Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулга нь сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын зарим баг, Жаргалтхаан, Мөрөн сумаас сонгогдсон. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, улсын начин Б.Одхүү нартай өрсөлдөн АН-аас нэр дэвшигчээс 415 саналын илүүгээр ялалт байгуулж байжээ. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга 5841, АН-аас нэр дэвшигч Ж.Оюунбаатар 5426, МАХН-аас нэр дэвшигч Б.Одхүү 1050 санал авч байсан билээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (3)