Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөөс ба Г.Номуундарь...

2017-12-18
0
ЖИРГЭХ

Г.Номуундарь Сант, Орчлон, American болон British, International shcool of Ulaanbaatar зэрэг хөрсөндөө зохицоогүй, хөх тэнгэрээс өндөр төлбөртэй сургуулиуд төдийгүй манайдаа тусгай шахам математикийн 1, гадаад хэлний 23, орос 3-р дунд сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүдэд анхаарлын тэмдэг илгээв. 16 настай охиндоо архи согтууруулах ундаатайгаар төрсөн өдрөө тэмдэглэхийг зөвшөөрсөн ээж, аавын асуудал энд бас босч ирж байна. Дээр нь таваг хоол нь танхай үнэтэй, VIP өрөөнүүд нь өндөр зэрэглэлд ордог Blue Sky-д төрсөн өдрөө тэмдэглээд, үргэлжлүүлэн наргидаг 15-18 настангуудын тансаглалын тухай ч яригдаж байгааг дурдахгүй өнгөрвөл тэнэг хэрэг болно. Маргааш нь хувийн жолоочтойгоо 16 настай найзуудыгаа эрүүлжүүлэхээс очиж авсан охин энэ бүхнийг ярьсан гэдгийг санах хэрэгтэй.

 

Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ, борлуулалт үүний ард сөхөгдөж буй юм. Яагаад ийм "сансрын" үзэгдлүүд ядруухан Монголд бий болчихов оо гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ бол эдийн засаг, мөнгө хөрөнгөний хөөс дагаж гарч ирсэн ёс суртахуун, хүмүүжлийн гажуудсан хөөсрөл гэдгийг хэлмээр байна. 50-70 сая төгрөгийн нэг жилийн боловсролыг нэг хүүхдэд олгодог бүрэн дунд сургууль гэж яг үнэн хэрэгтээ байх уу? Аливаа юманд өртөг гэж бий. Энгийн ухаанаар бодоод үзэхэд алтан ширээн дээр тухалж, алтаар цутгасан сандал дээр суулгадаггүй л юм бол яахаараа ийм өндөр төлбөртэй байдгийг асуумаар байна. Боловсролын яам хувийн сургуулиудын дээд, доод төлбөрийг тогтоож болдоггүй юм уу? Ялангуяа Монголд ахадсан аймшигт өндөр төлбөр, түүнийг дагасан ихэрхэл, нялуурал, хөлд нь зүүгдсэн хар тамхины хатуу бизнес...үүний хөлд үрэгдэж буй хүүхэд насны тухай ч бас хөндөхгүй байх аргагүй. Тэгээд улс, нийслэл, олон улсын хэмжээний оюуны өндөр шалгууртай уралдаан тэмцээнд энгийн ардын хүүхэд л эрх булаацалдан дээгүүр орж ирдэг гэдгийг дуулгахад гэмгүй...

 

Өнөөдрийн "Өдрийн сонин"-д Д.Ганхуяг буюу охины аав ярилцлага өглөө. Энэ асуудлыг охиныхоо ярианаас л мэдсэн, учрыг нь олохын төлөө эцсийг нь хүртэл нухацтай явна гэдгээ мэдэгдлээ. Нийслэлийн аль ч шүүхэд энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх байхгүй байна гэх мэдээлэл бас бий. Сүхбаатар дүүрэг дээр болох гэж байсан шүүх хурал хойшлогдсон гэсэн үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл чих дэлсэж байна. Хэрэв Г.Номуундарийн ярьсан үнэн бол шүүх хурал, мөрдөн байцаалт, нэхэмжлэх, гэрчүүдийн мэдүүлэг, хууль ёсны баримтын талаар аав нь яагаад одоо болтол мэдээгүй байдаг билээ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Одоогийн байдлаар Г.Номуундарь сэтгэцийн хувьд гурван жилийн өмнө хяналтанд байсан, уг нийтэд цацсан мэдэгдэл буюу бичлэг тухайн өдрийнх биш, хаана ч ямар ч шүүх хурал зарлагдаагүй гэсэн албаны гэмээр мэдээлэл байна. Охины ярьсан үнэн ч бай, худал ч бай, энэ бол ёс суртахууны ХАРАНГА! Тэр тусмаа Монголын нийгмийн нэг эд эс, тасархай нь байтлаа тэнгэрт заларсан мэт УЛС доторх хэт мөнгөжсөн УЛСЫГ бий болгон тусгаар тогтнож, үр хүүхдээ өндөр дээд зэрэглэл хэмээх хийсвэр ойлголтоор алж, эл зэрэг зиндааг нь даган хөлжиж буй бизнесийнхний олз болж буй бүхэл бүтэн давхаргынханд хамаатай хэрэг гэдгийг хэлмээр байна. Тэгээд юм л бол цагдаа, сэтгүүлч хоёр руугаа дайрч байдаг сонин ойлголтыг ч дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Төрсөн аав нь мэдээгүй шүүх хурлыг сэтгүүлч хэрхэн мэдэж, цагдаа хэрхэн мөрдөхийг надад хэлээд өгөөч.

 

Хөрөнгөжсөн хэсгийнхнийг даган хуйлардаг бүхэл бүтэн давхаргынхан бий. Олон улсад Монголынхоо нэрийг дуурсгаж яваа балетчин цөөнгүй байтал дунд сургуулийн охин нь Бридж Ганхуягийнх, сайдынх болохоор Г.Номуундариар Uptown нүүрээ чимээ юү? Мөнгөтэй эрхмүүдийн эхнэр хүүхдийн гоёл сэлтийг бичиж хөөрөгддөг хэвлэлүүд ч байдаг. Тэр ухаан алдмаар өндөр төлбөртэй сургуулиуд нь мөнгөлөг хэсгийнхэнд "Та онцгой, таны хүүхэд онцгой учраас жилд 50-70 сая; 12 жилд тэрбум төгрөгөөр сурах ёстой, энэ хачин муухай гэр хорооллынхонтой чихэлдэж доош орж болохгүй" гэж чихийг нь угааж, чин үнэндээ бизнесээ босгоо юу? 100 саяаас дээш үнэтэй машинаар; хувийн жолоочоор хүргүүлдэг өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи зараад хөлжиж болохыг захын наймаачин ч мэдэж байгаа...Энэ мэтээр Г.Номуундарийн асуудал бидний хэн хэнд нь ДОХИО өглөө. Ядуу, дэндүү цөөхүүлээ Монголд язгууртан дээдэс гэж байдаггүй гэдгийг харууллаа. Өөрсдийгөө язгууртан гэж бодож явдаг хүмүүс энэ улс орон, ард түмнээ нэг ялимгүй бөхийгөөд хар даа. Үр хүүхдийнхээ цүнх, халаас, толгой тархи руу өнгийгөөд бас нэг хараатахад гэмгүй. Энэ бол ДОХИО. Мөнгө эдийн засгийн галзуурсан хөөс даган бий болсон ёс суртахууны хөөсрөл. Золиос нь ирээдүй хойч үеийнхэн, тэдний сэтгэлзүй; хүмүүжил төлөвшлийн асуудал болоод байна!

 

Р.Эмүжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (103.26.194.130)
    MUUSAIN LUIVARCHDIIN UILIIN UR N TERDEE UR HUUHDUUD N ZOVOHIIN DEEDEER ZOVNODOOO
    2018 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Бах хангаж хэлж байгаа юм биш шүү үйлийн үрийг үр удам нь үүрдэг гэж ардын цэцэн сургаал байдаг яг л энэ тохиолдол болжээ манай томчууд идэж уухаасаа илүү ард түмнээ бодож ядаж 30 нь өөрөө 70 нь эх орон ард түмэндээ байвал бурхан харж үзэх байсан байх гэтэл дандаа өөрсөндөө 100 байдаг хууль гаргасан ч өөрсдийгээ 100 хамгаалсан хууль гаргадаг энэ нь явж ячвж үр хүүхдээрээ удам угсаагаараа үйлээ эдлэх нэг зүйл болж байгаа юм даа бурхан цаанаасаа зохицуулдаг хорвоо шүү дээ энгийн төлөв амьдралтай ардын хүүхдүүдээс хэзээч ийм зүйл гарахгүй ихл бодож архаг архичин л болдог цагаан тахал гэдэг хэцүү шүү
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (209.145.79.82)
    Яахлаараа АНы хэдэн шовшнууд ийм юманд байнга орооцолддог байна. Баттулгын хуухдууд гэж бугд хар тамхичид хуухдийх нь гэрээс нэг нь усэрч ухэж л байдаг Зикаийн аав амиа хоролж, С Эрдэний оорийн эхнэр гэрээсээ усэрч амиа хорлож бас нэг залуу С Эрдэний гарт амиа алдаж, Фортуна Батбаяр болон Лундээдорж нар согтуугар хун дайрч алчаад цоо эруул байсан нас барсан хумууст нь бурууг нь тохоод ялаас мултардаг балиар бузарууд шуу энэ АНы хэдэн гэмт хэрэгтэнгууд. Ийм новшнууд л Зоригийг алсан байж таараа
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.152)
    Үндэсний эрх ашиг ч хөндөж байгаа юм
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.37.56)
    Хувийн сургууль,цэцэрлэгүүдийн голдуу баячууд байгуулдаг. Гэтэл эд нарт улсаас хувьсах зардал олгодогийг болиочээ. Мөн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхээс аваач.Бүгдийг төрийн нуруунд үүрүүлээд даахаа болилоо.
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • ыу (103.11.195.34)
    эмүжин гуай зовж яваа жахан охин руу дайраад байгаарай хөлсний бичээч чинь
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Иргэн (79.210.185.137)
    Хувийн дунд сургуулийн төлбөрт төрөөс анхаарах цаг болсон. Ашгийн бус гэх энэ бизнест гадныхан, манай томчууд ихээр орох болсон.
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Иргэн (66.181.176.46)
    Тvгшvvрийн ХАРАНГА!!!
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (180.149.93.14)
    Тэр ХЗЯ-ын сайд нь энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй, тэр хүүхдүүдийг олж тогтоож хариуцлагын хүлээлгэх хэрэгтэй.Улсын болон ард түмний хөрөнгийг хувьчлал нэрийн дор хулгай хийн авсан баячуудын ирээдүй хойчийн дүр зураг харагдан байна.
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (202.21.103.46)
    монголд байгаа гадаад ын болон дотоодын хувийн эмнэлэг хувийн бүх сургуулиудыг хаах хэрэгтэй өндөр төлбөртэй ч мафийн шинж бүхий өндөр эрсдэлтэй сургалт ньэрүүл мэндийн болон боловсролын яамны хууль стандартыг тоодоггүй манайхан ч шалгаж мэддэггүй үр дүн нь монголчууд л хохирсоор байх
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Ganaa (66.181.182.83)
    denduu ondor une hell amidralaas hol tasarhai surgalt uabuulj heden medeliar nuuree tahaldag edgeer surguuliud negiig bodoh tsag bolson bna, Unendee humuujil gedeg zuil hauagdaj unetei hubtsas, horongo, mongoor hootsoldoj uarih uaria ni hurtel ebdercn bna snuu dee, Huuhdiin humuujliin talaar aiataihan zob uil ajillagaa uabuulj bgaa surguuliud cn bna, Tomcnuudiin, niigmiin har tusgal hoorhii huuhduud deer buuj bna snuu dee, gehdee ene ohiniig sain demjij muu muuhaig zaabal ualah estoi snuu, ohin urtei hun buriin setgel obdoj bna
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • oogii (150.129.143.215)
    Heregtseenees iluu mungu yund hurgedgiig , etseg eh ni haihrahgui bol yu boldgiin jishee bna da. Uruvdmuur ch yumuu.
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.200)
    цээрлэл
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.43.133)
    Баян давхрага хоосон толгой болсон байна Баян гээд хөөрч хөөрч эргээд харсан чинь наад үр хүүхдүүд чинь та нарын үйлийн үрийг үүрчихсэн байна шүү дээ Хар цагааны дэнс гэж нэг мөнгөөр шийдэж болдоггүй амьдралын хууль байдаг юм шүү гэмгүй олонд буян үйлд
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.31.31)
    12 000 000 togrog-g huuhdee har tamhichin bol gej tolj bgaa uym uu??!!!!! Bayachuulyn ondor tolbortei surguuliud arai l muuhai haragdaj bn daa!!!
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.26.249)
    Энэ охины яриаг өөгшүүлэх хэрэг байхгүй.Харин энэ хүүхэд жинхэнэ сагсан баячуудын хүүхэд гэдгээ өөрөө харинч нотлож өгөв.Иймэрхүү дураараа омогтой сагсуу хүн чанаргүй хэнээс ч айж эмээхээ мэддэггүй нөхдүүдэд хариуцлага тооцож ийм зүйлп цэг тавь.Хэн дуртай эрх мэдэлтэнгүүдийн бацаанууд дураараа мэдэгдэл яриа өгч байдаг зүйл хэзээч байгаагүй байх ёсгүй.Үүнийг өөгшүүлж байгаа хууль хэвлэлийнхэнд хариуцлаг тооц төр төмөр нүүрээ харуул.
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
    • иргэн
      Өөгшүүлнэ гэж юуг хэлээд байна. Чиний бичсэнийг харахад энэ хэрэгт чи болон танай хүүхэд оролцсон юмуу. Тийм юм болов уу л гэж харагдаж байнадаа. Энэ хүүхэдийг бол би өмөөрч байнаа. Охин хүүхэд их зориг гаргаж аймшигийн зүйлийг илрүүлсэн байна.
      2017 оны 12 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    7 цаг 16 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    9 цаг 41 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    9 цаг 55 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    10 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    10 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    10 цаг 48 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 13 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    11 цаг 30 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    11 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    12 цаг 23 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    12 цаг 33 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    12 цаг 41 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    12 цаг 55 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    14 цаг 10 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    14 цаг 45 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    15 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    15 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    15 цаг 28 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК