Засгийн газрын өнөөдрийн /05.23/ хуралдаанаар Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, "МИАТ ХК"-ийн 49 хувийг хувьчлахаар шийдлээ. Одоо УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэх юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” төслийг хэрхэн хөдөлгөх, хөрөнгө оруулалтын асуудлаа ямар аргаар шийдэх вэ гэдэг дээр Засгийн газрын гишүүд ярилцаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн хувьчлалын төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Төсөл гурван хэсгээс бүрдсэн. Үүнд: Нэгт, төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай юм. ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгажээ. Хоёрт, төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компани байдаг. Энэ компанийг хувьчлахаар тусгасан. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй юм гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үзсэн байна. Гуравт, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк, холбооны гурван компани зэрэг 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах асуудлыг тусгажээ.
Эх сурвалж:www.polit.mn