Улаанбаатар
Өнөөдөр / 2019.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргад батламжлахаас татгалзжээ
  • УИХ-ын гишүүд сурагчдад ирээдүйд хэрхэн ажилтай, орлоготой Монгол хүн болох зөвлөгөө өглөө
  • Австрали Улсын Монгол Улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ерөнхий сайд аа, хаврын тэргүүн сар гарчихлаа. Хот хэзээ “толгойтой” болох вэ
  • Л.Энх-Амгалан гишүүн “Х” тайлангийн ард зэмгүй үлдэх үү?
  • Н.Лхагвадорж: “Ам асууя” хөдөлгөөн АН-ын даалгавраар ажилладаггүй
Эдийн засаг
  • Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 47 хувиар буурчээ
  • Монгол хүн нэг ч төгрөгийн хуримтлал үүсгэх боломжгүйг “тогтоолоо”
  • Монголбанк: Арилжааны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналыг холбогдох газруудад хүргүүлнэ
  • “Монгол Базальт” ХК 56.4 саяг төгрөгийн ногдол ашиг тараана
  • Өнөөдөр ажиллах банкуудын цагийн хуваарь
  • WSJ: Бээжин-Москва шинэ Тэнхлэг
Нийгэм
  • Зургаан настай хүүг хайх эрлийг дахин эхлүүлжээ
  • Т.Мөнхболд: Газ дэлбэрсний улмаас гал гарсан гэдэг ташаа мэдээлэл
  • Налайх дүүрэг: Жилийн эцсийн татварын тайлан хүлээж авах хугацааг гурван хоногоор сунгалаа
  • “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр эхэллээ
  • Аймгуудын эрүүл мэндийн  байгууллага автомашинтай боллоо
  • Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин боловсруулах чиглэл өгөв
Хууль эрх зүй
  • Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр үүдээ нээлээ
  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
  • Төрийн өндөр 12 албан тушаалтан одоогоор ХОМ-ээ өгөөгүй байна
  • 23 тонн шатах, тослох материал тээвэрлэж явсан автомашин осолджээ
  • Хохирогчийн аав Т.Лхагвасүрэн: Хүүхдийн амь хөнөөчихөөд яаж давж заалдаж чаддаг байна аа
  • 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал 15.00 цагаас эхэлнэ
Дэлхий
  • АПЕК-ын дараа алдагдсан автомашин эвдэрч хэмхэрсэн байдалтай олджээ
  • Нажиб Разакыг маргааш шүүхээр болжээ
  • Архи огт уухгүй байх нь богино наслах шалтгаан болдог гэжээ
  • Солонгосын цагдаа нар гаднын иргэдийг саатуулах эрхтэй болжээ
  • Бразилын "Фламенго" клубт гал гарч 10 хүн амь үрэгдэв
  • "Миний зөвшөөрөлгүйгээр намайг төрүүлсэн" хэмээн эцэг эхээ шүүхэд өгчээ
24 баримт
24 Фото
  • Ерөнхийлөгчдийн "зодоон"-ы талаар хэн, юу гэж жиргэв
  • Их хүмүүний эгэл агшнууд
  • Спортын алдартнуудын 24 агшин
  • Хувьсгалаас өмнөх үеийн Монголчуудын төрх фото хальсанд
  • "Гоёл 2019" наадмын шилдгээр загвар өмсөгч Н.Сарнай тодорлоо
  • “Мөнх тэнгэрийн бичиг-2018” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Спорт
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
  • Ц.Удвал, Б.Хулан нар Сөүлийн тивийн аваргын төлөө хүч үзнэ
  • Дакарын баатарууд Морингийн даваанд болох "тулаанд" оролцоно
  • Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн дэвжээнд зодоглох бөхчүүд тодорлоо
  • У.Насанжаргал дэлхийн шатрын холбооны Их мастерын болзол хангалаа
  • Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомоос дөрөв дэх алтан медалиа хүртлээ
Нийтлэл
  • Ээдээгүй сэтгэл
  • Хойд эх
  • Б.Ганболд НҮБ-ын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогджээ
  • “МИАТ” компани “737 Max” загварын хоёр  онгоц худалдан авна
  • Шинэ жилийн шилмэл 24 мэндчилгээ
  • Хилийн боомтууд ирэх сарын 1-нд амарна
Видео
  • НМХГ: Олныг хамарсан учир шинжилгээг нарийвчилж хийнэ
  • Ж.Батзандан: Зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор бидний тэмцэл зогсохгүй
  • Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын их аваргад амрыг эрэв
  • У.Хүрэлсүх: Монголд байгаа ганц дайсан бол ажилгүйдэл
  • Ц.Элбэгдорж: Хууль бус үйлдэл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг юм шүү
  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4-өөс долоон хувьд хүрнэ  
Энтертайнмент
  • Загас мэт
  • Яргуй нүдлэх цагаар
  • Хүрхрээгийн аманд өвлийн наадам болно
  • Сүнсэнд шингэсэн гэмшил
  •  “Дува” наадмын шилдэг киногоор “Нарны хүн” тодорлоо
  • Дуучин Э.Амартүвшин тоглолтоо Италийн Торино хотоос эхлүүллээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Хууль эрх зүй
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 Фото
  • Спорт
  • Нийтлэл
  • Видео
  • Энтертайнмент
  • Холбоо барих Сурталчилгаа байршуулах

Шарласан талд гунигт дарагдан сүүмийх /Дорнод аян замын тэмдэглэл/

2018-6-07
0
ЖИРГЭХ

Цагийн хүрд  жам ёсоороо эргэж, зуны дунд  сар гарсан  хэдий ч зорьсон  газар ойртох тусам  газар тэнгэр улаанаар эргэлдэж,  зам зуур зогсох төдийд  хамар руу элс чихэж, унаж яваа машин  минь салхинд ганхан, жолоогоо сайн атгаж явахгүй бол засмал замаас гарчих гээд  тэвдүүлж явсаар  нар жаргахын үед Чойбалсан хотын барааг харах  нь тэр.  


Тал нутгийнхны яриагаар бидний замд гарсан тэр өдөр  үнэхээр түйрэн болоод өнгөрсөн юм билээ. Бид л мэдэхгүй, юу гээч нь энэ вэ хэмээн дуу алдаж, гайхширч явснаас  биш.   Уг нь хөдөө рүү хүлгийн жолоо залах шиг сайхан томилолт сэтгүүлч бидэнд үгүй  билээ.  Хаашаа л харна нүд алдам талд нялх ногооны үнэр хамар цоргин цаанаа л  сайхан байдаг юм.   Энэ зуны тухайд  нэг л биш.  Өлөн элсний шороонд дарагдсан өнгөрсөн намрын хатсан өвсний үлдэгдэл, өндөр ургасан шивээ, зангуунаас өөр нүднээ торох зүйл өвс ургамал үгүй аж.  Ер нь Хэнтийгээс цааш зуншлага тун тааруу, цас их орсон байж мэдэх гуу жалга, голын хөвөөний намгархаг хэсгээр л газрын өнгө  засрах төдий ногоон туяа суусан харагдана.    Хөндийгөөс хөндий дамжин хүүгэх хүйтэн салхи байгалийн хамаг шим шүүсийг хуу сорчихож байгаа юм чинь яаж ч  хангай дэлхий дэлгэнэх билээ. 


 Зам зуур өлдөж, үхсэн л байх гэмээр өеөдсөн чигээрээ үхэж, хаврын дулаан наранд гэдэс нь хөөж тийрсэн малын сэг зөндөө тааралдахад нь сэтгэл өөрийн эрхгүй хөндүүрлэж байв. Хахир хаврын арай ядан давсан тураг голдуу мал замд тааралдсан нь ажихад, үс нь бүрзийж, сүүжний яс нь хэрзийж, ёнхойгоод эгээ л хавирга нь нэвт гэрэлтсэн гэмээр харагдах адуу, ташаан толгой нь ёрдойсон үхэр, нуух нусандаа баригдсан хонь, ямааг хараад хэзээ тэнгэр хангай налайж энэ хэдэн малын зоо тэнийх бол  хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж, мал, малчин хоёрын нуруу тэнийх цаг хэзээ болоо, зун болдоггүй хорвоо вэ хэмээн өөрийн эрхгүй дуу алдахад хүргэж байв. 


Ийм л дүр зураг дундуур дов цаг дор сэтгүүлч нөхдийн хамтаар Дорнод аймгийн нутагт ажиллаад ирлээ.  Социалист нийгмийн үед Эрдэнэт, Дархан хоттой эн зэрэгцэн хөгжиж байсан  Чойбалсан хот  хөгжил цэцэглэлтийн тухайд  бүтээн байгуулалт, ажил үйлсээрээр бусдыг манлайлан  Монгол Улсын тэргүүний аймаг болсон гэхэд итгэхэд бэрх.   Шинэ цагийн Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд буй болсон орон сууцны хороолол, хувийн эзэмшлийн дөрвөн зочид буудал, худалдааны төвийг эс тооцвол  нүд баясгаж, чих дэлдийлгэх зүйлээр хомс аж. 


 Олон жилийн өмнөх Адуунчулууны уурхай нь байдаг газартаа, байдаг янзаараа л байна лээ.  БНМАУ-ын хөгжлийн оргил үе болох 1960-1990 онд  Чойбалсан хот Зөвлөл –Монголын  найрамдлын бэлгэ тэмдэг болон хөгжсөн түүхтэй. Энэ л он жилүүдэд   Адуунчулууны нүүрсний уурхай,Дулааны цахилгаан станц, Мах комбинат, Ноос угаах үйлдвэр, Хүнсний комбинат, Геологийн экспедиц, Техник туслалцааны барилга трест, Нефьт хангамжийн газар, Авто засварын газар, Гадаад худалдааны дамжлага бааз, Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Материал техникийн хангамжийг удирдах газар, Нэгдэл дундын үйлдвэр, Ус суваг ашиглалтын контор, Силикат тоосгоны үйлдвэр, Хивсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд  ашиглалтад орж,  зөвхөн Дорнод аймаг, Чойбалсан хотыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар хангаад зогсохгүй Монгол орны зүүн бүс рүү  чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн том төв олон өргөжин хөгжиж байсансан. 


Гэвч өнөөдөр тэднээс тоотой хэд нь үлдэж, бусад нь  хувь хүний гарт очоод “мааниа уншуулсан” гэхэд хэтрүүлсэн болохгүй нь лавтай. Цагтаа зүүн аймгуудын хэрэглээг хангаж байсан Гурилын үйлдвэрийн “араг яс” аймгийн төвийн баруун хойно балгас болсон харагдах...


  Уг нь  энэ аймагт хөгжих бүрэн боломж нь бийсэн.  Дэлхийд толгой цохиж яваа хоёр их гүрэнтэй хиллэдгийн хэргийг гаргаж чадаж байгаа эсэхэд хэн хүнгүй л эргэлзэх.  Дээр нь  хосгүй байгалийн баялагтай. Газрын тос, алт, нүүрс гээд л.  Газрын хөрс нь ч гайхалтай үржил шимтэй. Ямар атлаа л  япончууд  шүлсээ залгин зуун жилээр газар нутгийг нь түрээслэх санал тавих билээ дээ.  Үүнээс гадна түлхэж, чиглүүлээд өгвөл  дорнодчуудын өмнөөс нь гүйх хөрөнгө чинээгээрээ УИХ-ын 76 гишүүн дундаа толгой цохидог   хоёр ч түшээ  төрийн ордноо залран буй. 


  Тэднээс дорнодчуудынхаа төлөө та хоёр юу хийсэн юм бэ гээд асуучихвал амаа ар дээрээ гартал алгадуулчихаж мэднэ.  УИХ-ын хоёр ч сонгуулийн хугацаанд их л зүйл хийгээ биз. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны тухайд  бүх л бизнес нь Чойбалсанд бий гэдэг. Гурилын үйлдвэрийг хувьчилж аваад дашийн шог болгосон гэх явган яриа өнөө хэр ч зэлүүд талын салхиар өртөөлөн хэсүүчлэх хэвээрээ л байна лээ. Аймгийн төвд сүндэрлэсэн шил толь болсон зочид буудлуудын нэг нь түүнийх  гэсэн шүү бас...


 Н.Номтойбаярын тухайд нүүрсний шинэ уурхай ашиглалтад оруулсан хэмээн томрох биз. Технологийн хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэмжээнийх ч зах зээлдээ баригдаад төдийлөн үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм билээ. Олон арван хүнийг ажилтай болгох гэсэн санаа нь сайхан юм, хөөрхий. УИХ-ын гишүүний  төсөвт хэдэн төгрөгөө  ардаа юу, өмнө өө барих уу гэх асуудал түүнийг зовоодог л биз. Дээр нь орон нутагтаа байгаа хэд нь архидаж, дампуурахаас цаашгүй нөхдүүд байдаг сураг дуулдсан. Гэхдээ дээр дурдсанчлан сайн зүглүүлээд, захиас даалгавраа өгөөд явбал Номтойбаяр бол юм юмтай хүн.  Ийм боломж бий атал  хэдэн зуугаараа гудамжинд лааз өшиглөн, төрөөс хайр халамж хүсэмжлэн гараа тосон бэдрэх  нь гутамшигтай. 


Нөгөөтэйгүүр,  Дорнодын талд хятадууд эзэн суужээ хэмээн хэвлэлээр шуугих болсон. Үнэн хэрэгтээ Чойбалсан хотын төвөөр өмдөө чирсэн хятад хүн олж хараагүй.  Газрын тосны компаниудад хэдэн арваараа ажилладаг байж мэднэ. Харин цөөнгүй тооны хятад иргэд малчин айлд хөлслөгдөн туслах малчнаар ажиллаж байгаа гэх. Яагаад, ажилгүй, ажил хайсан нөхдүүд хэдэн зүугаараа байхад хятад хүн  Монгол Улсад мал маллах хэмээх хүн захаас аван таарах биз. Гэвч бодит амьдрал дээр монгол хүн монгол хүнээсээ нүүр бууруулах болсоны уршиг энэ. 


 Учир нь  монгол хүн монгол хүнээ араар нь тавьж, мал хариулж явахдаа бэлчээр дээрээс малыг нь  зарж хулхиддаг байдал дэндүү газар авсан гэнэ.  Тиймээс аргаа ядсан өмчний эзэн  хятад хүнд мөнгө төлж малаа хариулуулах болсон байна.  Бас эсрэгээр манайхан Өвөрмонголын Хөлөнбуйр хошуунд өдрийн 150 юанаар тохиролцож туслах малчнаар ажилладаг аж. Харамсалтай нь тэдний цөөнгүй нь  ажлын хөлсөө авч чадалгүй, арайхийн нутгийнхаа барааг хардаг талаар Цагаан-Овоо сумын Засаг дарга өгүүлсэн. Тэр бүү хэл, зургаан сар ажиллачихаад мянган юань халаасалж ирсэн нөхөр ч хэд хэд бий юм байх.  


Монголчууд залхуу,ямар ч зүйлийг аргалах гэдэг зальхай гэдгээрээ өвөрмонголчуудад алдартай болжээ. Тиймээс хийсэн ажилд нь таарсан хөлсийг нь өгөөд хөөгөөд явуулдаг байхыг үгүйсгэх аргагүй. Эх орондоо байж, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй, өглөө үдэшгүй архи хөөдөг нөхдүүд хүний  газрын хамар нь хүртэл хатуу байдгийг мэдэж авч байгаа нь нэг бодлын сургамж, сануулга  байж ч мэднэ.  Ямартай ч дорнодчууд залхуу гэдэг тэдний өдөр тутмын амьдралаас харагдах аж.


 Дорнод аймаг олон хөлийн газар.  Буйр нуур үзэнгээ цаашлаад Манжуурыг үзэх гэсэн дотоодын жуулчид тасардаггүй бололтой. Тэдний цөөхөн нь л агаарын аяллыг сонгодог бол найз нөхөд, хамт олноороо яваа жуулчид газрын аялалыг сонгох нь бий.  Үдэш оройтож очсон жуулчдыг хүлээж аваад хооллох газар тун цөөн.  Ганц нэгхэн буудлыг эс тооцвол оройн 20 цагтай уралдаад л зоогийн газар, ресторанаа түгжиж аваад сураггүй алга болно.
 Чойбалсан хотод үдэш 21 цагаас хойш очвол хоолгүй, хоног төөрүүлэх буудлаас өөр юу ч олж чадахгүй гэдгийг батлан хэлэх байна. Гэр хорооллын гудамжинд нь дэлгүүр мухлаг бий л байх. Гэхдээ түүнийг нь явуулын улс хайж олно гэж юу байх билээ. Дугуй засварын газар  байлаа ч мөн л шөнө ажилладаггүй. Уг нь урин дулаан цаг, жуулчны үеийг ашиглаад хэдэн төгрөг халааслах аянд хэн хүнгүй мордож болмоорсон. Тийм санаа, сэдэл, сүүхээ дорнодчуудад үгүй аж. Тэгэхээр ямар нэг байдлаар амьдрал нь болоод байдаг учраас тэр байх. Аймгийн төвд хоног төөрүүлээд гарсан сэтгэгдэл нэг иймэрхүү. 


Согтуу, залхуучуудын нутаг Цагаан-Овоо сум


Ийн хатуу хэллээ гээд Цагаан-Овоо сумынхан минь бүү эмзэглээрэй. Хатуу үг  амьдралд хэрэг болдог гэх утгаар нь шулуухан өчсөн хэрэг.   Цагаан –Овоо уг нь сайхан нутаг юм билээ. Цагаан зээрийн өлгий нутаг гээд хэлчихвэл буруудахгүй байх.  Нарны тоос татуулан машины урдуур гарах гэж хурд мэдэн харайлгах цагаан зээр тэнд л хэдэн зуун мянгаараа бэлчиж байхтай таарав. 


Хангайнхан үл тоох намхан довцог дов толгод дунд цайран харагдах  нуураас ус уугаад гарч байхтай нь таарсан явуулын бид шүлсээ залгихаа марттал амаа ангайсан шүү. Байгалийн баялагтай ч юм билээ. Гагцхүү эдийн засгийн эргэлтэд зөв оруулах явдал.   Боломжууд байсаар атал хэн нэгэн хүн  тэдний өмнөөс хөдөлмөрлөж, бэлэн хоол, эд хөрөнгө тараахыг нь хүлээсэн мэт амьдрах юм даа, та нар минь.  Цагаан-Овоо сум аймгийн төвөөс зуу гаруй км-ийн цаана оршино. Зам цагаан, бартаа саад үгүй. Сайжруулсан шороон замаар тайван яваад хүрэхэд ердөө хоёр цаг хагас.   
Толгойтоос Сансар ороход үүнээс илүү хугацааг зарцуулдаг хотынхонд инээдтэй байгаа биз.  Зам зуур бэлчих адуун сүрэг,  сүргээсээ тасарч хээр унтаж орхисны буянаар эхийгээ хайн зүгээ алдан унгалдан давхих унагыг өхөөрдсөн шигээ явсаар нэг л мэдэхэд буйдхан орших Цагаан –Овоо суманд ирсэн байлаа.  Уг нь жижигхэн хөөрхөн сум аж. Хувийн хэвшлийнхний барьсан  тод өнгийн дэлгүүрийн барилгуудыг эс тооцвол нүд баясгах бүтээн байгуулалт тэнд алга. 


Сумын төвийн баруун захыг элэгдэж, муудсан  Соёлын төв, Засаг даргын тамгын газрын  барилгууд эзэлжээ. Ядах нь зэрэгцэн оршихыг нь яана.   Засаг даргын тамгын газрын бариулаас нь татаад л бухимдсан. Тоос шороо, элсэндээ дарагдсан амбаар. Уг нь хөөрхий хоёр давхар юм. Албан тасалгаануудынх нь хаалга дээр   төрийн үйлчилгээний байгууллагын янз бүрийн хаяг байна.  Цагаан –Овоо сумын Засаг дарга, ИТХ-ын дарга,  Төрийн сангийн даамал, Нийгмийн ажилтан гэх мэтчилэн.  Төрийн сангийн даамал, санхүү алба хоёр нь өөд өөдөөсөө харсан өрөөнд байрлажээ. 
Банштай цайны үнэр ханхийсэн өрөөний хаалгыг татвал санхүүгийн алба нь юмсанж. Халуун тогооны уур галлагаа зогссон хүйтэн өрөөг тэр чигт нь цантуулж орхисон тул осолтгүй хоёр эмэгтэй өөд өөдөөсөө хараад суудгийг олж мэдсэнээс цаашгүй. Засаг дарга гэсэн өрөөг хайсаар яваад олтол цоожтой. Босго нь элсэнд дарагдсан байхыг харсан хэн бүхэн ойрд ажилдаа ирээгүй юм байна гэж бодохоор. 


Гэтэл Засаг ноён нь ажлаа хийж л байгаа юм билээ.   Босготойгоо зэрэгцтэл элсэндээ даруулж суугаа Засаг  ноёныг  ямар ажилтай дарга гэх вэ дээ. Хөөрхий түүнийг ИТХ-ын даргынхаа  өрөөнд суун ажлаа ярьж байсантай нь таарч барьж авсан. Энэ өрөө санасныг бодвол дажгүй. Хоёр даргынхаа өрөөнөөс эхлэн зиндаагаар нь өрөөнүүдийг нь засч байгаа гэсэн. 


 Сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөг бол шагайлтгүй. Шал нь цөмөрчихсөн, утаа униарт идэгдсэн хөлдүүс даасан дөрвөн хана байна лээ.  Тамгын газрыг өөд татаж байгаа ганц зүйл нь сумын ИТХ-ын гишүүдийн танилцуулга бүхий зурагт самбар.  Маш гоё харчууд, бүсгүйчүүд. Үлгэрийн дагинас, хан хөвгүүд адил үзэсгэлэн гоо.  Зураг шигээ бол үнэхээр нүд булаам  сайхан залуус сум, орон нутгаа өөд татахгүй элстэй нь хутгаж орхисон байхаар хэн Цагаан-Овоог өөд татах билээ. 


Тэр өдөр аймгийн ИТХ-ын Өргөдөл гомдол хариуцсан төлөөлөгч, Ардчилсан намын төлөөлөл гэх шөвөлзсөн, ажлаа мэддэг бүсгүй иргэдтэй уулзахаар Цагаан-Овоо суманд хүрэлцэн ирсэн байв. Уулзалт сумын соёлын төвд болно гэсэн зарын дагуу хэрэгт дурлав. Анхиагүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ. Засаг даргын тамгын газраа өөд татаж чадахгүй байгаа Засаг даргын тамгын газрын ажилтнууд, албан хаагчид  соёлын төвөө мөн л гаргуунд гаргажээ.  Нэг л өдөр дээвэр нь нурах байх гэмээр дан нуруу нь хотойсон социализмын үеийн барилга байв.  Цагтаа ганган эд байсан нь ганц нэг зүйлээс нь харагдана. Одоо  бол шалных нь будаг халцарсны дээр хэдэн сар ч ус хүргээгүй юм бүү мэд. Гутлын мөрөөр өлөн  цагаан тоос дэгдэж, хоолой эрвэгнүүлэх нь түвэгтэй.  Хоёр сайхан том цонхтой ч түүнийг хар хөх өнгийн даавуугаар хаажээ. Уг нь цагтаа хөшиг нь байсан бололтой. Эдүгээ хадаасаар торгоосон төдий. Хөшигний нэг тал унжиж, хүүхдүүд унжсан үзүүртэй ноцолдон зугаацах аж. 


 Сумын төвийн хэдэн барилгын булан тохой бүрт  үс гэзэг нь ширэлдсэн эрчүүд  хэд гурваараа бөөгнөрөн архи ууцгаах нь нэн түвэгтэй.  Тэд гадны хүнийг андахгүй. Буриад хөвүүний цөс хөөрөхийг харах уу хэмээн дөвчигнөнө.  Сумын нийт иргэдийн 90  хувь нь буриад зон  юм билээ. Сүхээ бариад гарсан байхад байшин барих гарын үзүүрийн ажил хэмээн ханхалздаг ажилсаг зан чанараа тэд хаана ч юм гээж орхисон гэлтэй. Ган зудын улмаас олон айл малгүй болж аймгийн төв бараадсан юм байх. Тэдний зарим нь Өвөрмонгол руу хөлсний малчнаар явсан ч ганзага дүүрэн олзтой ирсэн хүн тун цөөн хэмээсэн.


 Өдрийн 150 юань гэж тохирдог ч явахын цагт  мянган юань өгөөд хөөдөг тухай албаны хүн хуучилсан.   Харин тэдний орыг хятад малчид эзэгнэжээ. Тэд монголчууд шиг малаа бэлчээр дээр нь зарж эзнээ хулхидаггүй учраас эзэн малчин хоёр хэн хэндээ сэтгэл хангалуун байдаг талаар сумын малын эмчийн  ярианаас олж мэдэв. Энэ бүхнийг уншсан  эрхэм уншигч таны сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Гэвч сайхан зүйлтэй бид таарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн зээлээр хашаандаа байшин барьж, сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа найман иргэнийд зочилж, сэтгэлийнх нь үгийг сонсч л явлаа.  “Сумандаа сайхан амьдарч болно шүү дээ.  Намайг хараарай” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх бага ангийн багш эмэгтэйн гүжирмэг зан, ажилч хичээнгүй байдлыг нь хараад бахархахгүй байхын аргагүй юм билээ. 


Тэднийг дэмжиж Степгоулд компани багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа гэх яриа чих дэлсээд өнгөрөв. Ажлын байр ч бэлдэж өгч байгаа юм байх.  Хамтын хүчээр ихийг бүтээдэг болсон өнөө цагт итгэл, сэтгэлийн  гараа сунгаж байгаа  аж ахуйн нэгж байвал шүүрээд авахад гэмгүй л байх даа.  Гэвч хэрхэх нь дорнодчуудын сэтгэл мэдэх асуудал учраас олныг нуршаад юу хийх билээ.  
 Шарласан тал нутаг минь түр баяртай. Дараа очиход минь муу муухай бүхнээсээ ангижирсан байгаарай. 


 Чойбалсан хот. 2018 оны зургадугаар сар. 

Чука

0
ЖИРГЭХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • gadnaas ni haraad yag iim torh bdag
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • nutagiin irgen
    yasan hutsdag nobsh bee hen gej setguulch be chaddagiin bol neree bicheech
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • с
    Өнөөгийн Монголчуудын 70хувь нь Манж нар халх голын зүүнээс бодлогоор оруулж ирсэн халхчууд тэд эв нэгдэл муутай улсын мэдрэмж сул
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Степ голдыг уурхайгаах газрыг нь ухуулахгүй бол энэ сум сөнөлөө гээд шууд бич... Санаа чинь тодорохой байна.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зураач
    Фото зургаар хийсэн бол баримт сайтай сурвалжлага болох байж дээ...
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин
    юу шийдэж,юуны тухай бичих гэсэн санааг нь ойлгосонгүй. Уул уурхайн мангасуудыг оруулж газраа ухуулж сайхан хөгж гэх гээд санаагаа гаргаж чадсангүй юу , юу гэчихвээ бүү мэд.
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • KLHSDAND
    XENII ZAXIALGAAR XEDEN MONGOLCHUUD MIN TALIIN NEG TARJ EV NEGDELGUI AMIDARCH BAIGAAG BODOJ UZEX XERGETEI
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин
    Энэ жил гурил ногоогоо сайн базаахгүй бол ган нийтлэг байна. Бороо дусаагүй газар ихэнхи нь байна даа.
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • iim amidral baidag bolohoor UBruu nuudeg baihdaa xuurxiis gej
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Бараг бүх суманд байдаг нийтлэг дүр төрх байна.
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • lmsnasknsa
    iim sumuudiig tatan buulgaj negtleech
    2018 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зургаан настай хүүг хайх эрлийг дахин эхлүүлжээ
    14 минутын өмнө
  • Т.Мөнхболд: Газ дэлбэрсний улмаас гал гарсан гэдэг ташаа мэдээлэл
    1 цаг 9 минутын өмнө
  • Загас мэт
    1 цаг 21 минутын өмнө
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
    16 цаг 43 минутын өмнө
  • Яргуй нүдлэх цагаар
    19 цаг 19 минутын өмнө
  • Налайх дүүрэг: Жилийн эцсийн татварын тайлан хүлээж авах хугацааг гурван хоногоор сунгалаа
    23 цаг 29 минутын өмнө
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргад батламжлахаас татгалзжээ
    23 цаг 49 минутын өмнө
  • Хүрхрээгийн аманд өвлийн наадам болно
    23 цаг 54 минутын өмнө
  • “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 11 цаг 51 минутад
  • Аймгуудын эрүүл мэндийн  байгууллага автомашинтай боллоо
    Өчигдөр 11 цаг 33 минутад
  • Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 47 хувиар буурчээ
    Өчигдөр 11 цаг 23 минутад
  • Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин боловсруулах чиглэл өгөв
    Өчигдөр 11 цаг 17 минутад
  • УИХ-ын гишүүд сурагчдад ирээдүйд хэрхэн ажилтай, орлоготой Монгол хүн болох зөвлөгөө өглөө
    Өчигдөр 11 цаг 14 минутад
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн талаар семинар зохион байгууллаа
    Өчигдөр 10 цаг 49 минутад
  • НИТХ: Бүх дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 10 цаг 44 минутад
  • Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр үүдээ нээлээ
    Өчигдөр 10 цаг 36 минутад
  • Сүнсэнд шингэсэн гэмшил
    Өчигдөр 10 цаг 30 минутад
  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
    Уржигдар 18 цаг 26 минутад
  • Korean AIR-ын онгоцонд ч гэсэн бөмбөг тавьсан гэх мэдээлэл иржээ
    Уржигдар 18 цаг 20 минутад
  • АНУ-аас импортлосон тахианы маханд ижил төрлийн нян агуулагдаж байжээ
    Уржигдар 17 цаг 55 минутад
  • НМХГ: Олныг хамарсан учир шинжилгээг нарийвчилж хийнэ
    Уржигдар 16 цаг 59 минутад
  • KFC-гийнхэн шат ахиж, “ЭРСДЭЛТЭЙ” бүлэгт хамрагдах зуур удирдлагууд нь ичээндээ бүгэв
    Уржигдар 16 цаг 09 минутад
  • “МИАТ”-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан эсэхийг шалгаж байна
    Уржигдар 15 цаг 19 минутад
  • Ц.Удвал, Б.Хулан нар Сөүлийн тивийн аваргын төлөө хүч үзнэ
    Уржигдар 15 цаг 05 минутад
  • Газрын тос олборлох салбарт үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй гэв
    Уржигдар 14 цаг 56 минутад
  • Ж.Батзандан: Зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор бидний тэмцэл зогсохгүй
    Уржигдар 14 цаг 15 минутад
  • Монгол хүн нэг ч төгрөгийн хуримтлал үүсгэх боломжгүйг “тогтоолоо”
    Уржигдар 13 цаг 57 минутад
  • Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250.000 метр/куб бохир ус цэвэрлэдэг болно
    Уржигдар 13 цаг 31 минутад
  • Улаанбаатар хотын Цанын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно
    Уржигдар 13 цаг 28 минутад
  • Дакарын баатарууд Морингийн даваанд болох "тулаанд" оролцоно
    Уржигдар 13 цаг 17 минутад
  • Х.Тэмүүжин: Шударга бусын хонгилоо нураахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ч ийм зүйл тохиохыг үгүйсгэхгүй
    15344 үзсэн
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулгад “Улс төрөөс гар. Чамд зохихгүй. Хаана мөнгө, эрх ашиг байна гэж хайж болохгүй" гэж би хэлсэн
    11273 үзсэн
  • Танилц: С.Зоригийн хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор нас барсан тохиолдлууд
    9278 үзсэн
  • Х.Тэмүүжин: Авлигын хэргүүд бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаагдана
    8235 үзсэн
  • “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр эхэллээ
    7604 үзсэн
  • "Хулгайч"-ийг барьж өгөх лоозонтой Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэллээ
    6825 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: ШХАБ-д элсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал
    6567 үзсэн
  • Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй гэв
    6453 үзсэн
  • Хөвсгөл нууранд “Лексус-470” загварын автомашин живжээ
    5933 үзсэн
  • Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй
    5363 үзсэн
  • Ерөнхийлөгчдийн "зодоон"-ы талаар хэн, юу гэж жиргэв
    5068 үзсэн
  • Ц.Элбэгдорж: Хууль бус үйлдэл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг юм шүү
    4927 үзсэн
  • О.Баасанхүү: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүн ухаантай л юм бол намайг дэмжих ёстой
    4868 үзсэн
  • Хөгжлийн банкийг хөнтөрч, бондуудыг боомилсон эрхмүүд
    4263 үзсэн
  • Хохирогчийн аав Т.Лхагвасүрэн: Хүүхдийн амь хөнөөчихөөд яаж давж заалдаж чаддаг байна аа
    3702 үзсэн
  • Төрийн ёслолын албаныхан ажил үүргээ бүү умартаасай билээ
    3466 үзсэн
  • Цагдаагийн алба хаагчийн үхлийн хэрэгт Х.Бат-Ялалтыг холбогдуулан шалгаж эхэллээ
    3052 үзсэн
  • Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомоос дөрөв дэх алтан медалиа хүртлээ
    2987 үзсэн
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
    2952 үзсэн
  • Олны анхаарал татсан шүүх хурлын тов
    2712 үзсэн
  • Христийн шашныг сурталчилж, санхүүжүүлж байжээ
    2708 үзсэн
  •  Хар тамхины гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа
    2644 үзсэн
  • Чоно хөөсөн шөнө
    2615 үзсэн
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ
    2613 үзсэн
  • Сайханы хөтөлийг дөрвөн тэрбум төгрөгөөр тохижуулна
    2467 үзсэн
  • УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа
    2449 үзсэн
  • KFC-гийнхэн шат ахиж, “ЭРСДЭЛТЭЙ” бүлэгт хамрагдах зуур удирдлагууд нь ичээндээ бүгэв
    2427 үзсэн
  • Хар тамхины бүлэглэл 500 сая төгрөгийн өртөг бүхий мөс тээвэрлэж явахад нь баривчиллаа
    2392 үзсэн
  • Шаглуулах эрхгүй шатарчин буюу "Улс төрийн гэгээнтэн" 
    2378 үзсэн
  • Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын их аваргад амрыг эрэв
    2350 үзсэн
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулгад “Улс төрөөс гар. Чамд зохихгүй. Хаана мөнгө, эрх ашиг байна гэж хайж болохгүй" гэж би хэлсэн
    98 сэтгэгдэл
  • Ц.Элбэгдорж: Хууль бус үйлдэл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг юм шүү
    77 сэтгэгдэл
  • "Хулгайч"-ийг барьж өгөх лоозонтой Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэллээ
    77 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: ШХАБ-д элсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал
    54 сэтгэгдэл
  • Ж.Батзандан: Зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор бидний тэмцэл зогсохгүй
    42 сэтгэгдэл
  • Х.Тэмүүжин: Шударга бусын хонгилоо нураахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ч ийм зүйл тохиохыг үгүйсгэхгүй
    38 сэтгэгдэл
  • У.Хүрэлсүх: Монголд байгаа ганц дайсан бол ажилгүйдэл
    33 сэтгэгдэл
  • Х.Тэмүүжин: Авлигын хэргүүд бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаагдана
    28 сэтгэгдэл
  • “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр эхэллээ
    27 сэтгэгдэл
  • Ерөнхийлөгчдийн "зодоон"-ы талаар хэн, юу гэж жиргэв
    26 сэтгэгдэл
  • Ерөнхий сайд аа, хаврын тэргүүн сар гарчихлаа. Хот хэзээ “толгойтой” болох вэ
    25 сэтгэгдэл
  • Хохирогчийн аав Т.Лхагвасүрэн: Хүүхдийн амь хөнөөчихөөд яаж давж заалдаж чаддаг байна аа
    22 сэтгэгдэл
  • Танилц: С.Зоригийн хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор нас барсан тохиолдлууд
    21 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкийг хөнтөрч, бондуудыг боомилсон эрхмүүд
    19 сэтгэгдэл
  • Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй гэв
    19 сэтгэгдэл
  • О.Баасанхүү: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүн ухаантай л юм бол намайг дэмжих ёстой
    17 сэтгэгдэл
  • Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомоос дөрөв дэх алтан медалиа хүртлээ
    15 сэтгэгдэл
  • Н.Лхагвадорж: “Ам асууя” хөдөлгөөн АН-ын даалгавраар ажилладаггүй
    15 сэтгэгдэл
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ
    14 сэтгэгдэл
  • АНУ-аас импортлосон тахианы маханд ижил төрлийн нян агуулагдаж байжээ
    13 сэтгэгдэл
  • Төрийн ёслолын албаныхан ажил үүргээ бүү умартаасай билээ
    12 сэтгэгдэл
  • Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргыг нийслэлчүүдээс сонгодог болох ёстой
    12 сэтгэгдэл
  • Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд
    11 сэтгэгдэл
  • Цагдаагийн алба хаагчийн үхлийн хэрэгт Х.Бат-Ялалтыг холбогдуулан шалгаж эхэллээ
    11 сэтгэгдэл
  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
    11 сэтгэгдэл
  • УИХ-ын гишүүд сурагчдад ирээдүйд хэрхэн ажилтай, орлоготой Монгол хүн болох зөвлөгөө өглөө
    11 сэтгэгдэл
  • С.Жавхлан: Бүтэн жил сандал, ширээ булаацалдаж төр, түмнийг доромжилчихоод юу хийсэн гэж завсарладаг юм
    10 сэтгэгдэл
  • Шаглуулах эрхгүй шатарчин буюу "Улс төрийн гэгээнтэн" 
    10 сэтгэгдэл
  • Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй
    10 сэтгэгдэл
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
    10 сэтгэгдэл
24 баримт
  • Зэрэг нэмж байгаа Г.Занданшатар
  • М.Энхболд: Над руу цацсан хар будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ
  • Чачиртын шар ширэнгийн буурал бичээч
  • Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 24 баримт
  • Т.Ганболд “Алтан дорнод Монгол”-ыг хууль бусаар өмчилж байгааг Паушок гэрчилжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Хууль эрх зүй Дэлхий 24 баримт 24 Фото Спорт Нийтлэл Видео Энтертайнмент
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.