Хоёр удирдагчийн ганцаарчилсан уулзалт 48 минут үргэлжилсэн. Түүний дараахь өргөн бүрэлдэхүүнтэй хоёр талын яриа хэлцэл хоёр цаг гаруй үргэлжлээд завсарлалаа. Трамп, Ким Жөн Ун нар ажилтнуудаа дагуулан тусгайлан бэлтгэсэн зоог барихаар Cappella зочид буудлын рестораны ширээнд сууцгаав. АНУ болон БНАСАУ-ын дэдд хэмжээний уулзалтад оролцогчид үхрийн хавирга, гахайн мах, сагамхай загасаар хооллосон ажээ. Дашрамд дурдахад БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Чжэ Ин БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хүлээж шөнө унтаагүй хэмээсэн тэрбээр энэ уулзалтыг телевизийн шууд нэвтрүүлгээр үзжээ.
Е.Мягмарсүрэн
Сэтгэгдэл (2)