Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Билэгт: Эмнэлгийг төрд өгөхгүй бол ашигтай. Гэхдээ эмнэлгийнхэний хүсэлтэд татгалзсан хариу өгч чадаагүй

2018-6-04
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүн М.Билэгтийг Хавдар судлалын эмнэлгийн хашаанд барилга бариулж, түүнийгээ Засгийн газарт өндөр үнээр худалдах гэж байгаа талаарх мэдээлэл түгээд буй. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

 

-Таны үүсгэн байгуулсан компанийн бариулсан Хавдар судлалын үндэсний төвийн зэрэлдээ, тун удахгүй ашиглалтад орох эмнэлгийн барилгын талаар элдэв мэдээлэл цацагдах боллоо. Эмнэлгийн газраас “хумсалж” барьсан барилгаа улсад “шахах” гэлээ гэдэг мэдээлэл ч байна. Яг юу болсон юм бэ?

 

-Бүр эхнээс нь тайлбарлавал, би 2011 онд уналтад ороод байгаа эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад оролцъё гэж шийдэж байлаа. 2003 онд Хавдар судлалын үндэсний төвийн хоёр Гавьяат эмч одоогийн барилга барьсан газрыг авсан байсан юм билээ. Эмнэлэг барих зориулалтаар шүү дээ. Тэдний нэг нь Гавьяат эмч Р.Сандуйжав байсан. Тэрбээр эмнэлэг барих гээд 2008 онд барилгын суурийг ухсан ч 2011 он хүртэл хөрөнгө оруулалтгүйн улмаас ажлаа үргэлжлүүлж чадаагүй байсан. Учир нь түүнтэй хамтарч байсан хүмүүс нь тухайн газар дээр орон сууц барина гээд хөрөнгөө татсан гэж дуулдсан. Ингээд эмнэлгийн барилгад хөрөнгө оруулах хүн хайж эхэлсэн байдаг. Яг тэр үед Р.Сандуйжав эмчийн эмнэлэг барих, миний эрүүл мэндийн салбарт зориулсан бүтээн байгуулалт хийх хүсэл нэг цэг дээр таарсан хэрэг. Тэгээд л би хөрөнгө оруулж, эмнэлэг бариулсан. Ийм л юм болсон. Түүнээс биш би эмнэлгийн газраас танаж барилга бариагүй. Тухайн газрыг зориулалтаар нь ашигласан.

 

-Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах болсон шалтгаан тань юу байв?

 

-Өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа оношлогоо, эмчилгээний жишгийг Монголдоо нэвтрүүлэхийг л зорьсон. Үүнийг хийхийн тулд сав хэрэгтэй байсан юм. Дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн барилга гэсэн үг л дээ. Харамсалтай нь, Монголд тийм барилга байхгүй. Хавдар судлалын үндэсний төвөөр жишээ авъя л даа. Монголд ийм эмнэлэг ганц л бий. Барилга нь ашиглалтад ороод 36 жил болж өнгөрсөн. Оросууд тусламжийнхаа хүрээнд барьж өгсөн барилга шүү дээ. Зах зээлд шилжээд 20 гаруй жил өнгөрчихөөд байхад эмнэлгийн шинэ барилга барих нь байтугай хуучныг нь дорвитой  зассангүй. 36 жилийн өмнө Монгол Улс 1.5 сая хүнтэй байлаа. Гэтэл өнөөдөр хоёр дахин нэмэгдчихээд байна. Хавдраар нас барах хүний тоо ч замбараагаа алдлаа. Тэр хэрээр гадаад руу мөнгөө урсгаж байна. Зарим нь өвчнөө илааршуулж чадахгүй нас барж байгаа эмгэнэл бий. Би эмч биш, зүгээр л хэрэглэгчийн байр сууринаас харж байгаа шүү. Гэтэл манай улсын хавдрын эмч нар өндөр мэдлэг, чадвар хаана ч гологдохооргүй сайжирч, маш их ачаалалтай ажиллаж байна. Өдөрт хэдэн зуун хүнд хагалгаа хийж,  цаг наргүй ажиллаж байгааг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр гадагшаа урсгаж буй хөрөнгөний урсгалыг зогсоож, иргэдээ Монголдоо эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх л гэж ийм шийдвэр гаргасан юм. Хэт ачаалалтай ажиллаж буй эмч нарын орчин нөхцөлийг сайжруулж өгье гэж бас зорьсон. Ингээд 20 гаруй жил зүтгэж цуглуулсан хөрөнгөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг бариулсан.

 

-Барилгын ажил долоон жил үргэлжилж буйн шалтгаан юу байсан юм бэ?

 

-Эхний ээлжийг нь 2014 онд ашиглалтад оруулах боломж байсан. Барилгын ТЭЗҮ-ийг япончуудаар хийлгэсэн. Гэтэл тэд нутагт нь хамгийн багадаа 20 гаруй мянган ам метр талбайтай эмнэлгийн барилгын цогцолбор байдаг тухай хэлсэн. Хэрэв түүнд нь дүйх хэмжээний бүтээн байгуулалт хийвэл менежментийн баг нь орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжөө оруулж ирээд, хямд өртгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм байна гэсэн. Тэдний хэрэгжүүлэх төсөл манай улсад чухал ач холбогдолтой байв. Улмаар түүндээ итгэж, газрын хэмжээг томосгохоор шийдсэн. Тухайн үед тэнд хувийн гараашууд байсан. Эзэдтэй нь тохиролцож, цөмийг нь худалдаж авсан. Гэтэл 2014 онд тэнд буюу эмнэлгийн барилгын ойролцоо орон сууцны олон барилга ашиглалтад орж, оршин суугчид нь нүүж орсон. Ингээд л барилгын ажлыг зогсоосон юм. Хууль бусаар барилга барьж байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргачихаар шийдвэр гарахаас нааш ажлаа үргэлжлүүлж болохгүй. Ийм л юм болсон юм.

 

-Энэ талаараа тодруулахгүй юу?

 

-Орон сууцны оршин суугчид мөнгө нэхсэн. Жишээлбэл, 24А байрны найман оршин суугч 2014 оны наймдугаар сард “Ам метрийг нь 1.5 сая төгрөгөөр тооцож эрсдэлийн төлбөр төл” гэж шаардсан. “Бид авто замын цаадахыг хардаг байсан. Гэтэл одоо танай барилгыг л хардаг боллоо. Бидний үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа учраас та нар эрсдэлийн төлбөр төлөх ёстой” гэсэн. Тэд байраа зарах гээгүй, зүгээр л эрсдэлийн төлбөр авах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэдний нэхсэн мөнгийг өгнө гэвэл надад нэг тэрбум гаруй төгрөг хэрэгтэй болсон. Хэрэв тэдэнд нэхэмжилсэн төлбөрийг нь өгвөл тухайн байрны үлдсэн 48 өрхөд мөн л өгч байж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь буцаалгана биз дээ. Тооцоод үзэхэд надад найман тэрбум төгрөг хэрэгтэй байлаа. Надад тийм хөрөнгө байхгүй. Арилжааны банкууд ч ийм зориулалтаар зээл өгөхгүй. Ийм л шалтгаанаар гурван жил гаруйн хугацаанд барилгын ажлыг зогсоохоос аргагүйд хүрсэн юм. Шүүх маргаантай байсан учраас тэр шүү дээ. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Барилгын ажлыг хуулийн дагуу явуулсан байна” гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө хүмүүс маань давж заалдана. Ийм зүйл ганц надад ч тохиолдсон юм биш. Монголын бүх л хөрөнгө оруулагч нарын ажлыг гацаадаг зүйл бол энэ.

 

-Эмнэлгээ өөрөө ажиллуулж болоогүй юм уу. Улсад өгөх болсон шалтгаанаа тодруулаач?

 

-Би улсад өгөх гэж улайрч зүтгээгүй. Анхнаасаа ч тийм зорилгоор эмнэлэг бариулаагүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг л нутагтаа нэвтрүүлэх байсан гэж хэллээ шүү дээ. Ганц жишээ хэлье л дээ. Эмнэлгийн 120 ортой эхний барилгыг ашиглалтад оруулахад 200 орчим ажлын байр бий болно. Тэдний 90 гаруй хувь нь монголчууд байна. Ингээд таван, цаашлаад арван жилийн дараа японы менежмент, арга, туршлага манайд нутагших юм. Энэ том боломж. Наанадаж эмч нар туршлага судлах гэж гадаад улс руу явах шаардлагагүй болно. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр хэчнээн эмч, мэргэжилтэн гадаад очиж, туршлага судалсан билээ. Гэсэн атлаа гурав гаруйхан сая иргэндээ эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хүргэж чадахгүй байгаа. Сурсан мэдсэнээ нутагшуулах боломж ч эмч нарт алга, иргэд гадаадад өвчнөө оношлуулж, эмчлүүлэхээр явсаар л байна. Хэрэв тэдний туршлагыг нутагшуулчихвал хүмүүс онгоцны тасалбарын үнээр, эсвэл гадаадад очоод байрлах буудлын өрөөний төлбөрөөр л нутагтаа эмчлүүлэх боломж бүрдэнэ. Би ийм болгохыг л зорьсон. Одоо ч зорьсоор л явна.

 

-Тэгвэл яагаад Засгийн газраар дамжуулан Хавдар судлалын үндэсний төвд барилгаа “шахах” гэж байна гэсэн мэдээлэл түгсэн гэж бодож байна вэ?

 

-2017 оны сүүлчээр шүүх маргааныг эцэслэн шийдээд, барилгын ажлаа эхлүүлсэн юм. Гэтэл Хавдар судлалын үндэсний төвийн зарим эмч, ажилтан бидэнд зовлонгоо хэлж, “Эмнэлгийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд танай барилга хэрэгтэй байна” гэсэн. Тодруулж хэлбэл, намайг барилгаа төрд худалдаач гэдэг санал тавьсан. Би тэдэнд тулгамдаж буй зовлон, бэрхшээлийг сонсоод татгалзсан хариу өгч чадаагүй. Уг нь барилгыг бариулсан компанийнхан улсад өгөхийг хүсэхгүй байгаа. Тэд тухайн газрыг авч, барилга бариулах гэж олон даваа давсан. Тийм байж барилгаа ашиглалтад оруулаад төрд өгөхийг хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Эмнэлгийн барилгыг төрд өгөхгүй бол илүү ашиг олно. Энэ үнэн шүү. “Төрд барилгаа өндөр үнээр худалдах гэлээ” гэсэн сөрөг мэдээлэл түгээж байгаа хүмүүсийг хавдрын эмнэлгийнхэнтэй уулз гэж зөвлөмөөр байна. Юу болсныг тэд хэлээд өгөх байх.

 

-Тэгвэл зориудаар сөрөг мэдээлэл түгээж байна гэсэн үг үү?

 

-Улстөрчдыг сонгогдсон тойрогтоо очиход эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, сум, аймагтаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж өгөөч гэсэн хүсэлтийг хамгийн их тавьдаг юм. Дээрээс нь сайн эмч, багш ирүүлж өгөөч гэдэг. Сөрөг мэдээлэл явуулж байгаа хүмүүс эцэст нь тэр барилгыг барьсан хүмүүст тус хүргэж байж мэднэ. Учир нь дээр хэлсэн шүү дээ, зовж босгосон бүтээн байгуулалтаа зүгээр л зарчихыг хэн ч хүсэхгүй гэж. Ямар учраас ийм сөрөг мэдээлэл түгээж байгааг би огт мэдэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид барилгаа өгөх шаардлага алга. Хавдар судлалын үндэсний төвийнхөн л үүнд хариулт хэлэх байх. Тэгээд ч улс барилгыг авах, эсэх нь одоо тодорхойгүй байна шүү дээ. Би аваач гэж тулган шаардаагүй. Энэ мэтээр сөрөг мэдээлэл түгээсний уршгаар зовлон, бэрхшээлээ ярьсан эмч, сувилагч нар эцэст нь хохирно. Цаашлаад өвчин тусаж, шаналж байгаа иргэдийг хохироож байна. Одоо бид “Ийм сөрөг мэдээлэл гараад байна. Бид эмнэлгийн барилгаа өгч чадахгүй нь ээ” гэдэг хариу л өгөх болоод байна, тэдэнд.

 

Ж.ЭНХСАЙХАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (122.201.31.146)
    Эрvvл мэндийн салбарыг доромжлохоо зогсоо МАНгаруудаа. Боловсролгvй, ТМС-н покерчин авгайг сайдаар тавьчаад, Билэгтийн сонгуулийн менежер Содномжамцыг ТНБД-р тавьчаад тесвийн менгийг дураараа идэж, хvний ЭМ яасан ч яахав гээд сууж байна уу? Он гарсаар 12 эх эндчээд байна малнуудаа, ЭМЯ Стимо боовны vйлдвэр болчоод байна. Сарангэрлийн хvvгийн жолооч ЭМЯд хэлтсийн дарга хийж байна гээл бод та нар. ЕС-ийн нуа, ТВ5-г хамтран эзэмшдэг хармаа нэгтэй хулгайч нараа ингэж хаацаалдаг юм уу
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Дорж (66.181.187.68)
    Билэгт авгай сайхан сэтгэл гаргаад ард түмэнд бэлэглэвэл болж байна .Харин төрд шахах гээд нойр нь хүрэхгүй яваад байгаа юм биш биз цаг хугацаа , монгол түмний хурц хараа удахгүй ил тод илэн далангүй тодруулаад өгнө өө . Билэгт -ийн байшинтай, байшингүй монголчууд амьдарах, эмчлүүлэх л болно ...
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • ТУВДЭН (64.119.26.92)
    ИЙМ ТЭНЭГ ХОГ НОВШ СОНГОЖ БАЙДАГ БАЯНХОНГОРЫХНЫ ХОХЬ ТЭНЭГУУД
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • зайлаарай фсданы авгай (64.119.26.92)
    М.БИЛЭГТ
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.25.147)
    Манай хавдарын эмнэлэгийг өргөжих газаргүй ямарч боломжгүй болгосон гахай Төмөрбаатарыг тэнгэр ниргээсэй ??? Дэлбэртлээ идэж уусан дэлхий даахгүй баян болсон Одоо бас нэг эрүүл галзуу нь мэдэгдэхгүй шизо даргатай болсон азгүй юмаа бид...
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    энэ бол том мөнгө угаалт
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • харамсаж байна (66.181.185.216)
    АЛБАН журмаар газраа аваад, орон сууцаа бариад , асуудалгүй борлуулаад явахгүй дээ. Эмнэлгийн хашаанд орон сууц барих боломжгүйд л их учир байна
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.187.219)
    Heden yeree ideh hurungutei humuusiig shulj tureeseer saramtalj olson munguuruu buyan hiigeed havdartai humuust beleglechihvel hiisen nugluud chini nimgereh bh shuu
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.187.219)
    Yadarsan havdartai humuust beleglechih
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.161.15)
    хуйвалдаан.хулгайч нарын луйвар буруу хамсаатан нарын үйлдэл хэрээс хэтэрчээ.юм үзээгүй гуйлагчид замаруулж самарч байна. Үхэхдээ өвөртлөөд үхэх юмуу.шунал дэв нь буцалсан шуламын шулга авгай .
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • эмнэлэг өөрсдийн зураг төслөөр өргөтлөө хийсэн нь хамаагүй дээр дээ (66.181.185.216)
    ЭМНЭЛГИЙН салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үү? БАРИЛГАА төрд өгөхгээд байгаа юм биш үү?
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (112.72.14.144)
    найман нэрийн барааны шулаач улс шулхаа боль
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.24.38)
    Tөмөрбаатар одоо хотын даргын арын өрөөнд банди нараар бялууруулж бгаа бх да ккк
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.25.23)
    Монголдоо эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх л гэж ийм шийдвэр гаргасан юм. Хэт ачаалалтай ажиллаж буй эмч нарын орчин нөхцөлийг сайжруулж өгье гэж бас зорьсон гэжээ. Тэгвэл төрд зүгээр л өгчих. Тэгвэл чи найдвартай дахиад сонгогдоно. Бид чиний царайг харахаар бөөлжис цутгадаг ч гэсэн тэвчээд сувгаа солиод байж чадна - энэ хүн сйхан хэлжээ. Санал нэг байна
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.212.134)
    Эмнэлэгийн ашиг нь боловсон хvчиндээ л бдаг юм. Чин мянга барилга бариад ажиллуулж чадахгvй бж юун ашиг. Тэрийгаа мэдэж бгаа учраас терд шахах гд vхэх гж бгаа биз дэ чи
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • 32 (103.57.94.97)
    хогийн новш БАЯНХОНГОРЫХНЫ ХОГ ШАВХРУУ
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.94.97)
    муу шулга авгай минь Томорбаатар та 2-ыг шалгах одор ирнэ гэдгийг оглоо болгон санаж сэрж бай
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.113.3)
    Tөмөрбаатар ажилчдийн орон сууц нэрээр тойрон хүрээлэгч нартаа хишиг тараасан. Энэ эмнэлэгт олон жил ажилласан ажилчид нь орж чадаагүй. Өөрийг хүрээлж тал засаж явсан нөхөд л орсон доо. үүнийг сайтар шалгаасай даа.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.24.38)
    Баян хүн 3 төрд нүүртэй гэдэг ардын маань үг үнэн юм да Төмөрбаатар гэгч баян үе үеийн олон намын сайд нарын тархийг атгаж энэ салбарыг эзэгнэнхэн хөлжинхөн яваа нь нууц бишээ хөөрхий Шиилэгдамбын арын өрөөнд байрлаж архи хүүхэн хоёроор бялууруулж адаг сүүлд нь аавынд аваачаад өгсөөн
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
    • Ёстой сайхан хэлжээ Төмөрбаатарын үнэн төрхийг нь
      2018 оны 06 сарын 04
  • Зочин (27.123.212.139)
    АТГ том эмнэлэг, эрvvл мэндийн газрын дарга нарыг сайн шалгах л хэрэгтэй бгаам да. Хавдарын дарга байсан гахай Темербаатар дэлхий даахгvй баян шд, яаж баяжсаныг нь судалбал их л луйвар илэрнэ дэ. Ер нь бол 3-р эмнэлгийн дарга бсан Батсэрээдэнэ эмгэлгийн газрын наймааг эхлvvлсэн, арьсны тевийн Цогцэцэг хуурамч истороор менге идэхийг эхлvvлсэн. Одоо 2лаа тэнгэр багандсан хувийн эмнэлэг, сургуультай - яаж? яаж? АТГ хаашаа харж бна?
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.24.38)
    Эргүү авгай минь ээ эмнэлэгийг авахгүй гээд эмч сувилагч нар хохирохгүй ээ тэдэнд чиний шахааны байшин хэрэггүй харин амьдралаа аваад явах цалин хэрэгтэй, Ядаж ард түмэн хохирно гэж ярь л да булай авгай минь
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.146)
    Энэ МАНгар авгай муу юмандаа маш сайн. Энэ барилгаа терд ендер vнээр шахахын тулд еерийнхее сонгуулийн менежер Содномжамц гж бас нэг Баянхонгорын махан толгойг ЭМЯ-нд терийн нарийны тvр орлон гvйцэтгэгчээр Сарангэрэлтэй хуйвалдаж тавьсан. Тэгээд шийдвэр гаргах албан тушаал дээр еерийн хvнээ тавингуутаа энэ бузар ажлаа эрчимжvvлж бна да
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.24.38)
    Tөмөрбаатар хавдрын дарга байхдаа эмнэлэгийн бүх газрыг ах дүү нартаа өгсөн юм да тэр сохор номин хавдрын эмнэлэгээс тэрбумтан болсон МАН.н 60тэрбумууд төрсөн дүү нь иргэний нисэхийн дарга
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Одоогийн хавдарын удирдлагууд бас яагаад Билэгт гишvvнийг зовоогоод, юмыг нь авах гээд хоргоогоод бгаа нь бас сонин бна. Ахнаасаа еерсдийн газраа зараад, хvнээр барилга бариулаад, тэгснээ барьсан барилгыг нь эргvvлж тесвийн менгеер авах гд бдаг чинь ямар учиртай эд вэ? Анхнаасаа л еерийн газар др тесвийн менгеер барьж болдогvй эд vv? Бас нийлж тесвеес хулгай хийх гсн ажил хийгдэж бна да
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.184.223)
    Хеех жигтэйхэн егеемер, сайхан сэтгэлтэй, ард олноо гсн хvн бна Билэгт гуай. Харин хавдарынхан их муу хvмvvс юм аа - хvний ашигтай бизнесийг булаах гэжийшд. Та еерее ашигтайгаар ажилуулаа, наадуул чинь терд аваад дампууруулна. Хувийн юм хегжеед, улсын юм дампуураад бгааг та мэдэж бгаа шдэ. Хавдарын дарга бсан, одоо нийслэлийн эрvvл мэндийн газрын дарга хийж бгаа гахай Темербаатарыг л хар. Улсын эмнэлгийг дампууруулж, газрыг нь авга ах сандуйжавдаа зараад, тэрийг нь та минь ендер vнээр ард олныхоо телее авсан бна шдэ
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.59.188.72)
    Энэ авгай бүх цаанаасаа л нэг царай нь хүртэл МАНгар. Уг нь нөхөр нь их дажгүй гар байдаг. Ядаж авгайдаа хэд гурван үг хэлж баймаар юм. Тэхгүй бол энэ авгай чинь бүүр хөндлөнгийн бидэнд хүтэл бөгс улаймаар юм ярьсаар яюах юм. Авгай нь их хурлын гишүүн байх сайхан л байх_ гэхдээ өмнө нь олон нийтэд эргүү балай нь мэдэгддэггүй байсан бол одлл улс даяар ил гарчлаа. Ядаж гэр орныхоо нэр хүүрийг бодож бай л даа. Хууль тууль тогтоох ч бүр лөөлөө байнаа, тэрнийг нь тэр Нямдорж гуай, Лүндээ гуай нар зүгээр хийчнээ
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
    • Одооны нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар чинь өмнө нь Хавдрын дарга байлаа гэж. Хавдрын эмнэлгийн газраас авсан байсан гавьяат эмч Сандуйжав гээд байгаа нь Төмөрбаатарн ах нь юмаа гэж. Зүгээр л хэлсийн шүүүүүүүү. Энгийн иргэд эсвэл жирийн эмч эмнэлгийн газраас авдгүй л байхнүй юу. Авая гэсэн ч гонж түй май шдэ. Зөвхөн эрх мэдэлтэй нөхдүүд аваад төрөл садангийнхаа хүний нэр дээр шилжүүлчдэг нь ёс болжээ. Эмнэлгийн дарга нэр яагаад тэрбумтнууд болдог нь маш энгийн бөгөөд ил тодорхой байдаг юм
      2018 оны 06 сарын 04
  • Зочин (139.59.188.72)
    Энэ авгай бүх цаанаасаа л нэг царай нь хүртэл МАНгар. Уг нь нөхөр нь их дажгүй гар байдаг. Ядаж авгайдаа хэд гурван үг хэлж баймаар юм. Тэхгүй бол энэ авгай чинь бүүр хөндлөнгийн бидэнд хүтэл бөгс улаймаар юм ярьсаар яюах юм. Авгай нь их хурлын гишүүн байх сайхан л байх_ гэхдээ өмнө нь олон нийтэд эргүү балай нь мэдэгддэггүй байсан бол одлл улс даяар ил гарчлаа. Ядаж гэр орныхоо нэр хүүрийг бодож бай л даа. Хууль тууль тогтоох ч бүр лөөлөө байнаа, тэрнийг нь тэр Нямдорж гуай, Лүндээ гуай нар зүгээр хийчнээ
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.59.188.72)
    Одооны нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар чинь өмнө нь Хавдрын дарга байлаа гэж. Хавдрын эмнэлгийн газраас авсан байсан гавьяат эмч Сандуйжав гээд байгаа нь Төмөрбаатарн ах нь юмаа гэж. Зүгээр л хэлсийн шүүүүүүүү. Энгийн иргэд эсвэл жирийн эмч эмнэлгийн газраас авдгүй л байхнүй юу. Авая гэсэн ч гонж түй май шдэ. Зөвхөн эрх мэдэлтэй нөхдүүд аваад төрөл садангийнхаа хүний нэр дээр шилжүүлчдэг нь ёс болжээ. Эмнэлгийн дарга нэр яагаад тэрбумтнууд болдог нь маш энгийн бөгөөд ил тодорхой байдаг юм
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.59.188.72)
    Монголдоо эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх л гэж ийм шийдвэр гаргасан юм. Хэт ачаалалтай ажиллаж буй эмч нарын орчин нөхцөлийг сайжруулж өгье гэж бас зорьсон гэжээ. Тэгвэл төрд зүгээр л өгчих. Тэгвэл чи найдвартай дахиад сонгогдоно. Бид чиний царайг харахаар бөөлжис цутгадаг ч гэсэн тэвчээд сувгаа солиод байж чадна
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • s (119.40.103.187)
    sanduijav emchiig ajilluul. daa
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.187.20)
    Өөрөө сайхан ажиллуулаад яв. Төрд очоод л сүйрнэ
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    13 цаг 38 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 4 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    15 цаг 11 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    15 цаг 59 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    16 цаг 32 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    16 цаг 40 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    17 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 4 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    18 цаг 58 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    19 цаг 43 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    19 цаг 53 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    19 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    20 цаг 34 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    20 цаг 45 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    20 цаг 51 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    20 цаг 51 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    20 цаг 59 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    21 цаг 11 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    21 цаг 25 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    21 цаг 52 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК