Аравдугаар сарын 8-аас 10-ны өдрүүдэд Австралийн Мелбюрн хотноо болсон Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулал Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны 35-р хурлын үеэр тус Зөвлөлийн нэрэмжит гурван номинацийн шагналыг шалгаруулжээ.
Тус шагналд Монголын барилгын инженерүүдийн холбооны гишүүн байгууллага “М Си Эс Проперти” ХХК-ийн хэрэгжүүлсэн "Оюу толгойн гүний уурхайн байгууламж" төслийг "Шилдэг төсөл" номинацид нэр дэвшүүлсэн бөгөөд тус төсөл нь АБИЗЗ-ийн "Шилдэг төсөл" номинацийн шагналт байранд шалгарчээ.
Шагналын батламжийг гурван жил тутамд болдог "Азийн бүсийн барилгын инженерүүдийн найдугаар их хурал" (CECAR 2019)-ын үеэр гардуулах аж. Энэ нь ирэх оны дөрөвдүгээр сард Японы Токио хотноо болох бөгөөд Г.Эрдэнэбаатараар ахлуулсан баг хамт олон шагналыг хүртэх юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)