Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирна

2018-6-13
0
ЖИРГЭХ

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын үдээс хойшхи зөвлөгөөн өнөөдөр /2018.06.12/ “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр үргэлжиллээ.

Зөвлөгөөний гурав дахь хэсэг “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” сэдвийн дор явагдаж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Саранчимэг, Япон Улсын парламентын гишүүн ноён Карен Макишима болон Бүгд Найрамдах Филиппин Улсын парламентын гишүүн ноён Шарон Гарин нар илтгэв тавив.

Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Саранчимэг илтгэлдээ, эмэгтэйчүүд, залуучуудын улс төр дэх оролцоо шат шатны бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний нөлөөлөл нь яагаад эерэг байдаг тухайд дэлгэрэнгүй дурдав. Тэрээр,

  1. Азийн орнуудын онцлогийг харахад эмэгтэйчүүдийн хувьд “уламжлал” нэртэй патриарх (эцгийн эрхт) үзлийн үүднээс дэмжлэг сул байх хандлага нийтлэг байдаг. Энэ үзэл нь хэдийгээр зарим орны соёлын нэг хэсэг боловч нийгэмд хөгжлийг урагшлуулахад хүний нөөцийн чадавхаа бүрэн ашиглаж чадахгүй байх сул талтай. Мэдлэгжсэн, туршлагажсан бололцоот хүний нөөцийн чадавхаа зөвхөн хүйсийн байдлаас нь болж нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах боломжийг нь хааж буй байдал бол тухайн орны эрх ашигт сөргөөр нөлөөлж байдаг.
  2. Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан ууч нинжин сэтгэл, гярхай ажиллагаа, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг бусармаг үйл явдлуудад эмэгтэйчүүд бага өртдөгийг судлаачид дүгнэдэг.
  3. Залуучуудын улс төрийн манлайллын талаарх дэлхий нийтийн ойлголт сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдөж байна. Олон улсын түвшинд өндөр түвшний манлайллын нэн харицлагатай байрлалд залуучууд олноор орж ирэх болсон нь цаг үеийн онцлог болж байна. Технологид суурилсан,
  4. мэдлэгийн эдийн засагт түшиглэсэн нийгмийн сүлжээ, харилцаа, харилцан хамаарал бүхий эдийн засгийн модель нь зөвхөн энэ цаг үеийн онцлогийг мэдэрсэн энэ цаг үеийн бүтээгдэхүүн болсон залуусын гарт бизнес, улс төр, нийгмийн талбарт залуус манлайлах боломжийг илүү ихээр олгож байна. Элэн Маск, Марк Зукерберг болон Гүүгл, Үбер, Амазон, Алибаба зэрэг онлайн платформд суурилсан бизнес нь энэхүү цаг үеийн онцлогийг агуулсан ирээдүйн цахим эдийн засгийн суурь болж байна. Цахим мөнгө, крипто карренси зэрэг санхүү гүйлгээний шинэ шинэ системүүд үеэ өнгөрөөсөн, зардал өндөртэй тогтолцоог бүхэлд нь халах соёлын давалгаа дэлхий даяар өрнөж байна. Энэ цаг үеийг мэдэрсэн, энэ цаг үеэр хүмүүжсэн технологийн мэдлэгээр зэвсэглэсэн залуусын дэлхийн нийгэм эдийн засагт нөлөөлөх шалтгаант нөхцөл ийнхүү нэмэгдсээр. Энэ хэрээр зөвхөн бизнес төдийгүй, бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшинд залуучууд идэвхтэй оролцох шаардлага бий болж байгаа юм.
  5. Олон жилийн улс төрийн зөрчилд автагдаагүй улс төрийн хувьд хэн нэгнээс хамааралтай буюу хэт туйлшраагүй өндөр боловсрол тодорхой туршлагатй, цаг үеийнхээ хөгжлийн зураглалыг ойлгодог үнэт зүйлтэй, түүнээс хазайдаггүй залуусыг улс төрийн нам харгалзахгүй, хөрөнгө санхүүгээр нь боомлихгүйгээр нийгмийн хариуцлагатай түвшинд сонгох, томилох, ажиллуулах нь Монголын улс төрд эерэг нөлөөлөл авчрах хамгийн чухал арга зам байх болно. Монгол Улсад аливаа төрлийн ялгаварлал түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудын нийгэмд оролцох, манлайлах, баялаг бүтээх 
  6. боломжийг хязгаарлах ёсгүй.
  7. Иймд улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчрах бөгөөд энэ чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэн ажиллах нь Монголын улс төрийн төлөвшилд сайн жишиг болно гэдэгт эргэлзэхүй байна хэмээлээ.

    Зөвлөгөөний дөрөв дэх хэсгийг Бутаны Вант Улсын парламентын гишүүн ноён Дуптоб даргалж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын парламентын гишүүд илтгэл тавив.

 Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга хатагтай А.Ундраа Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл тавив. Тэрээр, 1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд зохистой биш, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилттой уялдаагүй байна. Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэх, хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай байгаа юм. Мөн үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот түвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир холбогдох дэд ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм.  Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаар ахлуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний хороо”, 9 ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгаа болно. Мөн яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар дундын бодлогын уялдааг хангах, тоо мэдээлэл харилцан солилцох, хэрэгжилтийн тайлан боловсруулан гаргахад их, дээд сургууль, судалгааны институт, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган ажиллах нь чухал  байгаа болно гэлээ.

Хуралдаанд оролцогчид илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авч, төгсгөлд нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын бүсийн үнэлгээтэй холбогдуулан Улаанбаатарын Тунхаг бичгийг хэлэлцэн батлах юм УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочид (202.21.97.90)
    эмэгтэй гишүүдээ хэнтийн засаг дарга ганбямба жонон дээд сургуулийн охидыг буудалд аваачдаг бандааш хэрэгтэн байгаа
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    11 цаг 41 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 7 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    13 цаг 14 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    14 цаг 2 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    14 цаг 35 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    14 цаг 43 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    15 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 7 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    17 цаг 1 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    17 цаг 46 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    17 цаг 55 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    18 цаг 0 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    18 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    18 цаг 47 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    18 цаг 54 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    18 цаг 54 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    19 цаг 2 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    19 цаг 14 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    19 цаг 28 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    19 цаг 55 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК