Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 552 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа.
Ослын улмаас орон нутагт нэг, нийслэлд нэг хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн байна.
Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, долоо нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн таван тохиолдол бүртгэгдсэн нь явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба эрэн сурвалжлагдаж байсан 10 этгээдийг олж тогтоон харъяа цагдаагийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажиллалаа.
Б.Лхам