Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Монгол туургатан” театрын шинэ барилгын нээлт боллоо

2018-10-16
0
ЖИРГЭХ

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилгын нээлтийн ажиллагаа өчигдөр зохион байгуулагдаж, урлаг, соёлын ариун өргөө өндөр үүдээ нээлээ. Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай “Монгол туургатан” театрын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Төв нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ний хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд болон иргэд оролцлоо.

“Монгол туургатан” театрын түүхийн хуудсыг сөхвөл, Тэртээ 1943 онд 50 орчим хүний суудал бүхий модон байшинд 12 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхны клуб байгуулагдан улмаар 1952 оны 11 дүгээр сард Октябрын хувьсгалын 35 жилийн ойгоор 350 хүний суудалтай Соёлын ордны барилга ашиглалтад орж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. 30 жилийн турш “Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хөгжимт драмын театр” болон өргөжин хөгжсөн түүхтэй. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Хөгжимт драмын театр”-ын нэрийг нь удаа дараалан өөрчилж, хүний нөөц, бүтэц зохион байгуулалтад “халдаж”, мэргэжлийн урлагийн байгууллагын хэв шинж алдагдаж байсан цаг үед БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар 2007 онд “Монгол туургатан” театрыг шинэчлэн байгуулсан бөгөөд Засгийн газрын 2009 оны 254 дүгээр тогтоолоор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит театр болгосон түүхтэй. УИХ-ын дарга М.Энхболд театрын уламжлалыг хадгалахын тулд 2014 онд театрын шинэ барилгын хөрөнгийг улсын төсөвт суулгуулсан бөгөөд тус ажлын үр дүн өнөөдөр бодитоор сүндэрлэж, Төв аймагчууд шинэхэн театраа хүлээн авч байна.

“Монгол туургатан” театрын алтан тайзнаас Зууны манлай хос дуучин, Зууны манлай поп дуучин, Зууны манлай дуурийн дуучин, Хөдөлмөрийн баатрууд, Ардын жүжигчид, төрийн шагналтан, гавьяат жүжигчид олноороо төрөн гарсан байдаг. Одоогийн байдлаар “Монгол туургатан” театрт 70 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлийн бодлого чиглэлээ тодорхойлж, эх орны олон үндэстэн ястны урлагийн өв сан, үндэсний болон дэлхийн сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүдээс сонгон шилдэг бүтээлээ туурвиж үзэгч олондоо хүргэсээр байна.

Нээлтийн үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр гурав, БСШУСЯамны “Хүндэт жуух бичиг”-ээр хоёр, Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр нэг, “Хүндэт жуух”-аар нэг, Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр нэг, “Хүндэт жуух”-аар хоёр хүн тус тус шагнагдсан юм.

Р.Хишигээ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    5 цаг 0 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    5 цаг 5 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    5 цаг 6 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    5 цаг 52 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    6 цаг 30 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    6 цаг 40 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    6 цаг 55 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    6 цаг 59 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    7 цаг 8 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    7 цаг 17 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    7 цаг 21 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    8 цаг 32 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    8 цаг 39 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    8 цаг 44 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    9 цаг 13 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    9 цаг 15 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    9 цаг 26 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    10 цаг 44 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    10 цаг 55 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    11 цаг 1 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК