Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчдад хүнд гэмтэл учруулсан залилангийн хэргээр сэжиглэгдэж байсан этгээдүүдийг баривчилжээ.
Мөн уг этгээдүүдийн унаж явсан тээврийн хэрэгслийг 14 орчим цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Халзангийн даваа орчмоос олсон байна. Сэжигтэн этгээдүүд тээврийн хэрэгслээ орхиж, уул руу зугтсан мэдээллийн дагуу алба хаагчид тухайн хэсгийн бүслэн хаан, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 22:30 минут орчимд баривчилжээ.
Сэжигтэн Б.Энхбаяр нь их хэмжээний хохиролтой залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тус тус эрэн сурвалжлагдаж байжээ.
Ажил хэргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтсэн алба хаагчид яаралтай эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байна. Гэмтэл согог судлалын үндлэсний төвийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бөгөөд хагалгаанд орсон талаар мэдээлж байна. биеийн байдал нь хүнд байгаа аж.
Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алах завдсан гэх үндэслэлээр хавтас хэрэг нээх юм.
Б.Лхам