Өнөөдөр ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов дүүргийн дарга Модин Максим Николаевич албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Зочдыг тус дүүргийн удирдлага хүлээн авч, уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар хоёр дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл, спортын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцож, спортын багш, дасгалжуулагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө.