Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Т.Ням-Очирыг томилжээ. Сайдын тушаалаар өнөөдрөөс Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тэрбээр тус яамны Ерөнхий боловсролын газрын дарга байсан юм. Дашрамд дурдахад ердөө долоо хоногийн өмнө БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гараад байгаа бол түүний дараа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа нь мөн л ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн шүүхэд хандаад байгаа билээ.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (4)