Чингэлтэй дүүргийн хэрэгжиж буй “Гэртээ харих зам хөтөлбөр”-ийн ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг даргын Орлогч бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.
Тус хурлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт Гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлж, нийгэмшүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцлоо.