдэгт иргэд эргэлзэж байна.  

 

Нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн иргэд автобусаар цахим картаар үйлчлүүлэх ёстой.

 

Гэтэл нэлээд их хөрөнгө мөнгө зарж хийгдэж буй энэ ажлын бэлтгэл тийм ч хангалттай байсангүй бололтой. Өглөө гэрээсээ гарч автобусны буудал орчмоор байгаа иргэдтэй уулзаж, картаар үйлчлүүлэх ёстой гэдгээ мэдэж байгаа эсэхийг тодруулахад “Уг нь бол сонссон. Гэхдээ тэр карт нь олдохгүй юм билээ. Автобусанд суухын тулд нөгөө картыг нь эрээд явах цаг зав байхгүй л байна. Ер нь бол энэ ажил хий хоосон мөнгө үрсэн ажил л болох байх даа” гэцгээн картын үйлчилгээг тийм ч сайнаар хүлээж авахгүй байгаагаа хэлцгээж байлаа.

 

Түүнчлэн “Автобусны хүн нь дүүрчихээд кондуктор нар нь урагшаа шахаад өг, хүн нь багтахгүй байна гээд орилоод байхад хар амиа бодоод зогсоод байдаг хүмүүс кондуктаргүй байхад ч ёстой дураараа эзэгнэцгээх байх даа. Иргэдийн ухамсарыг дээшлүүлэх ажлыг эхлээд хийчихээд дараа нь энэ ажлаа эхлүүлсэн бол үр дүнтэй байх байсан” хэмээх иргэд ч байсан юм.

 

Мэдээж нийтийн тээврийн энэхүү шинэчлэлийн ажил нь анхных болохоор иргэд тийм сайнаар хүлээж авахгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ “Гараа сайн бол бариа сайн” гэдэгчлэн ажлыг эхнээс нь үр дүнтэй, зохион байгуулалттай хийвэл хэрэгжилт нь ч сайн байх ёстой баймаарсан.

 

Гэтэл энэ ажил амьдрал дээр тийм ч сайн хэрэгжихгүй бололтой гэсэн харамсалтай бодол иргэдтэй уулзах мөчид төрж байсныг нуух юун.  

 

 

"U money" картаар үйлчлүүлж байгаа иргэд алга

 

Автобусанд сууж иргэд картаар үйлчлүүлж байгаа эсэхийг сонирхохоор нийтийн тээврийн 41 номерын автобусанд сууж, картаа уншуулаад орлоо.

 

Уг нь бол карт уншуулаад үйлчлүүлж болохоор л санагдав. Кондукторт 500 төгрөгөө шүүрүүлж, тасалбар авсанаас арай боломжийн, басхүү сонирхолтой санагдаж байв. Автобус дүүрэн шахам хүмүүсээс тоотой хэдхэн хүн л картаар үйлчлүүлж байгаа харагдав.

 

Харин бусад хүмүүс нь кондукторт мөнгөө хураалгаад л жирийн өдрийн адил л үйлчлүүлж байлаа. Уг нь өнөөдрөөс эхлэн картаар үйлчлүүлэх ёстойг кондуктар сануулах нь бүү хэл энэ талаар дурсах ч үгүй байлаа. Тиймээс кондуктораас цахим картаар үйлчүүлэх ажил өнөөдрөөс эхлэнэ биз дээ. Энэ ажил ер нь хэр хэрэгжих юм шиг байна хэмээн асуувал “Ёстой хэлж мэдэхгүй байна. Иргэд бол тийм ч сайнаар хүлээж авахгүй байгаа шүү дээ. Энэ ажил амьдралд яг хэрэгжих хүртлээ нэлээд удах л байх даа” хэмээв.

 

Бэлэн мөнгөний хайрцагыг автобус болгонд байрлуулж амжаагүй бололтой

 

Улаанбаатар смарт компаниас “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийт 1170 автобусанд цахим машиныг суулгахаар төлөвлөж, суулгалтын ажил дуусаад байгаа. Энэ ажлыг эхлүүлэхэд ямар нэгэн хүндрэл байхгүй. Хугацаандаа эхлэх боломжтой” хэмээцгээж байсан. Харин картын борлуулалт тааруу байгаа тул иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулсан. Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж боломжтой гэх мэдээлэл ч тийм ч бодитой биш бололтой. Бидний үйлчлүүлсэн автобсанд л лав тийм хайрцаг байхгүй байсан юм.

 

Картаа мартсан тохиолдолд бэлэн мөнгөө зориулалтын саванд хийж үйлчлүүлнэ

 

Иргэд "U money" картыг 3600 төгрөгөөр худалдаж авна. Картыг нэг удаад 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Автобусны буудлын ойролцоох 450 цэгээр ухаалаг карт худалдан авах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэх юм. Ихэнхдээ автобусны буудал дээрх ТҮЦ-ээр худалдаалах аж.

Цахим карт нь таван төрөлтэй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэдэд зориулсан төрөл бий. Иргэд картаа мартсан тохиолдолд бэлэн мөнгөө зориулалтын саванд хийж автобусаар зорчих боломжтой. Харин оюутан залуус картаа Оюутны холбооноосоо авах бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүүрэг, хорооноосоо авах юм.

 

Ямартай ч нийтийн тээврийн шинэчлэлийн энэхүү ажил амьдралд төгс хэрэгжвэл манай улсын нийтийн тээврийн үйлчилгээ нэг ч гэсэн алхамаар урагшлах боломж бүрдэх юм.  

 

24tsag.mn

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • ЗОЧИН (202.9.47.177)
    ХЭДЭН КОНДУКТОР АЖИЛГҮЙ БОЛОО БОЛ ЦААШИД БҮГД АЖИЛГҮЙ БОЛОХ БАЙХ ДАА ТЭР ХЭДЭН ТӨМӨРИЙГ СОЛНГОСООС ХЭДЭН САЯ ДОЛЛАРААР АВЧ БАЙХЫН ОРОНД ХЭДЭН ЖИЛ КОНДУКТАРТАА ӨГСӨН БОЛ ДААНЧ ЯАВ ДАА БААТАР ДАРГА АА АРГАГҮЙ Л АЙДАГГҮЙ ЗОВДОГГҮЙ ИЧДЭГҮЙ БААТАР ЮМ ДАА
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.149)
    Ингээд зоргонд нь хаячихвал энэ ажил дуусах нь тодорхой .Зорчигчдоос илүү жолооч, кондуктор, автобус компани бүгдийнх нь бэлэн мөнгөний орлого хаагдах тул дэмжихгүй нь тодорхой байна.бүр цаашилбал хулхи юм суулгаж мөнгө цохисон бол хийсэн ,цавчсан нөхдүүд ч бүү дэмжээсэй гээд ханцуй дотроо залбираад сууж байж ч магад. МАН ч тодорхой
    2015 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (103.229.120.113)
    Санаачилж туршиж байж хөгжил урагшилдаг болохоос нэг суурин дээр эрэгэлдээд байвал соц үеэсээ салахгүй л болов уу.Нэг ажил сэдээд шинэ зүйл санаалаад эхлэхээр нэгийгээ муулдаад хардаад эхэлдэг энэ увайгүй зангаасаа салаач.Мэдээж энэ ажлыг саатуулахыг хүсэгчид байгаа.Сонгуул ойртсон МАН шинэ хийгдэх зүйлээс бол айж л байгаа.Жолооч кондуктор нарын мөнгө хармаалдаг хумигдана.
    2015 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.156)
    20-иод жилийн өмнө байр хувьчилна гэхэд Ху-гийн хулгайчууд Идэх нь, шулах нь. Монгол сүйрлээ гэж амаараа цагаан хөөс цахруулан улайран эсэргүүцэж байж билээ. Тэрэнтэй л ижил юм даа. Хөгжүүлж урагшлуулахгүй бол хөгжүүлсэнгүй гэж орилно, хөгжүүлэх гэхээр хөгжүүллээ гэж эсэргүүцнэ. Ху-гийн хулгайч нарт нь хотын засгийн эрхийг нь буцааж өгөөд, хог тоосондоо даруулаад маль маль инээгээд байж байвал нь таарсан манкуртууд.
    2015 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (202.9.47.177)
    хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгсэн хангуучуудаас их мөнгө авсан даа салга амбан
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • зорчигч (103.10.21.98)
    уул нь хэрэгтэй л дээ гэвч кондуктор жолооч 2 өдөртөө өчнөөн ашигтай ашиллдаг болохоор яавч цахаим картыг сануулахгүй нь лав компань ч ялгаагүй өчнөөн бэлэн мөнгөнөөсөө яалаа гэж салахыг бодох вэ энэхүү үйлчилгээг нураах нь тодорхой болоод эхлэв бололтой кондукторууд их л ам муутай зорчигчидын дунд илэрхий ухуулга шинжтэй яриьцгаах юм
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • zochin (103.229.123.193)
    Ene hen geechiin Biznes boloo Mongold tsag n boloogui bn shuudee
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
    • ХАХАХА
      ЦАГ БОЛНО ГЭХЭЭР ЯАДАГИЙН ДЭМИЙ ЮМ ХУЦАЖ БАЙХААР ОЧИЖ ҮХЭРЭЭ ЛАЛГАНУУЛ ХӨДӨӨНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ МИНЬ
      2015 оны 07 сарын 24
  • Зочин (185.64.196.204)
    Haa gazriin hugjiltei ornuudad baidag uilchilgee.Huuliin daguu hun bur uuruu uurtuu uilchilne
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.64.196.204)
    Hunii gar harahgui,huntei hereldehgui,zubhun uuriin uhamsaraar uuriin duraar uilchuuleh iim saihan uilchilgeeg uüyndaa zubshuuruhgui bgaan be.hun uuruu uurtuu l uilchileed heruul uruulgui yabchih um shuudeee humuusee.Hen ch gesen jolooch,konduktortai herledeed yabah husel bhgui bizdee
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (203.160.55.162)
    тэр картыг нь бас 3600 төгрөгөөр худалдаж аваад дээр нь бас мөнгө хийхгээд банк руу явах юм байна даа ёстой ажлын садаа гэж энийг хэлэх байх даа
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
    • ХАХАХА
      ХЭХЭ ХӨДӨӨ ЦАРАЙЛААД БАЙГААРАЙ ХАХАХАХА
      2015 оны 07 сарын 24
  • зочин (202.9.47.177)
    БАТҮҮЛ ДАНДАА ШИНЭ ЗҮЙЛ ХИЙХ ЮМ ТЭР НЬ ЗААВАЛ АШИГ ХҮНЖОО ДАМЫН ҮРТЭЙ БАЙХ ВМ САЙТАР БОЛОВСРУУЛСАН ЛУЙВАР БАЙНА ТМС ИЙН ХҮҮХДИЙН МӨНГӨ ТАТАЖ БАЙСАН ХҮН ИХ НАРИЙН АРГА ЭЗЭМШЖУУ ХЭДЭН ЗУУН САЯ ТӨГӨӨР ТИЙМЮМ АВЧИРЧ БАС КАРТ ХЭВЛҮҮЛЖИХ ЗАРДАЛ ГАРГАЖЭЭ ХӨӨРХИЙ КОНДУКТОРТ ӨГСӨН БОЛ МОНГОЛ АЙЛД Л ХЭРЭГТЭЙ 500 КОНДУКТАРЫН НЭГ НЬ САРД 800 900 МЯНГАН ТӨГИЙН ЦАЛИНАВНА ГЭЖ ТООЦОХОД АРВАН ЖИЛД ХҮРЭХ МӨНГИЙГ ИНГЭЖ ҮРЭХ ГЭЖ ДЭЭ ЧИ ХЭЗЭЭ ХУЛИГААН ХЭЗЭЭДЭЭ УХААНТАЙ САНААЧЧЛАГЧ БАЙСАН ЮМ БЭ ИЧЭЭЧ ЧИ НҮГЭЛЭЭ ҮҮРНЭ ХАТУУХАН ИРНЭ ШҮҮ
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
    • ХЭХЭХЭ
      МАНЫ ХУЛГАЙЧ НАР ЮУЧ ХИЙДЭГГҮЙ ТЭГТЭЭ МӨНГИЙГ НЬ ЦӨЛӨМДӨГ ШҮҮ ДЭЭ
      2015 оны 07 сарын 24
  • boloroo (202.21.111.141)
    ehleed tsewer baidliig hangaj boldgvin bhda. awtobusand suuhaar toos shorootoi ih bohir baidag. Ter talaasaa arga hemjee awahad yanaaa
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.24)
    MANAI MONGOLCHUUD SHIG UNEGUY YUMAND DURTAI KHUMUUSD BOL SAIKHAN KHULKHIDDAG YUM BOLOKH YUM DAA UKHAMSRYN TUWSHIN NI IIM DOR ULSAD ZOKHIKHGUY ASUUDAL BAIKH AA .AWTOBUS KOMPANIUD ALDAGDALD OROKHGUYN TULD KONDUKTORUUDAA AJILLUULJI L TAARAA
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    батүүлийн хулхи шоу
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
    • ХАХАХА
      ХЭХЭ МАНЫ ХУЛГАЙЧ
      2015 оны 07 сарын 24
  • зочин (203.194.114.127)
    ид ачаалалтай үед энэ ч тиим амаргүй зүйлэл дээ картаа уншуулах гээд зогссоор байтал яарч яваа арын улсууд бөөн хэл ам тэр хооронд жолооч нь бухимдаж хурдан суухыг яаруулна хөгий нь л юм болох байх даа
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.10.22.43)
    uul ni ih l zuv zuil bgaam daa...konduktoruud bol medeej ali boloh ene ajiliig yavuulhahgui bhiin tuluul zutgene...
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • Сэтгүүлч (180.235.184.33)
    Энэ бол мөнгө угаах гэсэн арга. Картны машинуудыг автобусанд зоосон удирдлагуудын хувьд иргэд картаараа үйлчлүүлнэ үү мөнгөө төлнө үү хамаагүй. Хамгийн гол нь сонгуулийн өмнө янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлс санаачилж мөнгө босгож өөртөө юм унагах нь чухал байгаа. Харамсалтай хүнд хэрэгтэй зүйлс хийгээд өөрт ашиг унадаггүй учир ихэвчлэн хэнд ч хэрэггүй зүйлсээр шоу хийж мөнгө унагадаг юм. Үүнийг их олон жишээгээр ярьж болно л доо_. Даанч сэтгүүлч нар жинхэнэ эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. ҮНЭХЭЭРО ХАРАМСАЛТАЙ
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
    • か
      setguulch gehed mal bna daa chi
      2015 оны 07 сарын 24
  • sghs (202.126.91.103)
    1000 urialj bicheed yaxav dee.amidral bol oor shuu dee.ene uilchilgee mongold nevterex tsag ni boloogui.ard tumnii amidral uxamsar saijirsan tsagt urilsan urialaagui xumuus xeregjuuleed l yavna.odoo bol ene butexgui ee .tsag xugatsaa xaruulaad l ogno.udaxgui bux avtobus kobduktartaigaa yavdag bolno.amidralaas tasarsan xeden darga nariin xiisver bodol.
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • BMB (103.229.121.196)
    Iim medee bichij baihaar irgediigee urialsan, smart kartnii dawuu taliig surtalchilsan medee bicheech setguulchee. Buur neg uhaan ni untsan humuus bh ym. 1 odriin dotor 800.000 aad hun card bariad unshuulaad ywna gj bhgui shdee. manaih shig dunguj hotjij surch bga ulsuud baggui hugatsaanii daraa jigdreh bh. Gehdee yahwee Mongolchuud chn uhaantai ulsuud heregleed surchihnaa.
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • dolgion (202.70.47.174)
    yahav de dongoj ehelj bga ajild berhsheel garalgui yahav. Manaihan shine yum huleej avahdaa joohon udaan humuus sh de. Ehleed l shuud shuumjleel eheldiin kart unshchihdag bol yostoi amar bhdaa. Manaihan demjeed ogvol uul ni
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    12 цаг 13 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 39 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    13 цаг 47 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    14 цаг 34 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    15 цаг 7 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    15 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 40 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    17 цаг 33 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    18 цаг 18 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    18 цаг 28 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    18 цаг 32 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    19 цаг 9 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    19 цаг 20 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    19 цаг 26 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    19 цаг 27 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    19 цаг 34 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    19 цаг 46 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    20 цаг 0 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК