Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ

2015-9-03
0
ЖИРГЭХ

        Өршөөл үзүүлэх тухай хуулинд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хориг тавиад байгаа. Үүнээс болж хоригийг хэлэлцэж дуустал Өршөөлийн хуулийн бусад заалтыг мөрдөөд явах уу, аль эсвэл хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхгүй байх ёстой юу гэх маргаантай асуудлууд ундарсаар байгаа.

 

 Тэгвэл ард иргэдийн энэ бүх эргэлзээг тайлахын тулд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан  болж,  өршөөлийн хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлэх нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгааг бид та бүхэнд мэдээлсэн.   Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх юм. 


Гэвч энгийн хүн ч уншаад ойлгохоор хоригийг ерөнхийлөгч тавьсан. Тодруулбал, одоо хоригдож байгаа бүх хоригдлыг суллахгүй гэдэг заалт хоригт тусгагдсан. Тэгэхээр ямар хүмүүс Өршөөлд хамрагдах ёстой вэ гэдэг дээр иргэд бас л ойлгохгүй будилж байгаа юм. 

 

Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ


Өчигдөр үдээс хойш ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү хэвлэлийн хурал зарлаж, Өршөөлийн хуулийг хориг тавиагүй хэсгийг өнөөдрөөс хэрэгжүүлэх талаар онцлов. Ингэхдээ тэрбээр тэнсэн, ял хойшилсон, захиргааны зөрчилтэй хүмүүст хууль өнөөдрөөс хэрэгжээд эхэлж буйг дурьдлаа.


Тухайлбал,  цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүнд  Өршөөлийн хууль үйлчилнэ. 

Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.

 

Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас өнөөдрөөс хэрэгжээд явах юм.  Өөрөөр хэлбэл, тэнсэнтэй, ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад очиж Өршөөлд хамрагдсан тэмдэглэгээг хийлгэж болох юм. 


 

Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэж магадгүй

    

   Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн байдаг. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт  хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг тусгасан юм.


Гэвч УИХ-аар Ерөнхийлөгчийн хориг одоог болтол хэлэлцээгүй байна.   Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ээлжит бус чуулган зарлаад хоригийн асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм. 

 

Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцсэний дараа ял эдэлж буй 730 хүн суллагдана


Ерөнхийдөө Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцээд дуусгавар болсон тохиолдолд ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байгааг ШШГЕГ-аас хэлж байна.  Мөн 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана гэж тооцоолохоор нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм байна.


Мөн ялын зүйл заалтаас хамаараад  дахин 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байгаа аж. Харин үлдсэн  4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй гэнэ. 

 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал 161 хүн эс өршөөгдөнө


Энэ удаагийн Өршөөлийн хуулиар Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан 161 орчим хүн өршөөлд хамрагдахаар орсон байжээ. Гэвч  Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал энэ хуульд эдгээр 161 хүнд хаагдах юм. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэх баримтлалыг хориг дээрээ тавьжээ.  Хэрэв түүний саналыг хүлээж авбал 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа аж.

 

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (182.160.35.56)
    horigiin hudlaa guivuulj bolohgvi shuu....ard tumnii uvchuuhun yum deer aldaa gargasan hvnii urshuu.... avilgal avsan mungu ugasan uls orniig hohirooson nuhdiig herhevch gargaj bolohgvi.. ene hvmuust nambariin enhbayar luimediin gansuh hurgen denzen bas hurelbaatar alim batbayar dondog meteer baigaa shuu ene nuhdiig urshuuj bolohgvi
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    авилга авч хөлжсөн албан тушаалаа урвуулан ашигласан та бидний татварын мөнгийг идэж уусан цагаан захтнуудыг өршөөлд хамруулах нь буруу Тэгээд ч баасанхүүгийн яриад байсан шиг өршөөгдөж байгаа хүмүүсийн ихэнх хэсгийг хамрахүй л байна
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.13.78)
    91-р зүйл ангид 2 жил хасахаар байгаа бол бас 96-р зүйлийг нэмж оруулмаар юм. Хүн алсан нь 2 жил хөнгөрөөд хүнд гэмтэл учруулсан нь хүний ял хэвээрээ байхаар байна. Шударга биш л байна даа
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • баатар (43.245.164.116)
    Ер нь бодоод байхад яачиж бодсон ерөнхийлөгчийн зөв юмаа хүн болгоныг суллана гэвэл гадуур бүүр аймар юм болно биз Жаахана ч гэсэн хууль цаазаа барих гэж хичээсэн ерөнхийлөгчдөө баярлалаа..
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • баатар (43.245.164.116)
    Ер нь бодоод байхад яачиж бодсон ерөнхийлөгчийн зөв юмаа хүн болгоныг суллана гэвэл гадуур бүүр аймар юм болно биз Жаахана ч гэсэн хууль цаазаа барих гэж хичээсэн ерөнхийлөгчдөө баярлалаа..
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • баатар (43.245.164.116)
    Ер нь бодоод байхад яачиж бодсон ерөнхийлөгчийн зөв юмаа хүн болгоныг суллана гэвэл гадуур бүүр аймар юм болно биз Жаахана ч гэсэн хууль цаазаа барих гэж хичээсэн ерөнхийлөгчдөө баярлалаа..
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • hangal (43.245.164.116)
    yrunhiilugchiin zuw shuu zarim neg yuman deer horig tawiagui bol bugd sullagdaad balrahguyu
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • hangal (43.245.164.116)
    yrunhiilugchiin zuw shuu zarim neg yuman deer horig tawiagui bol bugd sullagdaad balrahguyu
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • hangal (43.245.164.116)
    yrunhiilugchiin zuw shuu zarim neg yuman deer horig tawiagui bol bugd sullagdaad balrahguyu
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    9 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    42 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    50 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    1 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 15 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    3 цаг 8 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    3 цаг 53 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    4 цаг 3 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    4 цаг 7 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    4 цаг 44 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    4 цаг 55 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    5 цаг 2 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    5 цаг 2 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    5 цаг 9 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    5 цаг 21 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    5 цаг 35 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    6 цаг 2 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    6 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    6 цаг 35 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК