Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүн бүрэн эрхтэй, парламент бүтэн кноптой үлдэв

2018-6-11
0
ЖИРГЭХ

Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа энэ сарын 6-наар огноолон парламентад хүргүүлсэн. Хуульд заасан хугацаа давчуу учраас өнгөрсөн баасан гарагт Их хурал хийгээд байнгын хороод цаг сунган хуралдан шийдвэр гаргасан юм. Товчхондоо УИХ-ын хуралдаанд оролцож санал өгсөн гишүүдийн шийдвэрээр хоёр гишүүн бүрэн эрхтэй, парламент бүтэн кноптой үлдэв. Уг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцдэг Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хүлээн авсан. Тэд бол УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн. УИХ-ын гишүүн ямар эрхтэй, эрх нь юугаар хязгаарлагддагийг хамгийн сайн мэдэх гишүүд гэсэн үг. Нэг ёсондоо тэдний шийдвэр бол бусад гишүүдэд зөвлөмж л гэсэн үг. Харамсалтай нь Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын таван гишүүний “зөвлөмжийг” чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахаас татгалзлаа. Үр дүнд нь Монголын парламент эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа хоёр гишүүнийг хаацайлсан шившигтэй шийдвэр гаргав. Мэдээж мөр зэрэгцэн сууж байгаа гишүүдийнхээ талаар хэлэлцэх амаргүй, хүндхэн шийдвэр байсан хэмээн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн хэлж байсан. Гэхдээ л Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн парламентын нэр хүндийг аврах тийм шийдвэрийг гаргасан. Парламентын засаглалтай улсын парламентад хамгийн удаан суусан тэд л институцийнхээ төлөө гар өргөхгүй бол өөр хэн ч өргөх билээ дээ. Харамсалтай нь чуулганы хуралдаан дээр очоод л энэ шийдвэр бүдэрчихсэн болохоос биш. Хоёр гишүүнийг авч үлдэхээр саналаа өгсөн 29 гишүүн үнэндээ институцийнхээ нэр хүндийг унаган байж авч үлдсэний төлөөс нь чухам юу юм бол доо.

Төрийн эрх барих дээд байгууллагыг уг нь ийм “шахаа”-нд оруулахгүй байх боломж байлаа. Парламентыг ийм шившигтэй шийдвэр гаргуулахгүй байх боломж уг нь байлаа. Эхнийх нь хэрэгт холбогдсон хоёр гишүүн УИХ-ын бүрэн эрхээсээ хүсэлтээрээ татгалзаж хууль хяналтын байгууллагаар шалгуулах. Гэтэл Д.Гантулга гишүүн лав халдашгүй бүрэн эрхээрээ далайлган хуулийнхны дуудсан цагт нь очихгүй байсаар парламентыг ийм асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн. Хоёрдугаарт нь хэрэгт холбогдсон хүн хүсэхгүй бол намаас нь шахалт үзүүлэх боломж бас байсан. Гаднын олон оронд нэр нь сэвтсэн улстөрчдийг харьяалдаг нам нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж шахалт үзүүлснээр өөрсдөө огцордог. Ардын нам ч , ардчилсан нам ч ингэсэн бол парламентын ч нэр хүнд, намынх нь ч нэр хүнд ингэтлээ унахгүй байх байлаа. Намын нэрээр парламентад сонгогдсон гишүүн нь институцийн нэр хүндийг ингэтэл нь доош нь аваачиж байхад намын дарга дуугүй суугаад байж боломгүй. Хэрэгт холбогдсон хоёр гишүүний харьяалдаг намын дарга нар юу хэлэхийг иргэд мэдэх эрхтэй. Тэгж байж дараагийн сонголт мэргэн байх биз ээ.

Энэ удаагийн чуулганы хуралдааны бас нэгэн эвдэгдсэн жишиг бол ашиг сонирхлын зөрчилтэй хоёр гишүүн өөрсдийнхөө бүрэн эрхтэй холбоотой асуудалд санал өгсөн нь байв. Уг нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуралдаанд оролцох ч санал өгөхгүй байх жишиг аль арван жилийн өмнө ч байсан. Тухайн үед банкны салбарын тулгамдсан асуудлыг чуулганаар хэлэлцэхэд Монголшуудан банкны хувьцаа эзэмшигч Д.Зоригт санал өгөхгүй гээд хуралдаанаас гарч байлаа. Сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өөрийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хуралдаанд санал өгөөгүйгээр ердөө нэг хүний саналаар унаж байлаа. Нэг санал чухал ч төрийн хүний ёс суртахууныг тэгтлээ дээдэлдэг байсан байх нь. Гэтэл эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа эрхэм гишүүд өөрсдийнхөө бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хуралдаанд улаан нүүрээ улалзуулан орж санал өгөөд гарч байх юм. Гишүүн Д.Гантулга гэхэд л ганцхан хүний саналын илүүтэйгээр бүрэн эрхтэйгээ үлдэж байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтад 57 гишүүн оролцсоноос 28 нь түдгэлзүүлэх талд, 29 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал өгсөн билээ.

                                                                                                                          Ж.Энхсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.124.21)
    Хаа очиж Миеэ Энхболд зангарагатай спикер байгаа шүү. Түүнээе өөр самраач байсан бол энэ УИХ одоогийнх шигээ байхгүй. Бүүр долоон доор.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    12 цаг 33 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 0 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    14 цаг 7 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    14 цаг 54 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    15 цаг 27 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    15 цаг 35 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    16 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 0 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    17 цаг 53 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    18 цаг 38 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    18 цаг 48 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    18 цаг 52 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    19 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    19 цаг 40 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    19 цаг 47 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    19 цаг 47 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    19 цаг 54 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    20 цаг 6 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    20 цаг 20 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 47 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК