“Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын сэтгэл зүйчдийн чадавхжуулах сургалтыг нийслэл хотод зохион байгууллаа.
Сургалтыг “Жендер ба гэр бүлийн хүчирхийлэл, олон улсад тэмцэж байгаа учир шалтгаан, хэргийн онцлог”, “Хүчирхийллийн онлог ба хуулийн байгууллагуудын алба хаагчдын ажлаас халшрах хам шинж”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил болон хамтарсан багйн тухай” зэрэг сэдвийн хүрээнд явуулж, хамрагдсан алба хаагчдад сертификат олгов.
Түүнчлэн арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөө орон нутгаар зохиохоор төлөвлөж байгаа аж.
Р.Хишигээ