Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бага боловсролын чанарыг үнэлгээг хөгжүүлэх төсөлд гарын үсэг зурлаа

2018-10-19
0
ЖИРГЭХ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран “Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх төсөл”-д гарын үсэг зурлаа.Үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар болон Дэлхийн банкны төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Төслийн хүрээнд бага боловсролын үнэлгээний арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх системийг бүрдүүлэх арга замыг тодорхойлох аж. Төсөл хэрэгжсэнээр өөр хоорондоо уялдаатай дараах сайн үр дүнгүүд боловсролын хөрсөнд суух юм. Тухайлбал:

-Боловсролын шинэчилсэн үнэлгээний арга зүйд нийцсэн даалгавар боловсруулах арга зүйн зөвлөмжийг бага боловсролын багш нарт зориулан гаргана.
-Бага боловсролын хичээлүүдээр жишиг даалгавар боловсруулан, үндэсний хэмжээний нээлттэй даалгаврын сан бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлнэ.
-Нээлттэй даалгаврын сан үүсгэх ажиллагаанд оролцох тэгш боломжийг багш бүрд бүрдүүлнэ. Уг даалгаврын санг сургууль, багш нар өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд болон анги дэвших, улсын шалгалтад ашиглах боломж бүрдэн багшийн ачаалал буурна.
-Боловсролын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсролын төвшин, анги, хичээл, агуулга тус бүрээр боловсруулж үндэсний хэмжээнд дагаж мөрдөх нэгдсэн шалгуур үзүүлэлттэй болно. Өөрөөр хэлбэл хэн юуг, хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал тодорхой болж, боловсролын чанарын, сурлагын амжилтад ахиц гарах боломж бүрдэнэ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр бага ангийн хүүхдүүдийн сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор БСШУСЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв төслийн дэмжлэг авч байгаа. Хүүхэд цаашдаа хэрхэн суралцах суурь нь бага ангидаа тавигддаг. Хэрвээ хүүхэд бага ангидаа сурлага сайт, хичээлийн оролцоо идэвх сайтай, бүх төлөвшил нь сайн тавигдвал цаашаа анги ахих тусам хүүхдийн сурлагын чанар дээшилнэ. Нэг талдаа төслийн гол агуулга хүүхэд рүүгээ чиглэгдэнэ. Сургалт бол сурагч багш хоёрын хамтын ажиллагааны үр дүн байдаг. Тиймээс багшийн арга зүйг сайжруулах боломж бүрдэнэ. Дэлхийн банк 600 орчим сая төгрөгөөр уг төслийг санхүүжүүлж байгаа” гэлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Нийгэмд боловсролын чанарын асуудал их яригдаж байгаа. Энэ цаг үед сургалтын чанарыг сайжруулахад хийж байгаа бодит ажил бол энэ төсөл. Тэр тусмаа бага боловсрол руу чиглэж ажиллах юм. Сурлагын чанарыг илэрхийлэх гол зүйл даалгавар байдаг. боловсруулсан даалгаврыг нээлттэйгээр даалгаврын санд тавина. Тэндээс бага ангийн багш нар ашиглах боломжтой болно. Үүний үр дүнд багшийн ажлын ачаалал буурна. Үндэсний хэмжээнд нэгдсэн нэг стандарттай болоод ирэхээр тогтолцоо нь зөв болж, сургалтын чанар сайжирна гэж үзэж байгаа” гэв.

Төслийн хүрээнд багшийн болон сургуулийн үнэлгээний журмыг шинэчлэн боловсруулж, сургууль, багш, суралцагчийг үнэлэх арга зүйн чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн боловсролын чанарын үнэлгээг хийх, хэрэгжилтэд хяналт тавих, судалгааны түүврийн программ хангамж болон суралцагчийг үнэлэх шууд засалтын шилэн технологи, статистик тайлангийн цахим системийг ойрын үед нэвтрүүлэхээр зорьж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • санж (103.57.95.194)
    үнэлгээг үнэн зөв бодитой болгоно гэж ярих ёстой Гэтэл хөгжүүлнэ гэж ямар юмнаас орчуулсан хэрэг вэ.Ангилиас буруу орчуулсан бололтой
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • чимэддорж (103.57.95.194)
    Үнэлгээ хөгжинө гэж юу яриад байнадаа Үнэл
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    3 цаг 42 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    3 цаг 48 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    3 цаг 49 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    4 цаг 34 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    5 цаг 13 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    5 цаг 23 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    5 цаг 38 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    5 цаг 42 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    5 цаг 51 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    5 цаг 59 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    6 цаг 4 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    7 цаг 14 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    7 цаг 22 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    7 цаг 27 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    7 цаг 56 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    7 цаг 58 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    8 цаг 9 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    9 цаг 27 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    9 цаг 37 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    9 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК