Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайн мэдээ: Баянгол дүүрэг хүүхдийн шинэ эмнэлгээ ирэх сард хүлээж авна

2015-8-29
0
ЖИРГЭХ

         Баянгол дүүргийнхэн ирэх есдүгээр сардаа багтаж 100 ортой хүүхдийн эмнэлгээ хүлээж авах гэж байна. Ингэснээр өвлийн цагт ханиад, томууны үеэр ачааллаа дийлэхээ больж хүүхдүүдээ коридорт хэвтүүлдэг байдал тус дүүрэгт багасна гэсэн үг юм.

 

Баянгол дүүргийн удирдлагууд тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ ярилцаж байгаад Эрүүл мэндийн долдугаар төвийн нэгдүгээр давхрыг хүүхэд хүлээж авдаг амбулатори харин дөрөвдүгээр давхрыг хэвтэн эмчлүүлдэг тасаг болгохоор барилгын засварын ажлыг эхлүүлжээ. Харин хоёр болон гуравдугаар давхрыг энгийн иргэд үзүүлдэг амбулатори хэвээр нь үлдээх байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа  болон тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар уг эмнэлгийн барилгын засварын үйл явцтай танилцаж өчигдөр тус обьектод ажиллалаа.


Эрүүл мэндийн долдугаар төвийн барилга 1983 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч удаа сантехникийн засвар хийгдэж байгаагүй юм байна. Энэ жил сантехник болон барилгын бүрэн хэмжээний их засварыг хийж гүйцэтгэж байгааг та бүхэн доорх зургаас харна уу.

 

Тус төвийн дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулах хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь тоглоомын өрөө, эх, хүүхдэд зориулсан стандартын ор, жорлон, техник тоног, төхөөрөмжтэй байхаараа бусад эмнэлгээс ялгаатай. Мөн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагтай байх юм байна. Үүнээс гадна хөргөгч, зөөлөн эдлэл, хүүхдийн тоглоом гэх мэт хэрэгтэй зүйлийг тус дүүргийн иргэд санаачлагаараа эмнэлэгтээ хандивлахаар болжээ.

 

100 ортой хүүхдийн эмнэлэг болох дөрөвдүгээр давхар.


Уг төвийг бүхэлд нь засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон дүүрэг, нийслэлээс гаргаж байгаа аж. Нийт 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж дуусгах юм байна.


        Дүүрэгтээ байгуулагдах хүүхдийн эмнэлгийн засварын үйл ажиллагаатай биечлэн танилцсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар ярихдаа “Манай Баянгол дүүрэг хүн ам ихтэй. Хүүхдийн эмнэлэг хүрэлцдэггүй. Ганцхан Эмүжин эмнэлэг ажилладаг. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор манай дүүргийн нэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Өвөл ханиад, томууны үеэр ачаалал ихэсдэг. Бид энэ үед дотоод нөөц бололцоогоо ашиглаад ор нэмж хүүхдүүдээ хүлээж авдаг. Иймэрхүү байдалтайгаар 9 жилийг давлаа. Энэ жилийн хувьд тодорхой хэмжээгээр асуудлаа шийдэж чадна гэж бодож байна” гэлээ.


Мөн ахмадын сэргээн засах үндэсний төвтэй хамтран  60 ортой хүүхдийн шинэ эмнэлгийг барихаар ажиллаж байгааг тэрбээр дуулгасан юм.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Манай дүүрэгт хүүхдийн эмнэлгийн асуудал хүндрэлтэй байдаг. Хуучин манай зарим хороодын хүүхдүүд Сонгино хайрхан дүүрэг рүү очиж эмчлүүлдэг байсан. Уг эмнэлэг ашиглалтад орсноор уг асуудал шийдэгдэх нь. Эрүүл, мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл, мэндийн тусламж үйлчилгээ, чанарыг сайжруулах нь бидний өмнө тулгамдсан асуудал юм” гэж хэллээ.

 

 

Шинэ эмнэлэг ашиглалтад орсон ч эмч, мэргэжилтнүүдийн орон тоо хангалттай эсэх мөн тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх байж чадах уу гэсэн асуултад Баянгол дүүргийн Эрүүл, мэндийн төвийн Ө.Батжаргал ингэж хариуллаа. Тэрбээр “Бид Засгийн газрын хурал болон Эрүүл, мэндийн спортын яаманд удаа дараа санал тавьсаны үр дүнд  энэ эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн 50 ажилтны орон тоог батлуулж чадсан. Мэргэжлийн эмч, сувилагч, туслах ажилтнууд ажиллана. Бид захиалгаар эмч, сувилагчдаа бэлтгэчихсэн байгаа. Сувилагчдаа ажилд нь аваад эхэлсэн. Мөн тоног, төхөөрөмжийн судалгаагаа хийсэн. Тэгээд орчин, үеийн тоног төхөөрөмжийг авахаар болсон”гэв.

 

Ийнхүү Баянголчууд хүүхдийн шинэ эмнэлгээ хүлээж авахаар бэлтгэж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • BGD-eeree baharhagch baina (202.179.20.86)
    Ymiig dandaa sorog talaas ni harah ymaa. Iim saihan huuhdiin eruul mendiiin toloo ajilag bgaa humuustee uram ogoh heregtei. Iluu ihiig hiij buteegerei. BGD-iin orshin suugchid bid aztai uls ymaa.
    2015 оны 08 сарын 31 | Хариулах
  • zochin (150.129.142.210)
    Huuhdiin shine emneleg bailguidee. Shine huuhed....?
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (122.201.24.195)
    hajuugiin zamiig ni zaschihval bur bolno doo
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Сайн байна ш дээ мундаг
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • orshin suugch.. (103.26.195.38)
    erdenee,odontuya 2t nasan turshdaa urtei shu,bayangolchuud aa.ueiin ued ur huuhded mine uvlugdun uldeh 2 saihan emnelge barij ugluu du.shine 7 tuv bol mash chanartai,ungu uzemjtei saihan barigdsan bn lee.harin 4 davhariin ulamjlaliin tasgiin huleeltiin sandal shig muu sandal ahij bitgii avaasai.hamag shaliig ni uraad budaa bolgoh nee.7 honog emchluulhedee ter sandliig ahij bitgii avaasai gej bodoj btal uchigdur ahiad shineer avaad tavichihsan bh yuma.udirdlaguud ni yamar ch medremj setgel alga. zugeer ter modon bandan sandal chn ih zugeer yum bn lee shu de.
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.123.238)
    бгд- н 6 төвийн суурин дээрээ хүүхдийн цэцэрлэг бариач. наад 4 давхар эмнэлгээ тэр чигт нь хүүхдийн эмнэлэг болгоод . ахмад болон хүүхдийн эмнэлгээ нягтрал бага зах руу гаргаач_
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    21 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    1 цаг 9 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    1 цаг 42 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    1 цаг 50 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    2 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    3 цаг 14 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    4 цаг 7 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    4 цаг 53 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    5 цаг 2 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    5 цаг 7 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    5 цаг 43 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    5 цаг 54 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    6 цаг 1 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    6 цаг 1 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    6 цаг 9 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    6 цаг 21 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    6 цаг 35 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 2 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    7 цаг 13 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК