Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн ээлжит хурлаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээг Уул уурхайн сайд Д.Сумъяабазар танилцуулна. Танилцуулгаар 1072 хувьцааг хэрхэн эргэлтэд оруулах талаар хэлэлцэнэ. Д.Сумъяабазар сайд газрын тосны үйлдвэр барих төслийн ажлаар Энэтхэг улсад ажиллаад өнөөдөр Улаанбаатарт ирж буй. Тэрбээр шууд Засгийн газрын хуралдаан руу ирж өөрийн салбарын асуудлуудыг танилцуулах ажээ.
С.Нацаг