зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бийск хотноо фронтын бэлэг хүргэж явсан Б.Лувсан гуайн дурсамж

2018-5-08
0
ЖИРГЭХ

 

Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондогийн Лувсан  15 настайгаасаа Ховд аймгийн  Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж, соёлын довтолгооны багш болж, Байтаг богдын тулалдаанд оролцон, 1955-1998 оны хооронд Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл, Булган сумын Минжит Булган хоршооллын даргаар ажиллажээ. Тэрбээр сум нэгдлитйн даргаар 47 жил ажиллаж АИХ-ын депутатаар таван  удаа, МАХН-ын Төв хорооны гишүүнээр удаа дараа сонгогдон төр түшилцэж явсан хүн.

Тэрбээр Аугаа их Эх орны дайны хүнд үед зөвлөлтийн улаан армид хүргэх монголын баруун хязгаарын Ховд аймгийн Манхан сумын ард түмний  бэлгийг Зөвлөлтийн Алтайн хязгаарын Бийск хотод хүргэх тэмээн жингийн цувааг ахлан явж байсан тухайгаа ийн дурссан байдаг.

Өгүүлэх нь:

Гитлерийн герман ЗХУ-ын халдан дотолсон мэдээг баруун монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон мэт  хүлээн авч байлаа. Дэлхийн II дайны хүнд жилүүдийн эхэн буюу 1945 оны зун Ховд аймагт Германы Фашизмын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлтийн цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм. Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын нэг байлаа. Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг л дээ. Манай Манхан сумын захчин ардууд зөвлөлтийн улаан армид туслахаар 2700 шахам агт морь, 500000 орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм. Энэ тусламжийн бараа олон зуун тэмээн хөсөг болж байлаа. Манай сумын I багийн малчин Э.Жамсран, А.Дамдин, Х.Бүүвэй нар 18-31 агт морь, II багийн малчин Х.Дэндэв, Б.Мишигдорж нар 14-15 агт морь, III багийн малчин Ш.Рэнцэн, Г.Ум нар 11-12 агт морь, IV багийн малчин Т.Содномдаржаа 33 агт морь, V багийн малчин Б.Араа, Ж.Магнай нар тус бүр 50 лан мөнгө, бүрэн гэр, 17-39 агт морь, VI багийн малчин М.Гэрэл, Ж.Пүрэв, Д.Содном нар 19-34 агт морь, VII багийн малчин Ц.Намсрай, Т.Бат, Ө.Амиа нар 13-24 агт морь, VIII багийн малчин Ш.Намсрай 4 агт морь (унагатай гүүгээ авч хоцороод), IX багийн малчин Ц.Мажин, Б.Батгомбо, Б.Хишигт нар 1-23 агт морь тус тус бэлэглэж байлаа.

Ардууд хонь, үхрийн мах бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээдээ бэлэглэж байв. Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв. Манхан сумаас цугларсан бэлэг хүргэх 240 тн бэлгийг 1200 тэмээнд ачин 107 хүний хамтаар ирэх очих 2700 гаруй км зам 230 хоног туулан Бийск хотод хүргэх ажлыг 18 настайдаа 1943 онд ахлан хариуцаж явсан  юм.

Багуудад зар тараан бүх  тэмээгээ цуглуулан 20-30 хоногт бөхийг хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав. Ингээд 1942 оны 9 сарын 17-нд алсын замд гарлаа. Жингийн цуваанд 107 хүн багтаж 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцасаа нэг бүрчлэн базаав. Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил, идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н.Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М.Лхаван, Д.Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа.

Намайг Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх жингийн цувааны ахлагчаар томилсон гол учир нь албан хаагч байсанд байгаа юм. Би сумын эвлэлийн үүрийн даргын зэрэгцээ Пионерийн удирдагч, Артелийн шалган байцаах комиссын дарга, Фронтод туслах комиссын нарийн бичгийн дарга, Мал ноослох аргыг заах эвлэлийн гишүүдийн ахлагч зэрэг их л олон ажилтай том амьтан давхиж явсан юм.

Жингийн ахлагчийн хувьд би хос тэмээн унаатай нэг тэмээндээ сумын хоршооны худалдагч өвгөн Данзангаас худалдаж авсан жижиг богц ганзагалаад Бийск хотын зүг гарч өглөө. Бүх тэмээндээ бүгдэд нь Улаан армид хүргэх бэлгийн зүйлсийг ачсан юм. Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай, өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээддээ хивлэг авахуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээдээ босгож, шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдөлнө. Тэрхүү таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч надад хадгалагдаж байна. Тэр жил зуд болж эрт цас унан Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамрага шуурга тавьж хүн малын толгой цасанд дарагдан цагаарч зам дээр хальтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл их л тохиолдож заримдаа замаасаа буцмаар ч санагдавч, бид урагшилсаар л байв. Бие биенээ зоригжуулан заримдаа “Гитлерийн Фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж, “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг дуулалдан орос хүүхнүүдтэй наргиж тоглож явлаа. Бидний замын хамгийн хэцүү хэсэг нь ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет аманы даваа давах байв. Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул хальтиргаатай газар тэмээд гулсаж хальтираад хэцүү боллоо. Бид тэмээндээ “гутал” оёж тавхайг нь хонины нэхий, эсгий даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явлаа. Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа. Тэмээ гулсаад явж явахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана.

Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд тусалж ачаа бараа буулгах, тэмээ хальтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээдэд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа. Тэд биднийг гэртээ урин байцаа, вандуй гээд аль байдгаараа дайлна. Бид хариуд нь тарианы гурил, борц, ааруулаасаа жаахан өгнө. Тэд жингийн цувааг 5, 10 км даган явна. Тэсгэм өвлийн хүйтэн голын мөсөн дээр цоохор даавуу платьтай орос эмэгтэйчүүд бидэнд тусалж байсныг бодоход үнэхээр гайхалтай. Орос хүмүүс ингэж бидэнд тусалсан юм шүү. Ийм олон явдал жинчдийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон юм. Тэр үед зөвлөлтийн эрчүүд нь бараг бүгд фронтод тулалдахаар явсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн боловч бидэнд үнэхээр их тусалж байв. Ингэж л цуваа явахгүй саатсан үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирээд гадуур хувцасаа тайлан хаяад хөр цасан дунд ханцуй шамлан бидэнд тусалж урам зоригийг минь сэргээдэг байлаа.

Хоног таарсан тосгодод оройд заавал бидэнд зориулан бүжиг танц зохион бүжиглэж хуурдана, ганц нэг шил архи дарс гаргана. Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотуудад амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хуурт урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд “баавгай ирлээ” хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа. Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө гудсын ормоор цас хайлсан байдаг сан, залуу насаа гэж. 12 сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет аманы даваа өөд 8-р багийн жинчид бид 2 метр зузаан цастай 400 орчим метр газрыг 2 хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ. Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйчүүдтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй хөхнийхөө сүүг саан аяга дүүргээд өгч тусалж байв.

Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртэй цасан хашлага босгож байж ачаатай тэмээдээ давуулж билээ. Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээддээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав. Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм. Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа. Жинчид хүн тэмээгээ 3 хоног амраагаад буцах боллоо. Би ч яахав жингийн даамал хүн томоотой. Миний нас чацуу Луузан, Лхамсүрэн нар олон танилтай болсныг би мэднэ. Гэхдээ тэр хугацаанд залуу миний бие Валя гэдэг бүсгүйтэй танилцлаа. Бид хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож л явлаа. Дараа нь энх цагт нэг биш удаа Бийскээр дайран явахдаа тэдэнтэйгээ таарсангүй. Оросууд овог хэрэглэдгийг мэдэхгүйгээс болоод дахин уулзаж чадаагүй юм даа. Биднийг буцахад хэдийгээр дайны хүнд үе байсан боловч оросууд манай цуваанд улаан будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачиж  буцаасан юм даа..

Зам зуур бүх тэмээд ганцхан нутгийнхаа зүг харан харан хэвтсэн байдагсан. 1943 оны 5 сарын 5-нд бид Манхан сумандаа буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоног туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа ажлаа дуусгасан. Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм.

2005 оны хавар өвгөн дайчин миний бие Ховд аймгийн төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул, Бийск хотуудад хүрч Оросын ард түмний аугаа их ялалтын 60 жилийн ойн баярт оролцох завшаан тохиосон юм. 1942 оны өвөл 10 хоног явж арайхийн давж байсан Чекет Аманы давааг бид 2 цагт туулан гарлаа. Тэнд тавьсан засмал зам үнэхээр гайхалтай юм.

Хилийн захын хот тосгодоос эхлүүлэн замын туршид дайнд оролцсон ахмад дайчин эрэлхэг хөвгүүд, охидын дурсгалд зориулсан самбаруудыг өлгөн байрлуулсныг хараад, энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмадаа хүмүүс хүндэтгэн хайрлаж байхыг үзээд дайны хүнд өдрүүдийг ямар их тэвчээр сэтгэлийн тэнхээгээр туулж байсныг нүдээр үзсэн хүний хувьд би үнэхээр баярлаж байлаа.

5-р сарын 6-ны өдөр Барнаул хотын В.М.Шукшины нэрэмжит драмын театрт болсон ялалтын баярын хурал дээр надаар үг хэлүүллээ. Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын цувааны ахлагч Б.Лувсан гэж зарлаж байна. Миний хэлсэн үгийг орос хэлний багш Д.Нямаа гэдэг бүсгүй орчууллаа. Хуралд оролцогсод баярлаж хөөрөөд алга ташин хашгиралдаад бэрх юмаа. Хэлсэн үг маань тэдэнд таалагдсан бололтой. Хурал дээр бид Бийск хүрсэн жингийн цувааныхаа гэрэл зургийг дурсгал болгон өгсөн юм. Хурлын дараа 1000 хүн оролцсон хүлээн авалт болж хамгийн том дарга нь манай ширээнд ирээд баяр хүргэж надтай зураг авахуулж байна. Дараа нь 5-р сарын 8-нд бид Бийск хотод ирж ялалтын баярт оролцохдоо их л хүндэтгэл хүлээж Тамара, Валя нараа асуусан боловч таних хүн таарсангүй. Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • sededchoijil@yahoo.com (122.201.31.210)
    Друг познаётся в беде
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • дулмаа (103.212.117.207)
    Гахай нүцгэн нохой явган гэдэг шиг байсан оросууд морь унасан зэрлэг хоцрогдсон бүдүүлгүүд гэж монголчууд биднийг доош хийдэг шүү дээ, Хайран сайхан морьд хайран сайхан сэтгэл
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 47 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    19 цаг 27 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    19 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    19 цаг 37 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    19 цаг 41 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК