Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.

2018-6-26
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн иргэн П.Очирпүрэв нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдлийг хотын даргад танилцууллаа. Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологи 1.5-3 м/куб хүртэл хог цуглуулах хүчин чадалтай юм. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Тухайлбал Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Сан оргиу” үйлдвэрт торхыг, шуудайг мөн жилд 240 мянган шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай дотоодын үйлдвэр 3 мянган ширхэг шуудайг 14 хоногт үйлдвэрлэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын хогны асуудал бол том асуудал. Улаанбаатар хотын хогийг боловсруулах чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр Морингийн даваанд барилгын материалын хогыг дахин боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх төсөл юм. Мөн концессын гэрээгээр Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр байгуулах юм. 2020 онд нийслэл хотод ил задгай, ландфилын аргаар хог булшилдаг байдлыг зогсооно. Энэ ажилд хог цуглуулах ажил их чухал. Бид хамтран ажиллах хүсэлтэй байна. Гэвч тендэр болон гэрээ хэлцлийн шатны олон ажил бий. Бидэнд туршилтын байдлаар ашиглах загвар үзүүлэхийг санал болгоё. Нийслэл хотод эхний ээлжинд төвийн хэсгүүдэд хэрэгжүүлэх боломжтой юм. Холбогдох байгууллагууд иргэнтэй хамтран крантай машины асуудлыг хэрхэн шийдэх шийдлээ олоорой. Туршилтын журмаар хэрхэн хэрэглэгдэж буйг судалж үзье. Ирэх 2019 онд хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” хэмээгдэх түүхэн дурсгалт өвийн талаар Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ нийслэлийн Засаг даргад хүсэлт тавилаа. Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх энэ байшин иргэн Б.Мөнх-Эрдэнийн хувийн өмч бөгөөд тухайн газарт барилга барьж бизнесийн үйл ажиллагаа явуулахаар 2013 оноос хүсэлт тавьж байгаа юм. Гоожингийн өндөр хэмээх байшин нь соёлын өвд бүртгэлтэй учир зөвшөөрөл олгогдохгүй байгаа бөгөөд уг барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл буулган зөвшөөрлийг олгож шинэ барилга барих нөхцлийг хангаж өгөхийг хүслээ.

Уг байшин 1913 онд Намнансүрэн ерөнхий сайдын үед баригдсан. 1916 онд Сангийн яам байрлаж байсан. БСШУС-ын яам болон НИТХ-ын 2007, нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар нийслэлийн соёлын өвд бүртгэсэн байдаг.

Түүх соёлын дурсгалт газар гэж үзсэн учраас асуудлыг НИТХ-д асуудлыг танилцуулахаар боллоо. Нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл хасах талаар саналыг авч ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг уг газрын үнэлгээг бодитоор үнэлж иргэний асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд даалгалаа.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Үүсэлмаа тухайн дүүргийн 20 дугаар хороо “Туулын Улаан эрэг гэх газарт” “Цагаан Алигирмаа” ТББ байгуулан Туул голын эрэг дагуу цөлжиж байгаа газрыг зүлэгжүүлэх, ойжуулах зорилгоор мод тарих ажлыг хийж байгаа. 0.36 га газарт 17 сая төгрөгийн өртөг бүхий мод тарьж хүн, малаас хамгаалах зорилгоор хашаа барьсан байна. Хашааг буулгуулах талаар удаа дараа албан хүсэлт ирж байгаа учир мод тарих ажлыг үргэлжлүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэж өгөхийг нийслэлийн удирдлагад уламжиллаа.

Газар эзэмших хүсэлт гаргасан газар НИТХ-ын тогтоосон ундны усны хамгаалалтын бүс гэж тогтоогдсон хэсэгт хамаарч байгаа учир зөвшөөрөл өгөх боломжгүй гэж газрын албаны зүгээс хэллээ. Мод тарих асуудлыг Байгаль орчны газартай хамтран шийдвэрлэх боломжтой. Мөн тухайн хэсэгт ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Улсын онцгой хамгаалалттай бүсэд хамаарч байгаа учир газар эзэмших эрх олгохгүй. Хүссэн хүн бүр дуртай газраа хашаа хатгаж байгаа нь буруу зүйл юм. Харин мод тарих санаачлагыг бид дэмжиж манай газрын зүгээс иргэдтэй хамтран ажиллах тал дээр гэрээ байгуулж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Мод тарих санаачлага өрнүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр мод тарьж байгааг сайшааж байна. Тиймээс холбогдох байгууллагуудтай холбогдож хамтран ажиллах гэрээ байгуулан дэмжлэг авах хэрэгтэй. Төсөлд хамрагдаж мод тарих санаачлагаа үргэлжлүүлээрэй. Мөн тарих модныхоо төрөл зүйлд анхаарах хэрэгтэй гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.

Шатрын болон оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хотын нийтийн эзэмшлийн талбайн өнгө төрхийг сайжруулах үүднээс шатар, оюун ухааны спортын талбай эсвэл гудамжтай болох талаар иргэн Б.Чинзориг санал хэллээ. Шатрын спортыг хөгжүүлэх, нийслэлийн гудамж талбайг тохижуулах, жуулчдыг татах энэ санаачлагыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Залуучууд хөгжлийн газар, Нийтийн биеийн тамир спортын хороо дэмжиж байгаагаа хэллээ. Холбогдох байгууллагуудтай хамтран тохижуулж амжилттай хэрэгжвэл бичил цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны дунд тохижуулах тал дээр хамтран ажиллахаа хотын дарга хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ОЧ (103.50.206.40)
    ИРГЭДИЙН ХУРАЛ ЮУ ХИЙЖ БАЙНА ХУРАЛДАХЫГ ШААРДАЖ БАЙНА
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • ГОМБО (103.50.206.40)
    БАТБОЛДТОЙ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН УУЛЗАЛТ ХИЙХ САНАЛ ТАВЬЖ БАЙНА ДЭМЖИХ ХҮН БАЙНА УУ
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • СҮРЭН (103.50.206.40)
    НЭЭРЭЭ БИД ДЭНДҮҮ СТРЕССТЭЙ ХОТОД АМЬДАРЧ БН, АЮУЛ АЛХАМ ТУТУМД, АВЛИГА БҮР ЭНГИЙН ЗҮЙЛ БОЛЖЭЭ
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.50.206.40)
    АСУУДЛЫГ ШИЙДИЕ ДАРГАДАА ХЭЛИЕ ЯРИЛЦАЖ ТОХИРОХ УУ ГЭДЭГ нИЙЛЭЛИЙН МХГ. ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА. МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НАРЫГ АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.50.206.40)
    бАТБОЛДЫН БАГИЙНХАНЫ АВЛИГА ХЭТЭРЛЭЭ БҮР ИЧИХЭЭ ЧБАЙЛАА ОДОО БОЛИОЧ БАТБОЛДОО БҮР ЦАЙРАХ ГЭЖ ЭНЭ ҮҮ
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.50.206.40)
    ДҮР ҮЗҮҮЛЭХ ЭЭ АЖИЛ ГЭЖ БОДОО ЮУ НӨГӨӨ АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР ХАА БНАА АЛХАМ ТУТАМ НУРАЛТ БУХИМДАЛ БН_ уб ХАМГИЙН СТРЕССТЭЙ ДЭЛХИЙН ХОТ БОЛЛОО ОДОО ЯАХ БЕ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    8 цаг 46 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 12 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    10 цаг 20 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    11 цаг 7 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    11 цаг 40 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    11 цаг 48 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    12 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 13 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    14 цаг 6 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    14 цаг 51 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    15 цаг 1 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    15 цаг 5 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    15 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    15 цаг 53 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    16 цаг 0 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    16 цаг 0 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    16 цаг 7 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    16 цаг 19 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    16 цаг 33 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    17 цаг 0 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК