Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн Соёлын ордонд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг ТББ-аас дүүргийн ЗДТГ-тай хамтран "Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн дүүргийн Хүүхэд, залуучуудын ордонд өсвөр насны охидын хөгжил, боловсрол, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой "Нарны охид" танхимыг шинээр тохижууллаа.
Тус төслийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх санаачилгыг Налайх дүүргээс төрөн гарсан МУГЖ, Поп пива дуучин Ж.Алтанцэцэг Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгт анх санал болгосноор ийн хэрэгжих үндэс нь тавигджээ.
Тус төслийг Налайх дүүргээс эхлүүлэх санаачилгыг нийслэлийн ИТХ, ГХУСАЗЗ, дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ-ээс талархан хүлээн авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласнаар ийнхүү Хүүхэд залуучуудын ордондоо дэлхийн жишиг, стандартад нийцсэн шинэхэн танхимтай болж байна.
"Нарны охид" төслийн нээлт болон шинэхэн тохижуулсан танхимын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа нарын албаны болон хүндэт зочид, өсвөрийн охидын төлөөлөл оролцсон байна.
Р.Хишигээ