Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн хурлын даргадаа цэцэрлэгээ булаалгасан иргэд тэмцэж эхлэхээ мэдэгдэв

2015-8-27
0
ЖИРГЭХ

        Нийслэлд цэцэрлэг, сургуулийн асуудал хүндхэн байна гэдгийг  хэлд орж буй хүүхэд, хэнэггүй балчир залуус ч дуу нэгтэй хэлж орхино биз.


Наймдугаар сар гармагц  нойргүй эцэг эхчүүдийн тоо өсч, бөөн будлиан, бухимдлууд үүсч эхэлдэг нь жам ёсны зүйл гэлтэй бүр тогтчихож.

 


Хүүхдээ анх удаа цэцэрлэгт явуулах гэж байгаа, шилжилт хөдөлгөөн хийсэн эцэг эхчүүдэд энэ байдал бүр ч илүүгээр хүнд тусдаг гэхэд хэлсдэхгүй.


Жам юм шиг цэцэрлэгийн гадна хонон, өнжин дугаарлаж бяцхан хүүхдүүдээ үе тэнгийнхэнтэй нь мөр зэрэгцүүлэн алхуулах гэсэн эцэг, эхчүүдийн чин эрмэлзэл.


Нөгөөтэйгүүр хүүхэд харах хүнгүй, өглөө нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж хөдөлмөрлөдөг ээж, аавуудын туйлын зорилго бол хүүхдээ цэцэрлэгт өгөх явдал.


Цэцэрлэг, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн асуудал бол улам даамжрах бэрхшээлтэй зүйл. Бага дээр нь, эрхтэн шиг энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх чухал алхамууд хийх  эрх бүхий хүн, албан тушаалтнууд өнөөдөр даанч алга.  Тиймдээ ч өнөөдөр ээж, аавынхаа өврөөс дөнгөж гарсан бяцхан хүүхдүүд чөлөөтэй амьсгалах ч боломжгүй анги танхимд хүмүүжиж, хэн азтай нь сугалаанд “цохогдон” цэцэрлэгт хамрагдаж сууна.


Одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгийн гадна эцэг, эхчүүд хонон өнжиж, ээлж дараагаар оочироо сахиж байгаа үе.  Тэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж  нялх хүүхдээ дагуулан, гар чийдэн барин цэцэрлэгийн гадна хонож байна.


Тиймээс манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах 108 цэцэрлэгийн гадна дөрөв хонож буй эцэг, эхчүүдтэй уулзаж ярилцлаа.


Зургаадугаар хорооны иргэн Ж.Үүрцайх: 250 хүүхдийн багтаажтай цэцэрлэгийн барилгыг  хувьчилснаар 20 мянган оршин суугчийн эрх ашиг хөндөгдөж байна


Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны хувьд 10 мянган оршин суугчтай. Хууль дүрмэндээ 1000 оршин суугч тутамд нэг цэцэрлэгт байгуулна гэж заасан байдаг. Гэтэл 10 мянган хүн тутамд нэг ч цэцэрлэг байхгүй байна.  Харин зургаадугаар хорооны мөн  энэ тооны иргэд “108” гэсэн ганцхан цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжтой. Ингэснээр зургаа, тавдугаар хорооны 20 мянга орчим оршин суугч дундаа ганц цэцэрлэгтээ болж таарч байна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар хорооны харьяалалтай 108 дугаар улсын цэцэрлэгт 5-р хорооны иргэдийн зарим хүүхдүүд хамрагддаг. Ийн хоёр хорооны энэ олон хүүхдүүд   дундаа нэг л цэцэрлэгтээ байхаар ямар асуудал үүсэх нь ойлгомжтой.


108 дугаар цэцэрцэг энэ жил 60 хүүхэд авна гэж байгаа. Гэтэл өдгөө 110 хүүхэд бүртгүүлчихсэн байдаг.  Эцэг эхчүүд бүгд айдастай, маш хүнд байна.


Тавдугаар хорооны хувьд улсын цэцэрлэгтэй байх бүрэн боломжтой байсан. Учир нь Хөдөлмөрийн дээд сургуулийн газар өмнө нь улсын тодотголтой 250 гаруй хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн зориулалттай баригдсан барилга байсан.  Гэвч хувьчлагдаж дээд сургууль болсон. Тиймээс эцэг,  эхчүүд бид зориулалт нь цэцэрлэгээр баригдсан тус барилгын асуудлыг хөндөж явахаар шийдээд байна.  Хөдөлмөрийн дээд сургуулийн хувьд Чингэлтэй дүүрэгтээ бүү хэл улсдаа хамгийн сайнд орох барилга байгууламжтай цэцэрлэгийн байр байсан.  Тиймээс энэ мэтийн зөрчил, дутагдлын эсрэг эцэг эхчүүд тууштай тэмцэх болно. Бид тэмцлээ эхлүүлж нэгдэж байгаа бөгөөд өмгөөлөгч Г.Батбаяраас туслалцаа үзүүлэхийг хүссэн. Бидний хүсэлтийг хүлээж авч хуулийн зөвлөгөө өгч, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах энэ ажилд  оролцоно гэдгээ Г.Батбаяр өмгөөлөгчийн зүгээс хэлсэн. Тавдугаар хороонд дор хаяж нэг цэцэрлэгтээ болсон цагт л бидний санаа амрах болно. Тавдугаар хороонд улсын тодотголтой сургууль ч байдаггүй.

 

Тавдугаар хорооны иргэн Г.Энхтүвшин: Нэг ч цэцэрлэггүйгээс олон мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна


Цэцэрлэгийн асуудлыг хөндөхөд газар яригдах нь дамжиггүй гэж бодож байна.  Цэцэрлэг барих газрыг шийдэж өгөөгүйн улмаас өнөөдөр хоёр хорооны олон мянган оршин суугчийн хүүхэд хүндхэн байдалтай байна.  Тиймээс Чингэлтэй дүүргийн тав, зургадугаар хорооны иргэд санал нэгдэж, цэцэрлэг барих боломжтой газруудыг судалж эрх бүхий хүмүүст хүсэлт гаргаж улсын цэцэрлэг бариулахаар  гарын үсэг цуглуулж эхэлсэн.


Нэг ч улсын цэцэрлэггүй тавдугаар хороо цэцэрлэгтэй болчихвол зургаадугаар хорооны хүүхдүүдийн хүмүүжих орчин хүртэл сайжрах юм.

 

Дээр хэлсэнчлэн цэцэрлэгийн зориулалттай барилгыг хувьчилж, дээд сургууль болгосон хүн бол 5 дугаар хорооны Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Содномдорж гэж хүн. Өмнө нь хөдөлмөрийн чиглэлээр багшилж байсан гэж сонссон. Энэ хүн тухайн цэцэрлэгийн зориулалттай барилгыг хувьчилж авсан. Тиймээс  эцэг эхчүүд бид Содномдорж гэх хүнийг чухам ямар учраас албан тушаалаа урвуулан ашиглаж, цэцэрлэгийн байрыг хувьчилж авсан гэдэг асуудалд анхаарал хандуулах болно. Үүнээс болж олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, хохирч байна.  Хорооны удирдлагууд ч ганц хүний эрх ашгийг хамгаалж болохгүй.  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд, тавдугаар хорооны засаг дарга Амарбаясгалан нарт бид хүсэлт гаргаж, цэцэрлэгийн асуудлаар ярилцлахыг хүсч байна.  Уг нь дарга, эрх бүхий албан тушаалтнууд нь цэцэрлэгийн асуудалд анхаарлаа хандуулаад чиглүүлээд өгвөл дэмжих эцэг, эх тэр бүү хэл барилгын асуудал дээр нь туслах ээж, аавууд ч байна.

 

Дашрамд хэлэхэд, Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хорооны оршин суугчдад зориулж 108 дугаар цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс хувилбарт сургалт гэж зүйлийг хүртэл санаачилжээ. Үнэхээр аргаа барсан нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Учир нь энэ жил бэлтгэл ангийн бүлэгт олон тооны хүүхэд нэмж авах боломжгүй учир  хувилбарт сургалтад хамруулж өдрийн хоёр цагаар хичээллүүлж байлгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 5 настангууд энэ жил  өглөөнөөс орой болтол цэцэрлэгт хүмүүжих биш  сургуулийн өмнөх боловсролыг авахын тулд 2 цаг хичээллээд тардаг болох юм. Энэ мэт олон ярвигтай асуудлууд тус цэцэрлэгийн эргэн тойронд хөвөрч байна.

 

Ингээд Цэцэрлэгийн эрхлэгч П.Навчаатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр  “Манай 108 дугаар цэцэрлэг 1986 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. 140 хүүхдийн хүчинтэй чадалтай. Зургаан бүлэгтэй. Өнгөрсөн 2014-2015 оны хичээлийн жилд 320 хүүхэд элсүүлж, хүчин чадлаасаа хэт давсан ачаалалтай ажилласан. Энэ нь Чингэлтэй дүүргийн 5-р хороонд нэг ч улсын цэцэрлэг байдаггүйтэй холбоотой.  Бид хамран сургах тойргийн системээр ажиллаж, 5-р хорооны  хэд хэдэн байрны цэцэрлэгийн насны хүүхдийг хамруулах үүрэгтэй. Тухайлбал, тус хорооны 13 байрыг манай цэцэрлэгт хуваарилсан. Энэ байдлаас болж цэцэрлэг маш ачаалалтай байдаг.

 

Энэ хичээлийн жилд өмнөх жилээс бүр их хүүхэд нэмэгдсэн байна. Энэ нь орон сууц нэмэгдэж, барилга байгууламж ихэсч байгаатай холбоотой байх.  Цаашид ч орон сууц, барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр цэцэрлэгийн асуудал хурц хэлбэрт шилжих нь ойлгомжтой.  Манай цэцэрлэгийн хувьд л гэхэд нэг анги 40 хүүхэдтэй байх ёстой байтал 49-53 болчихсон явж байна.  6-р хороонд л гэхэд цэцэрлэгийн насны  800 хүүхэд байна.  Гэтэл өнөөдөр орж чадаагүй хүүхэд өчнөөн байгаа. Уг нь манай цэцэрлэгийг өргөтгөх боломжтой. Газар, талбай нь байна. Гэтэл энэ бүхэн шийдэгдэж өгөхгүй явсаар өдийг хүрлээ” гэв.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (182.160.34.4)
    Bulganii Sodnomdorj gej mun sh de
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • Naraa (182.160.34.4)
    tiin sh de.uneheer ene surguuli, tsetsrlegiin asuudal mongol hun buriin hamgiin tuuund shiidverleh asuudliin neg.ene asuudliig shiidej baij ireedei ur huuhdiinhee tuhai yrih bolj bgam.ternees huuhdiin tuluu hiij bgam geed sard 20000 turug uduud yu ch shiidegdehgui sh de.ingeheer bid l ingej hudlehgui bol tsaaduul chiny sandlaasaa undiij chadahgui sh de.ZAILUUL.yg uneniig heleheed udahgui HAIR zarlaad suuna daa ICHIHGUI.iimd ah egch aav eejuud emee uvuu naraa BYTSHAN ursiinhe ireeduin tuluu bugd negdetsgeey.holbogdoh utas baival uldeegerei
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • ts (49.0.161.234)
    энэ их дээд сургуулийг эхнээс нь хотоос нүүлгэж оронд нь цэцэрлэг болгомоор юм
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    булганы содномдорж гээд нөхөр мөн үү, нэг хэсэг дивтаат байсан бас хөдөлмөрийн сургууль бил үү нэг гачин сургуультай байсан холионы эзэн, бантан
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 12 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    1 цаг 19 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    2 цаг 7 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    2 цаг 40 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    2 цаг 48 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    3 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 12 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    5 цаг 6 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    5 цаг 51 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    6 цаг 1 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    6 цаг 5 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    6 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    6 цаг 53 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    6 цаг 59 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    7 цаг 0 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    7 цаг 7 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    7 цаг 19 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    7 цаг 33 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    8 цаг 0 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    8 цаг 12 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК