Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий прокурорын бичигт юу өгүүлэв?

2018-6-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын даргад хандан УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа хүргүүлсэн. Уржигдар ирүүлсэн тэр бичигт юу өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэе. Уг бичигт, “УИХ-ын гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналын тухай

УИХ-ын гишүүн Боржгон овгийн Д.Гантулга нь “… 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр БЗД-ийн .. дугаар хороо… тоотод иргэн Ч.Н-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон…” гэх эрүүгийн … дугаартай хэрэгт АТГ, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Хэрэг бүртгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдахгүй байхад хүрч байсан тул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын даргад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хэлэлцээд “хууль эрх зүйн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх боломжгүй, хууль эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодод танилцуулахаар шийдвэрлэв” гэсэн санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирсүүлснийг 2014 оны дөрөвдүгээр  сарын 10-нд байнгын хороо танилцсан тухайгаа 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 10/4152 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн байна.

УИХ-аас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжтой болсон гэж үзсэн болно.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн заасан байна. Цаашид УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг… эрхэлсэн ажил, албан тушаалаар нь… ялгавралан гадуурхаж үл болно”, мөн “Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон… хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхэд саад учруулах төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх эрх чөлөө, гэмт халдлагаас хамгаалах…” төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.23-т заасан “УИХ-ын гишүүн нь хууль, гишүүний ёс зүйг чанд сахих” хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй нь харшилж байна. УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан”, мөн хуулийн 6.12-т “гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын болон УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороодын саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Улсын ерөнхий прокурор зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулж байна. Иймд УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • !!!!!!! (66.181.160.102)
    Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэ эсэх, Эрүүгийн хуулийн ямар заалтаар зүйлчлэх зэрэг асуудал бол цэвэр Прокурорын бүрэн эрхийн асуудал!!! Гэтэл УИХ яагаад гэмт хэрэг зүйлчлэхэд оролцож, "хуулийн үндэслэлгүй байна" гэж шийдвэр гаргаад байгаа юм бэ??? Тэгвэл прокурор, хуулийн байгууллагаа татан буулгачих л даа!!! Бүх асуудлыг 76 товарищ өөрсдөө дураараа шийдээд л явж байна биз!!!
    2018 оны 06 сарын 10 | Хариулах
  • хуульч (112.72.14.44)
    НЭГЭНТ ПРОКУРОР ЭНЭ ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗСЭН БОЛ ШҮҮХЭД УГ ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОГТООЛЫГ ХАВСАРГАН ШИЛЖҮҮЛЖ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ГАНЦ ГАРЦ БАЙНА ДАА ??? ЭНЭ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНИЙ АСУУДАЛ ШҮҮДЭЭ ???
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.144)
    хүчингийн хэрэг бас завдсан боовоо гаргасан бүх хэрэгтнүүдийг чөлөөл.
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • mongol (103.229.123.209)
    mongoliin erih barigchid iimerhuu buzar busarmag baihad yaaj ene uls hugjih ve dee shudarga uls ornuud bolohoor hevlel medeelleer shuugian garsan tudiid l alban tushaalaasaa ogtsorch bn tiim bolohoor mongol ulsad shudarga es hezee togtoh ni oilgomjgui haragdahgui bn yaaj iim baidlaas garahiig burhan l medeh baih daa
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • Ганбат (202.9.41.206)
    Энх-Амгалаан ингэхийг чи мэдэж л байсан шүү дээ. Үүний оронд чи гүтгэгдэж хэлмэгдсэн хөөрхий нэгэн эмэгтэйг бодож нэг үзсэн бол Монгол цустай хүн мөн. Яая гэхэв дээ эрлэгт уузая
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    huuliar gul baridag muu arga erh medeltei hymyyst l yilchleh yumdaa!!! odooneg erhees ne tydgelzyyleh shudarga shiidver garagah heregtei!!!!!!!
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    12 цаг 33 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 0 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    14 цаг 7 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    14 цаг 54 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    15 цаг 27 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    15 цаг 35 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    16 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 0 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    17 цаг 53 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    18 цаг 38 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    18 цаг 48 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    18 цаг 53 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    19 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    19 цаг 40 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    19 цаг 47 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    19 цаг 47 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    19 цаг 54 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    20 цаг 6 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    20 цаг 20 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 47 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК