Өчигдөр 17.47 минутанд Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд T.Allex маркийн автомашин, T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч, зорчигч 27-35 насны 3 хүн, 1 хүүхэд гэмтсэн байна.
Мөн тухайн өдрийн 20.00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин, T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө-н амь нас хохирч, зорчигч нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад тус тус шалгаж байна.
Он гарсаар эхний 9 сарын байдлаар Хүний амь нас хохирсон 374 осол гарчээ. Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Б.Лхам