Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард нийтийн санал асуулга явуулах тухай уриалга

2018-6-06
0
ЖИРГЭХ

 

Хөдөлмөрийн Үндэсний Нам(ХҮН)-аас Монгол Улс ШХАБ-д элсэх тухай сүүлийн үед эрчимтэй ярьж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

 

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эвлэлдэн нэгдсэн бид Монгол Улсын алс ирээдүйн хөгжил, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, эв нэгдлийг эрхэмлэн төр засаг, нам, улс төрийн хүчнүүд, нийт Монголчууддаа хандан уриалга гаргаж байна.

 

Монгол Улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад, тэр дундаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д нэгдэн үүрэг хүлээж, бусад улсуудтай хамтран ажиллах нь нээлтэй билээ. Гэсэн хэдий ч ШХАБ-д элсэх эсэх тухай асуудал иргэдийн анхаарлыг татаж, буруу зөрүү мэдээлэл тархан төөрөгдүүлж, нийгэмд талцал үүсгэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар энэхүү чухал асуудлыг онцгойлон анхаарч, олон талаас нь харгалзан, тулхтай шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Иймээс, ШХАБ-д элсэхтэй холбоотой асуудлыг нэмж судлах, Монгол Төрийн зүгээс иргэддээ ШХАБ-д элссэнээр Монгол Улсын бие даасан гадаад бодлого, олон улсын нэр хүндэд ямар давуу болон сөрөг тал бий болох, эдийн засаг, хөрөнгө оруулалтын яг ямар нөхцөл, боломж, давуу тал үүсэх, элсэхгүй бол ямар боломж хаагдах гээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч, ойлголтын зөрүү, маргаангүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна.

Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын зүгээс ШХАБ-ын зорилго, сайн мууг шинжлэн дүгнэх, асуудлын шийдлийг чиглүүлэх, Монгол Улсын гадаад бодлогыг шүүн хэлэлцэх зорилгогүй. Гагцхүү, энэхүү шийдвэр Монгол Улсын ирээдүйг олон жилээр тодорхойлж явах нөлөөтэй, түүхэн чухал шийдвэр тул Монгол Улсын өнөөгийн Төр засаг судалгаа, итгэл үнэмшил муутайгаар, богино хугацаанд яаран энэ шийдвэрийг гаргах ёсгүй гэж үзэж байна. Учир нь:

  1. Энэ шийдвэр бол нэг байгууллагад гишүүн болох төдий асуудал биш Монгол Улсын хөгжлийн бодлого, хөгжлийн арга замд шууд нөлөөлөх асуудал,
  2. Монголчуудын зуун зуун жилээр хүсч тэмүүлж, амиа зориулж, тэмцэж ирсэн тусгаар, бие даасан байдалд ямар нэг байдлаар тусгалаа олох, цаашид нөлөөлж болох асуудал,
  3. Ийм чухал асуудлыг одоо засаг барьж байгаа эрх баригчид, цөөн улс төрчид иргэдээсээ мэдээлэл нуун, хаалтай хуралдаанаар шийдвэр гаргах нь цаашид Монголчуудын дунд үл итгэлцэл, хардалт, хагарал үүсгэж, олон жил үргэлжилж болох хортой үр дагавартай, үндэсний эв нэгдэлд харш үйлдэл,
  4. Улс орны ирээдүйн олон арван жилийн өнгийг тодорхойлох чухал асуудлыг өнөөгийн дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон, ард олны дунд нэр хүнд нь илт унасан намууд, улс төрчдөөр шийдүүлэх, итгэл хүлээлгэх боломжгүй онц чухал асуудал.

 

Дээр дурдсан нөхцөл байдал, хүчин зүйлсийг үндэслэн, улс орны хойч ирээдүй, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 16-д зааснаар ШХАБ-д элсэх эсэх тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, эцэслэн шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан уриалж байна. Энэхүү уриалгыг дэмжиж, Монголчууд нэгэн тал болж эх орныхоо ирээдүйн хөгжил, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллахыг, нам, улс төрийн хүчнүүд, эх нутаг болон гадаадад оршин суугаа нийт Монголчууддаа уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Төрийн ахмад ажилтан!!! (66.181.160.99)
    Ийм нарийн түвэгтэй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болдоггүй юм!!! Хэн бүхэнд нэн ойлгомжтой, нийтлэг энгийн асуудлаар л явуулдаг учиртай!!! Жишээ нь- Монгол Улс тусгаар улс байх уу, үгүй юу? Монгол Улс газар нутаг дээрээ гадаадын цэргийн бааз байрлуулах уу, үгүй юу? г.м.
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.160.93)
    За энэ ч юу л бол доо. Маснайхран юм л болбол ард түмнээрээ шийдүүлнэ гэх болж дээ. Юмны учрыг мэддэг эрдэмтэд монголд алга уу
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.165.215)
    Олон нийтийн санал асуулга ч бас харалган шүү дээ. Voice show шиг санал авахад заримдаа үнэхээр энэ ялаад гараад ирээсэй гэсэн нь гарч ирэхгүй байсан шүү дээ. Түүн шиг л юм болох байх даа.
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.14.53)
    ард түмэн маань энэ байгууллагыг бүгдэрээ мэдэхүү тэгэд зөв сонголт хийхүү*төрийн тэргүүн маань ч ямар билээ*хүүхдүүд минь бага байнаа
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Dg (66.181.187.110)
    Ene bulgiin uil ajillagaa zorilgiin talaar ehleed medeelel ogoh heregtei ternii daraa heleltsuuleg hiij bolno
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Популистууд шалтаг олдохоор хэвлэлийн бага хурал хийжээ (103.212.119.82)
    Ард түмэн ийм эгзэгтэй,эмзэг нарийн асуудлын мөн чанарыг ойлгож ухамсарлах чадваргүй, боломжгүй учир төр засаг гэж байдгийг энэ амбицтай, шуналтай залуучууд ойлгохгүй дээ
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Соно (66.181.191.122)
    Шхаб гэж би мэдэхгуй, харин Женко монгол орныг угуй хийж чадах хун гэдгийг маш сайн мэднэ.
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.21.144)
    3хан бачка шийдээд элсүүлмээргүй л байна даа
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Ялалт Ш. (64.119.20.146)
    Нэг бүлэглэлд баригдаж гар хөлөө хүлүүлэх хэрэг байгаа юм уу? Дундад азийн болон бусад орнуудаас ямар өндөр технологи орж ирэх юм бэ? Үр дүнд нь зөвхөн хоёр хөрштэйгээ харьядаг явцуу байдалд орно. Дэлхийн хэмжээнд мсэтгээч.
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Содном (122.201.21.100)
    Соц нийгмийн үед ЭЗХТЗ гэж том байгууллагын хүчинд манайд хэдэн үйлдвэр баригдаж дэлхийд нүүрээ тахалж явсныг санаж байна. ШХАБ гэхээр яагаад янз бүрийн зүйл ярьцгаагаад байгаа юм бэ? Манайх шиг ажиллах хүч багатай үйлдвэрлэл хөгжих боломж багатай улсад элсэх нь зөв биш юмуу? ШХАБ гэдэг чинь ямар нэгэн цэрэг дайны болон террорист байгууллага юмуу?
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.14.230)
    Эргэлзэх зүйлгүй шууд элсэх хэрэгтэй гeо политикийн хувьд монголд ашигтай худлаа хардлага ярьж талцахгүй сонор соргогоор дип бодлогоо бариад ажиллаж амьдархад болно шдээ
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • зочин (182.160.3.183)
    Бүх ард нийтээр санал асуулга явуулж, нийт олон дэмжихгүй бол Ерөнхийлөгчийг огцруулах, элий балай нөхрөөс салах хэрэгтэй, энэ өвчин даамжирч улс орноо худалдах зорилго тавибал яанаа.
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энд элсэх нь зөв алхам шүү...
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Xucacgaa,HUN nam gej uhsen baas n bdgiim! Namiinhaa neriig olon jil bairshuulsan tureesiin tulburuu tuluuch Naidalaa psdaa ! (202.21.106.161)
    Fk you
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.228.129.65)
    Ямар ч шаардлагагүй дэмий ажил хийж байхын! Мэргэжлийн хүмүүс санал онолоо хангалттай хэллээ ш дээ!
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.103.243)
    зөв санаачилгыг дэмжинэ
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • зочин (128.199.99.114)
    женко баттулга оросуудаас мөнгө авсан л байх. бусдаар ямар ч тэнэг хүн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсье гэж ярихгүй. Монголчуудын тусгаар байдалд илт харшлах тэнэг алхам шүү дээ
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.14.137)
    sain bn UIH tarj songuulitai hamtad ni yavuul, tanaih gishuun mishuuntei nam yum bol talbai deer gar
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.36.107)
    demjij baina!!!
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    12 цаг 33 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 59 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    14 цаг 6 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    14 цаг 54 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    15 цаг 27 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    15 цаг 35 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    16 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 59 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    17 цаг 52 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    18 цаг 38 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    18 цаг 47 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    18 цаг 52 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    19 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    19 цаг 39 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    19 цаг 46 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    19 цаг 46 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    19 цаг 54 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    20 цаг 6 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    20 цаг 20 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 47 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК