Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих, шинэчлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, долдугаар төв, 70/2-р байрны 0.454 км шинэ авто замын ажил үргэлжилж байна. Одоогоор явган хүний замын ажил хийгдэж, үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх юм.
Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй. Өнөөдрийн байдлаар асфальт бетон хучилтын ажил хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.
Харин гэр хорооллын доторх авто замын засвар, холбоос шинэ авто замын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 10 ба 22 дугаар хороодын дундуурх 1.07 км авто зам дагуу явган хүний замын ажил дуусч, ашиглалтад оржээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)