Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч, түүний тамгын даргын хуулийг гуйвуулсан 5 жишээ

2018-5-09
0
ЖИРГЭХ

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод яг арван сарын хугацаа өнгөрчээ. Сонгуулиар амласан шигээ амьдрал дээр ажиллаж чадаж байна уу гэвэл харин ердөө л арав хоног өнгөрч байгаа мэт урагшгүй байна. Ер нь л УИХ-д өргөн барьсан төсөл болгон нь хуулийн зөрчилтэй, үүнээс нь болоод ажил нь урагшлахгүй унаад байгааг олон нийт мэддэг боллоо. Эхэндээ энэ МАН-ын 65 л ажил явуулсангүй, алдааг нь засах гэхээр хөдлөхгүй нь гэсэн Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын тайлбарт хүн бүр л итгэдэг байсан. Харин одоо бол Ерөнхийлөгчийн институцийн популизм нь хэтрээд байна гэдгийг хэн хүнгүй ярьдаг болжээ. Үнэхээр ч бодит байдал дээр тийм байгааг, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нар нь хуулийг гуйвуулсан тавхан жишээг сануулъя. 


Жишээ 1. 
Хууль зүйн байнгын хороо өчигдөр л гэхэд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх тухай Ерөнхийлөгчөөс 2018 оны тавдугаар сарын 3-нд ирүүлсэн албан бичгийг хэлэлцэх гээд хуулийн үндэслэлгүй гээд буцаалаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар “АТГ-ын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд УИХ авч хэлэлцэх нь үндэслэлгүй” гээд буцаах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. Арга ч үгүй аж. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно”, 21.5-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа юм. Хуулийн ийм зохицуулалт үйлчилж байхад Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан болж, тэднийгээ хууль бусаар томилуулах гэж оролдох нь популизм гэхээр өөр тайлбаргүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулиар зохицуулагдаж байгаа АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12-ын “Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашна” гэсэн заалтаар өөрчлөхөөр зүтгэх нь нэг бол хоосон улстөржиж байгаа, үгүй бол маш том улс төрийн зорилготой л гэж харагдаж байна. Иймээс ч УИХ-ын мэргэжлийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хууль зүйн үндэслэлгүй оруулж ирсэн саналыг нь хэлэлцэх шаардлагагүй гээд буцаалаа. 


Жишээ 2. 
Хүүхдийн мөнгө тойрсон улс төрийн автор нь бас л Ерөнхийлөгч Х.Баттулга. Монгол Улсын бүх хүүхдэд сар бүр мөнгө олгох ёстой гэсэн түүнийг саналыг нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын төсөлтэй нэгтгэж хэлэлцэхээр УИХ шийдвэрлээд байна. Энд яагаад Ерөнхийлөгч хуулийн зөрчилтээй асуудал оруулсан гэж, бүх хүүхдэд мөнгө өгөхийн буруу нь юу байна вэ гэж асууж мэднэ. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг баталсан тохиолдолд төсвийн тодотгол хийхээс гадна ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” зогсох эрсдэлтэй. Энэ мэдээж хууль зөрчсөн үйлдэл биш боловч, хуулийн гол зөрчил байж болох зүйл нь “Хүүхдийн мөнгө” бол баялгийн хуваарилалт биш, нийгмийн халамж юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-д хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэдэг санал оруулсан бол үүнтэйгээ зэрэгцэн “Хүүхдийн мөнгө”-ийг нийгмийн халамжаас хасах саналыг давхар хэлэлцүүлж, батлуулах ёстой. Халамж бол нийгмийн нэг хэсэгт, тодруулбал зорилтот бүлэгт л олгогддог зүйл. Гэтэл нийт хүүхэддээ мөнгө өгье гэж байгаа бол “Хүүхдийн мөнгө”-ийг халамжаас хасахаас өөр аргагүй. Магадгүй 100 хувь мөнгө олгох бус, нийт хүүхдийн 99.99 хувьд нь хүүхдийн мөнгө буюу халамж олгох ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн бол өөр байх байжээ. 


Жишээ 3. 
Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нар ахиад жаахан өмнөхөн юу хийж байсныг нь эргэн санъя. 2017 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан байдаг. Энэхүү хоригт “Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа ДНБ-ий 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирсэн. 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрдүүлж байна. Нэгдсэн төвсийн алдагдал ДНБ-ий 9.5 хувьд хүрсэн байна. Тиймээс төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах боломжтой” гэсэн үндэслэл дурдсан байсан билээ. Гэтэл үнэндээ хориг тавих гол үндэслэлд дурдагдсан дээрх тоо нь өөрөө Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуультай огт нийцээгүй байсан нь удахгүй илэрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төсөвт алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8 хувьтай тэнцэхээр баталсан. Ийм тохиолдолд төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг болгон бууруулах ямарч боломжгүй. Хэдийгээр тухайн үед Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “5.2 гэдгийг 2.5 гэж уншаарай. Алдаад биччихэж” гэж залруулсан боловч амьдрал дээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвийг 2.5 их наяд болгон бууруулах ямарч боломжгүй байсан юм. Нэг ёсондоо хориг тавих гэж л тавьсан болохоос хуулийн болон тооцооны ямарч үндэслэлгүй зүйл УИХ-д оруулж ирсэн байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч энэ хоригоос болж УИХ-аар “ам руугаа алгадуулаад” буцсан. Мөн төсөвтэй холбоотой төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлаар тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ч УИХ хүлээж аваагүйг давхар тодотгоё.  


Жишээ 4. 
УИХ-аас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга бас нэгэн ойлгомжгүй шийдвэр гаргасан нь дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох тухай албан шаардлага байв. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр Ерөнхийлөгчөөс ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай саналыг УИХ-д хүргүүлж байсан билээ. Уг албан бичигт “2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон учир төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахаар байгаа тул Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаар ээлжит бус чуулган яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай” гэсэн байсан юм. Үнэхээр ч төрийн ажлыг гацаалгүй, цалгардуулалгүй явуулах үүднээс Ерөнхийлөгчийн ээлжит бус чуулган яаралтай зарлах саналыг зөв гэж үзэж болох ч үнэндээ бас л хуулийн мэдлэг Тамгын газарт нь дутсан байлаа. Юу гэхээр, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар УИХ-д олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь бүрэн эрхэд хамаарах асуудал. Нэг ёсондоо нэр дэвшигчийг Ерөнхийлөгч өөрөө УИХ-д оруулаагүй хэрнээ нэр дэвшигчийг УИХ яаралтай ээлжит бус чуулган зарлаж томил гэж санал хүргүүлэх нь утгагүй л гэсэн үг. 
Томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн хууль зүйн тааруу үндэслэлтэй дахиад нэг шийдвэр бол Р.Бурмааг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай өөрийнх нь санал байсан юм. Үндсэн хуулийн 65.2-т “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан нь бий. Гэтэл Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Р.Бурмаа нь Үндсэн хуулийн энэ шаардлагыг хангаагүй учраас УИХ дахь АН-ын бүлэг хүртэл дэмжилгүй завсарлага авч байсан удаатай. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Р.Бурмааг нэр дэвшүүлэх тухай өөрийнхөө захирамжийг өөрөө хүчингүй болгосон биз ээ. 


Жишээ 5. 
Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсний дараахан түүний Тамгын газрын дарга З.Энхболд нь Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх бичгийг УИХ-д хүргүүлсэн билээ. Их Британи Умард Ирландын вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах З.Энхболд даргын энэхүү  бичиг нь өөрөө мөн л хууль зүйн хувьд үндэслэлгүй гээд няцаагдаж байлаа. Учир нь, Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг Засгийн газраас Ерөнхийлөгчид санал болгох, Ерөнхийлөгчөөс УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлэх, УИХ-аас Ерөнхийлөгчид зөвшилцсөн талаар хариу өгөх дарааллаар шийдвэрлэдэг хуультай. Үндсэн хууль хийгээд Засгийн газрын тухай хууль нь тийм аж. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2017 оны долдугаар сарын 29-ны өдрийн ТГ/398 тоот албан бичгээр УИХ-ын дарга М.Энхболдод шууд хандсан нь нэг талаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг булаалдсан, түүнийг хууль бусаар төлөөлсөн хэрэг болсон байдаг. Нөгөө талаас Элчин сайд нарыг эгүүлэн татах талаар Засгийн газрын ямар нэгэн санал байхгүй нь өөрөө хууль зүйн зөрчилтэй байсан билээ. 
Монгол Улсад хуулийг тайлбарлах эрхтэй субъект нь Улсын дээд шүүх. Түүнээс цагаан дээр хараар бичсэн хуулийг гуйвуулах, өөрт ашигтайгаар тайлбарлах боломж өөр хэнд ч байх ёсгүй. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газраас хуулийг гуйвуулах маягаар хэрэглэх гэсэн, үгүй ядахнаа “үл мэдэгч” маягаар асуудалд хандсан, эсвэл ердөө л тоон дээр будилчихсан таван жишээг танилцуулахад ийм байна. Эд бүгдээрээ УИХ дээр хэлэлцэгдчихсэн, үнэн мөн нь шийдэгдчихсэн ийм л таван жишээ билээ. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • williams owen (197.211.61.53)
    Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • williams owen (197.211.61.53)
    Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (66.181.178.247)
    yanadaa iim ch erunhiilugch baih gejdee ard tvmnee taltsuulaad bvh zviliig busnuulaad nuraagaad horig taviad l yostoi neg monholiig mongolchuudiig muuhaigiin deed muuhai haragduulj bainaa.
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • бсүх (66.181.182.41)
    Нэг юмыг ойлго . Элбэгдорж ерөнхийлөгчийн албаа өгөхөөсөө өмнө.Ойрын хэдэн жилдээ оймсоо гозойлгуулгүйн тулд буухын хаа өмнө.Шүүх.Прокурор. АТГ-Н. ТГ -н дарга нарыг сольж хэсэгтээ бөгсөө ухуулах гүй байх арга хэмжээ авснаас гадна . Баттулгаын 17-гоос эхлэн Т З-Н 280 сая $. гэх мэт бүх хэргийг цайруулж ерөнхийлөгчөөр гаргахдаа буутлаа өөрийг нь хамгаалах томилсон нөхдийг үл солих гэж тохирсоноос гадна Эрдэнэт.Хөтөл. Дархан. Багануур ТЗ.ХХБ гэсэн улс төр эдийн засгийн бүлэглэлийг үүсгэж хуваан эзэмшиж МОНГОЛ УЛСЫН МӨНХИЙН ЭЗЭД БОЛЦГООЖ АЯНД НЭГДЭЦГЭЭЖ хамтран ажиллаж байгаа болно.
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.189.39)
    Ерөнхий сайд хөдөө аймгуудад тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдээд явж байхад ерөнхийлөгч ард түмнийг талцуулаад л явж байх юм яана даа хөөрхий Ю.Цэдэнбал гэдэг хүний дэргэд Баттулга бол ёстой юу ч биш амьтан шүү
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.14.14)
    Баттулга гэж цоохор дээлтэй морь унасан толгойгүй хүн явах юм Зикагийн толгойгоор явснаас зүгээр л сайхан инээгээд д одон медиал гардуулаад л явж байвал Онигонд орохгүй шүү хажуугуур нь аль нэг сургуульд суралцах хэрэгтэй. Зика, Баасан нар зөвлөхөөр ийм л юманд хүргэнэ дээ
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Ард түмэн Зика, энэ хоёрыг мэддэг болсонд оо,,, болж байгаа юмыг сүйтгэх, зогсоох, унагаах зорилготой,,,энэ нь 12-оос 2016 онд хийж байсан нураах ажлаа үргэлжлүүлэх гэсэн санаа байх л даа
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.160.58)
    Баттулга ерөнхийлөгч өөрийнхөө толгойгоор асуудалд хандаөх хэрэгтэй шүү дээ. Наад Энхболд чинь хувийн атгаг бодлоор асуудалд ханддаг юм биш үү. Таны гаргаж байгаа шийдвэрүүдэд жирийн иргэн би ч нэг их зөв гэж бодохгүй байна.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Толгойгүй бол яанаа
      2018 оны 05 сарын 09
  • зочин (49.0.147.9)
    Энэ бүх шийдвэрүүд зөвхөн З.Энхболдын хийж байгаа ажил хийж байгаа ажил хэрэгжүүлэх арга зам нь З.Энхболдын толгойгоор явж байгааг харуулж байна даа яана аа өндөр боловсролтой мэдлэгтэй хүний толгойоор биш өөрийн толгойгоор ажилладаг ерөнхийлөгчийг сонгож баймаар юм байна аа
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (182.160.32.34)
    Ерөнхийлөгч , түүний ТГ дарга 2-ийн хийж, шантаажилж байгаа эдгээр зүйлс нь 28 жилийн турш бидний сонсож залхсан, бас айж хирдхийж ирсэн АН-ын шантааж шиг сонсогдоод байгаа юм даа. Ёстой нахальный.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Ерөнхийлөгчийн хийж байгаа алхамууд бол хуульд нийцэж байгаа шүү...Элбэгдорж өмнө нь байсан АТГазрын дарга,ШЕЗөвлөлийн дарга,УДШүүхийн ЕШүүгч, ЕПрокурор нарыг хугацаанаас нь өмнө өргөдлийн өгүүлээд чөлөөлөөд байсан тийм болохоор энд хууль зөрчсөн юм алга байна.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
    • Иргэн
      чам шиг хөлдүү толгой их олширсноос улс орон өөдлөхгүй байгаамдаа.
      2018 оны 05 сарын 09
  • Б.зочин (124.158.95.187)
    Энэ бичигч яасан хууль их мэддэг нөхөр вэ? Их мэддэг юмуу? гэтэл бас ч тийм биш юмаа. Харин бодлого талаасаа бүр харанхуй огт юм мэддэггүй сохор товарищ байна. Ард олон арай өөр өнцгөөс харж дүгнэхээс энэхүү бичигч шиг элий балай бодол өвөрлөхгүй гэдэгт эргэлзэхгүй байна.Хов хутгагч, хагардуулагч мэт иймэрхүү хүмүүс их төвөгтэй юмаадаа.Их мэдлэгтэй юмуу? гэтэл шүүмжлэх гээд байгаа төрийн тэргүүнтэй харьцуулахад өөрөө өчүүхэн амьтан болохоо бичвэрээрээ харуулаад л байна.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
    • D
      Teneg
      2018 оны 05 сарын 09
    • ИРГЭН
      Маш сайн бичсэн мундаг хуульч байна харин чи л огт юм мэддэггүй амьтан байна шүү дэ Б.зочингэгчээ
      2018 оны 05 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    5 цаг 16 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    5 цаг 24 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    5 цаг 55 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    7 цаг 2 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    7 цаг 4 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 53 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    8 цаг 15 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    9 цаг 9 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    10 цаг 7 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    10 цаг 23 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    10 цаг 28 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    10 цаг 48 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    11 цаг 37 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    11 цаг 49 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    11 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    12 цаг 6 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    12 цаг 21 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК