Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хурд” группийн барилгын ослоор 4 жилд 4 хүн амиа алдлаа

2015-11-18
0
ЖИРГЭХ

        ХУД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 600 автомашины нийтийн зогсоолын барилгад энэ сарын 17-ны 04:00 цагийн орчимд осол болсны улмаас 54 настай, эрэгтэй М амиа алдсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.


Барилгын дотор хогийг цэвэрлэж байхад өргөгч кранд бэхэлсэн хогтой төмөр савны оосор тасарч иргэн М-ийг цохиж гурван давхраас унагаасан байна. Албаныхны ярьснааг уг осол хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг ноцтой зөрчсөний улмаас болсон аж.

Уг барилгыг “Хурд” групп ахлан барьж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчид нь “Хос бар”, “Дабл гранд” барилгын компани аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно баригдаж буй авто зогсоол 2016 оны есдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байжээ.

 


 

Хохирогч М-ийн төрсөн ах :Асуудал шүүх, цагдаа дээр явагдаж байгаа
“Осол болоход би хөдөө байлаа. Хэнтийгээс ирлээ. Дотор цэвэрлээ хийж байгаад кранаар хогоо гаргасан юм билээ. Тэгэхэд л осол болсон бололтой. Асуудал шүүх, цагдаа дээр явагдаж байгаа болохоор одоо дүгнэлтийг хэлж мэдэхгүй юм”


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын Улсын байцаагч Л.Алтангадас: Ачаа өргөх краны төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн


3 давхраас унасан байдалтай нас барсан байна. Цэвэрлэгээний ажил хийж байхдаа дотор байсан хогийг тэвш дээр хийж татаж байгаад кранаар татах үед оосорлож байсан хүн нь унасан бололтой. Ачаа өргөх краны төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн. Уг нь тусгай зориулалтын шат тавцан байрлуулж, тэндээсээ кранаар буулгах ёстой л доо. Гэтэл барилга дотроосоо ачаагаа шууд татааж гаргасны улмаас ийм осол болсон байна”


 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн:
“2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХУД-т барилга дээрээс хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өгсөн. Мэдээллийн дагуу очиж цагдаагийн байгууллага үзлэг, шалгалт хийлээ. Гэмт хэргийн улмаас Налайх дүүргийн II хороонд оршин суудаг 53 настай, эрэгтэй М гэгч барилгын цэвэрлээний ажил хийж байгаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас унаж амь насаа алдсан хэрэг дээр ХУД дэх Цагдаагийн I хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна” хэмээсэн юм.

Харин уг асуудлаар “Хурд” групптэй холбогдоход “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай хөдөлмөр, аюулгүй байдлын инженерээс асуу” хэмээх тайлбарыг www.today.mn сайтад өгчээ.


Дашрамд дуулгахад, өчигдрийн осол нь “Хурд” группийн барилгаас ослын улмаас амиа алдсан дөрөв дэх тохиолдол болж байна.

2012 оны есдүгээр сард тус группийн “Рапид харш” хорооллын барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар уг краныг жолоодож байсан 26 настай залуу хорвоог орхив.


2013 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр “Хурд” группийн “Нарны хороолол”-ын барилгын талбайд дамнуургаар цемент зөөж явсан 40 настай эрийн дээрээс 20 кг жинтэй төмөр унасны улмаас амиа алдаж байлаа. Тухайн үед барилгын есөн давхарт кранаар сапуд төмөр өргөж байсан бөгөөд кранчин өргөж явсан ачаанаасаа доошоо унагачихсан байдаг.

2014 оны дөрөвдүгээр сард ХУД дэх “Хурд” группийн “Хүннү-2222” хорооллын барилгаас 25 настай, эрэгтэй Т унаж, нас барсан юм. Ослын шалтгаан нь хамгаалалтын бүс нь найдваргүй ажиллагаатай байсны улмаас барилгачин унаж амиа алдсан гэж дүгнэж байлаа.


Ийнхүү “Хурд” групп хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмаа удаа дараа зөрчиж, алдаагаа ухамсарлаагүйн улмаас сүүлийн 4 жилд, 4 барилгын ослоор 4 хүн амиа алдсан ноцтой тохиолдлууд гарч байна.

“Хурд” группийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн юм. Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “нэг орон сууцтай. Жилд 28 сая төгрөг олдог бөгөөд дансандаа 15 сая төгрөгтэй. Тэднийх найман адуунаас өөр малгүй. Гэр бүлийнх нь гишүүн 15 сая төгрөг олдог. Группээсээ нэг тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг” гэжээ.


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (45.49.214.15)
    xodolmor xamgaalal. bolon ajiliig auylgui xiix ni irgen xunii uureg shuu dee, xenii toloo ajillaj baigaa bilee,, bid oorsdiinxoo toloo ajillaj baigaa uchir ajilaa xiixdee bux talaas ooriigoo auylgui baidald ajilalx xeregtei shuu dee, xunii ami nas xoxirson ni xaramsaltai bolovch teglee geed bid ajillaxgui gej uu
    2015 оны 11 сарын 19 | Хариулах
  • zocnin (137.186.211.248)
    ter ih ondor ynetei barilga 4 hynii altan ami shunal ihedeed hynii ami hohirood setgel ni bayan baij cnadah uu
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.49)
    SURAGUGIN YPONIG DARAMTALJ BAIGAD SU BAGBOLD CHOIJILSUREN NAR HAMAG GAZRIG AVJHAD GADNA ZOGSOLGUI ULSIN SURGUILGUI BAISHIN BARN BA
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.138)
    Монгол залуусын амиар баяжиж байгаа ногоон нүдэт дүрвэд байна даа.
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.41.129)
    хурдынхан арай хэтэрхий юм аа
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.11.101)
    Барилга бүхэн Хурдынх биш л дээ
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.11.101)
    Наадах чинь Хурдынх бишээ.Хаан банкных ш дээ.
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • ИРГЭН (202.5.202.120)
    Ар гэрт нь 10 аас 20 саяыг өгөөд л болчихдог юм дөө.манайх хүүгээ барилгын ослоор алдсан .Заргалдаад явахаар шуналтай ч юм шиг харагдаад хэцүү л юм билээ
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.19.30)
    Осол болж хүний амь эрсэдсэн нь харамсалтай. Гэвч ганцхан Хурд гэлтгүй маш олон барилга дээр ийм осол болж байна. Түүнийг сурвалжлахгүй байж, заавал Хурд-ын барилгын ослыг ингэж сүртэй даржин бичих нь сонин санагдлаа. Ядаж ийм зүйлийг битгий улстөржүүл.
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
    • Зочин
      чи нэг муу чойжилсүрэнгийн дүрвэд байгаа даа
      2015 оны 11 сарын 18
    • Зочин
      Бусдыг нь сурвалжилаад явбал энэ сэтгүүлчид тамирдад үхчихнэ биз дээ? чи сурвалжлах юм уу?
      2015 оны 11 сарын 18
  • Зочин (112.72.9.178)
    Ymar aimaar yum be. Manai bairand hun nas barij bsan geheer aidas turj bn shuu eeeee
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • зочин (202.131.242.237)
    хммм хүний амь нас гэдэг юу юунаас үнэтэй гэдгийг гэр бүлийнхэн нь л юу юунаас илүү ойлгон харуусан суугаа байхдаа Ум манни бад мэ хум
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • УБчууд (119.40.97.116)
    Хурд гэж МАН-ын саалийн үнээ, хотын хичнээн газрыг авсан юм бэ, тамтаггүй.. 1 компани гэхэд бараг хотын газрын талыг авчихсан юм бишүү. Тэгээд өчнөөн хороолол барьж байж байрных нь хамгийн үнэтэйг яана. Ёстой шуналын тулам.
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    14 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс баг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    24 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    1 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    1 цаг 24 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    2 цаг 23 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    2 цаг 28 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    16 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 56 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    17 цаг 42 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    17 цаг 47 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    18 цаг 59 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    19 цаг 13 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    19 цаг 21 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    19 цаг 29 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    19 цаг 57 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    20 цаг 50 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    21 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    21 цаг 58 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    22 цаг 1 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК