Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“60 тэрбумынхан” Яармагт хотын захиргаа барих 60 тэрбумыг тендергүйгээр зооглочихов уу, яав?

2018-5-28
0
ЖИРГЭХ

Б.Хурцболд

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж замын түгжрэл сэлтийг арилгана гэж сүүлийн хоёр жилийн турш ярьж байна. Хотын дарга Су.Батболд хоёр сарын өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт “...2019 оны долоодугаар сард Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно. Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход Хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг” гэж байсан юм.

Хотын дарга Су.Батболд ингэж цаг хугацаатай, итгэлтэй ярьсан ажил нь хэр зэрэг явж байгааг судлан, сурвалжлав.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас энэ жил Улаанбаатар хотын төвлөлрлийг сааруулах ажлын хүрээнд хотын баруун өмнөд бүсэд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шилжүүлэх судалгаа хийжээ. Ингэхийн тулд Лондон, Хонг Конг, Сөүл хотын туршлагыг явж судалсан гэнэ. Нийт газрын хэмжээ нь 5.0 га байхаар төлөвлөжээ. Үүнээс барилгажих талбай нь 0.9 га аж. Тэр талбай дээрээ НИТХ, Хурлдын танхим, ЗДТГ болоод Захирагчийн ажлын алба, Харьяа агентлагууд, Авто зогсоол, спорт танхим, Үзэсгэлэнгийн танхим, Үйлчилгээний нэгдсэн тав гэсэн долоон төрлийн барилгатай цогцолбор болох учиртай юм байна.

Олон нийтийн мэдэж болох албаны мэдээлэл нэг иймэрхүү байгаа юм. Харин хэн, хэзээ барьж байгуулаад 2019 оны долдугаар сар гэхэд Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүж, Улаанбаатарын түгжрэл огцом буурах вэ гэдгийг хэлэх хүн алга.

Тиймээс зурагт тэмдэглэсэн байршилд нь явж очлоо. Хан-Уул дүүүргийн VI хорооны нутаг, “Мөнххада” компанийн харалдаа, замынх нь урд тулгаад нимгэн саарал төмөр болон сараалжин хашаа барьжээ.

Тэнд газар шорооны ажил хэдийнэ эхэлжээ. Нийслэлийн төр, захиргааны цогцолборыг “Тэмп Ланд” зэрэг нэр бүхийн 2-3 компани барихаар ажилдаа орсон байна. Асар том байгууламжийн “хундаам”-ыг цутгаад эхэлжээ.

Гэхдээ биднийг очиход ажил явагдаагүй байлаа. Хэдэн га-гаар хэмжигдэх том хашаанд хоёр гэр байна. Нэг нь цогцолбор барих компанийн оффис болох гэр гэнэ. Харин харуулын “шовгор” эзэнтэй, эрээн хувцастай хүн байв. Тэр хүн харуул хамгаалалтын ажилтан гэнэ. Лав л сүүлийн долоо хоногт цогцолбор барих компанийн хүмүүс үзэгдээгүй гэж байв. Уг нь компанийнхан ажлаа аль дөрөвдүгээр сараас тун чиг эрчимтэй эхлүүснээ ойрны хэд хоногт яагаад ч юм, түр зогсоогоод байгаа ажээ.

Газар дээр нь байдал нэг иймэрхүү. Өчигдөр /2018.5.27./-ийн байдлаар тэнд харуул, ачаа хүргэж ирсэн “ПОРТЕР” машины жолооч хоёроос өөр хүн харагдсангүй.

Харин энэ Хотын шинэ төвийн асуудал Хотын захиргаа, бас Төрийн ордон, МАН-ын байр хавиар яригдаад эхэлсэн бололтой юм. Яармагт Хотын захиргааг шилжүүлэн барих ажилд  60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл чив чимээгүй байснаа хавар, дөрөвдүгээр сараас барилгын ажил нь эхэлж, хотын захиргааныхан байтугай МАН-ынхныг өөрсдийг нь гайхуулаад байгаа гэнэ.

Хамгийн гол нь тэр ажлыг “Тэмп Ланд” зэрэг компаниуд ямар тендерт хэзээ ороод 60 тэрбумын ажлыг хийх эрх авчихав гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.

Яг үнэндээ “Тэмп Ланд” гэдэг компани нь 2008 онд Арцатын аманд эзэмшиж байсан газраа ашиглаагүй учраас цуцлуулж байсан гэхээс өөр нэр, түүхгүй юм байна. Тиймээс энэ компанийн угшил гарал, цаад эзэд нь хэн бэ гэдгийг судлахад гэмгүй нь бололтой.

Ер нь бол Хотын захиргааны Яармаг дахь шинэ барилгуудыг ямар компани барих вэ гэдэг энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст сонин биш ч байж болохоор байж магадгүй нь.

Учир нь энэ ажлын хуваарилалтыг ХХААХҮ-ийн сайд байсан, өнөөх Т.Бадамжунай, одоогийн Хотын дарга Су.Батболд нар хийж, гүйцэтгэлд нь Кёкүшюзан Д.Батбаяр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мэдээж энэ нь хар дээр цагаанаар бичсэн баттай ноттой, “цаастай” мэдээлэл биш. Гэхдээ энэ тухай Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор нэг ярьж байна.

Өчигдрийн байдлаар Яармагт браилгын ажил зогсчихоод байгаа нь учиртай гэж байна. Ирэх сарын 7-нд МАН-ын Бага хурал болно. Тэр хурлаар Нийслэлийн намын даргыг сонгоно. Сонгуульд Су.Батболд өрсөлдөж байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудал дэгдэж болохгүй.

Гэхдээ үүнийг хүлээвэл барилгын ажлын нэлээдийг явуулах хугацаа алдчих гээд байгаа аж. Тиймээс “..Яармагт Хотын шинэ төв, тарийн захиргааны байгууллагуудын барилгыг барих ажлыг хийх компанийг заавал тендер явуулахгүйгээр “шалгаруулж” болно” гэсэн зөвшөөрлийн бичгийг нэр бүхий хуулийн байгууллагаас гаргуулахаар шахалт үзүүлээд эхэлсэн тухай мэдээлэл бас байна.

Хэний компани ямар ажил хийх нь хэнд ч хамаагүй. Гэхдээ энэ удаад хардаад ч болов ярихаас өөр аргагүй. 60 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын ажил шүү дээ.

Монгол Улсад барилгын том, топ компаниуд зөндөө бий. Харамсалтай нь энэ ажилд нэг нь ч “сонгогдоогүй” нь анхаарал татаж байгаа юм.

Хэрвээ дээрх мэдээллүүд үнэ байгаад 60 тэрбумын ажлыг тендергүйгээр явуулж эхэлсэн нь үнэн бол том асуудал үүсч таарна.

Мөн улс төрийн агуулгаараа “60 тэрбумынхан” хэмээх бүлэглэлд багтдаг хүмүүс энэхүү 60 тэрбумын ажилд хутгалдаж байгаа нь ноцтой юм. Тэр утгаар нь харвал 60 тэрбумынхан буюу Хотын фракц одоо ч бодитоор оршин тогтнож, Су.Батболд тэдний үр хөврөлийн хувьд үйл ажиллагаагаа явуулсаар л байна гэж харж болох юм.

 

Эх сурвалж:Улс төрийн тойм сонин

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • zochin (103.229.120.195)
    bitgii hudlaa yum bichij baigaaraa hezee ch tegej hiij chadahgui
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (202.21.111.237)
    эрт урт цагт эмгэн өвгөн хоёрын үнээг нь бар зооглочихож гэнэ. өвгөн..............?
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.220)
    Угаасаа ойлгомжтой л асуудал бна, гомо дарга хамаатан ариунбаяртайгаа нийлж 10 хувийг нь цохиод л гэрээ хийсэн байна.
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.95.209)
    ЖУ НОЕНТОН ЧИНЬ ХАРИН ШУДАРГА ЭХИЙГ ЭЦЭЭХГУЙ ТУГАЛЫГ НЬ ТУРААХГУЙ ШУДАРГА ТОХИРДОГ ГЭСЭН ШУУ
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.95.209)
    60 тербумынхан буюу Миеэгийн фракц Ховдын УЦС - ЫН ажлыг мэдэж байгаа гэх юм.Засаг нь мэддэггуй юм уу Гол тоглогчид нь Т.БАДАМЖУНАЙ Ц.Цогзолмаа Батнасан Бямбацогт нар юм байх
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • ийм байдлаар цаашаа явж болохгүй. (103.229.120.102)
    Намдаа хэдэн төгрөг өргөөд сайд, дэд сайд, төрийн албан хаагч болдог энэ тогтолцоог өөрчлөхгүй бол МАН, АН ын хэдэн чемодан баригчаар ажлаа эхэлсэн тэрбумтангууд төрөс төрсөөр байх болно. Улс ч хөгжих боломжгүй. 60 тэрбумын хэргийг мэдээж дахин сөхөж шалгах цаг ирнэ. Одоо болих хэрэгтэй. БИ хувь хүний хувьд энэ МАН, АН ын тогтолцоог бүрэн устгах ёстой гэж үздэг.
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.141.227)
    Бадамжунай ханаж цаддаггүй эрлийз.
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Идэж уугаад шоронд очих нь ойлгомжтой. Барьсан ч алзахгүй.Хотын дарга нар бусаар...
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.160.34)
    Ямар ч асуудалгүй хийе гэснийгээ хийх хэрэгтэй. Хотын захиргаа яармагт нүүхэд юуны буруу байна бэ. Зөв шийдвэр
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
  • qkfkasj (112.72.14.4)
    buudchixmaar novshnuud baix ym daa
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    Тендер энэ тэр, шүүх, цагдаа гээд энэ зуныг авдаг юм байгаа биз дээ. энэ хэнд хэрэгтэй гэж. барьж л байвал хэн барих нь ямар хамаа байна аа. тэгээл өвөл болохоор түгжрэл, энэ тэр , хотын захиргаа нүүх яасан гээл хуцаад унана даа. юу ч хийсэн жадлан эсэргүүцдэг, нүүрээ нуусан лаларууд их болж тоох хэрэггүй болсон болоогүй юу ч хамаагүй хий.
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.245.220)
    Тийм уу, энэ чинь бүгдийг хянаж байдаг гэсэн үг үү, ийм хүмүүс байгаа цагт монголд яаж шударга ёсны тухай ярих вэ,
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Бичсэн сэтгэгдэл устгаж байнаа. Сэтгэгдэл бичээд хэрэгүй ээ
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.14.220)
    60 тэр бумыг цэвэрлэж,шударга,сайн хүнийг НМАН-ын даргаар гаргаж ирэх ёстой.Тэгэхгүй бол 2020 онд МАН арчигдана.
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.189.14)
    С.БАТБОЛД Ч МИЕЭГЭЭС БОЛЖ ДЭЭЛЭЭ НОМРОХ НЬ Ч НОМОРНОО .ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.21.113.238)
    Бадамжунай байсан газарт балагтай гэдэг үг гараа биз дээ.
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    ugaasaa hotiig yarmagt nyylgeh ne buruu!!!nisehiin zamiin tygjreliig toocogyi!!!BATYYL ehelsen bolohoor buruu gej baigaa bolohoos bayanhoshuund hotiin zahirgaag nuulgeh ne zuv shyydee!!!dagaad olon asuudal shiidene!! hugjil dagana!!
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Су.батболдыг солих байх аа, байгаад байвал 2020-онд МАН гарахгүй шүү дээ
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.24.238)
    Барилгын тусгай зөвшөөрөлд 60 тэрбумынхан байгаа шдээ.
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • МАН ГИШҮҮН (103.111.68.50)
    САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.БАДАМЖУНАЙ Л БАЙГАА БОЛ БАТГАНА СУУСАН ГАЗАР БАЛАГТАЙ ГЭДЭГ ҮГ БИЙ ДЭЭ.
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.124.18)
    Су.Батболдын хуудуутай үйлдэл үүнээс ч их л дээ
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    13 цаг 38 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 4 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    15 цаг 11 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    15 цаг 59 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    16 цаг 32 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    16 цаг 40 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    17 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 4 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    18 цаг 58 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    19 цаг 43 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    19 цаг 53 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    19 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    20 цаг 34 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    20 цаг 45 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    20 цаг 51 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    20 цаг 51 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    20 цаг 59 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    21 цаг 11 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    21 цаг 25 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    21 цаг 52 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК