Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар 19 шүүгчид холбогдох 13 гомдол хэлэлцсэн байна.
Шүүгчдэд ирсэн гомдлыг харгалзан үзэж, таван шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах, нэг шүүгчид хоёр сар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Харин гурван шүүгчид холбогдох нэг гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, таван шүүгчид холбогдох дөрвөн гомдлыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба
Сэтгэгдэл (1)