Чингэлтэй дүүргийн нэгээс 19 дүгээр хороодын нийгмийн ажилтнуудын шуурхай хурал өчигдөр боллоо. Хурлыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөн иргэдээс ирсэн буцалтгүй тусламж хүссэн өргөдөлд Нийгмийн ажилтнууд хэрхэн нөхцөл байдлын үнэлгээ, дүн шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөв.