Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинээр хоёр чиглэлийг нээж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ

2018-10-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм. Эдгээр болон зарим онцлох ажлуудынхаа талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааныг дүгнэхэд иргэдийн санал чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэхүү болзолт уралдаан нь энэ сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ. Болзолт уралдааныг шүүж, шалгаруулахад иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирүүлж буй санал, хүсэлт, гомдол чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэд санад, хүсэлтээ нийслэлийн Тээврийн газрын 70044040 утсаар 24 цагийн турш холбогдон өгөх боломжтой. Мөн Тээврийн газрын болон “нийтийн тээвэр – public transport UB” цахим хуудсуудаар мэдээлэх боломжтой. Дээрх дугаар, цахим хуудасны хаяг нь бүх автобусны суух болон буух хаалган дээр байрлуулсан байгаа” хэмээв.

Шинээр хоёр чиглэлийг нээж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн Тээврийн газраас 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн судалгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийт 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, хоёр чиглэлийг шинээр нээсэн байна.

Тухайлбал Ч:66, Ч:65 буюу Зайсан – 11-р хороолол, Офицеруудын ордон – Зайсан гэсэн хоёр шинэ чиглэл нээн, үйлчилгээнд явуулж байгаа аж.

Ингэснээр үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэгт шинээр үйлчилгээ хүрч, иргэдийн зорчих эрэлт хангагдаж, нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацааг багасгасан байна.

“Үүнээс гадна 21 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Хамгийн сүүлийн автобусны цагийг хойшлуулж орой буулгадаг болгосон. Мөн өглөөний ачааллын үеэр дан ганц эцсийн зогсоолоос автобуснууд хөдөлдөггүй, дундын зогсоолоос нэмэлт автобуснуудыг явуулах зохицуулалт байна. Цаашдаа иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт болон хотоос хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй уйлдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулаад явна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулсан байна

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргах ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн тус газраас Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгджээ. Дээрх 14 зогсоолыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс ашиглаж эхлэн өдөр тутам 29 чиглэл дайран өнгөрч, өдөр тутам нийт 3000 орчим зорчигч үйлчлүүлдэг аж.

БЗД, Гачууртын авто зам 15-ын зогсоол

Нийслэлийн Тээврийн газар нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Жэй Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан хамтран ажиллахгэрээний дагуу 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий 50 байршилд дэлхийн стандартад нийцсэн автобусны зогсоолын байгууламж барьж ашиглалтанд оруулсан. Эдгээр тохижилтыг зөвхөн хотын төв хэсэгт бус Зунжин, Ар согоот, Салхит, Толгойт, Буянт Ухаа, Яармаг Нисэх зэрэг хотын захын хэсгүүдээр мөн баригдаж, зорчигчийн тав тухтай аюулгүй байдлыг хангасан томоохон ажил болсон байна.

ХУД, “Иргэний нисэхийн ерөнхий газар” зогсоол

Автобусны чиглэлийн хаяг, гарааш дугаарыг нэг загварт оруулав

Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалаар нийтийн тээврийн хэрэгслийн гарааш дугаар болон чиглэлийн хаягийг нэг загварт оруулан баталжээ.Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн хаяг иргэдэд илүү тодорхой ойлгомжтой, харагдахад хялбар болсон юм.

Автобусанд байрлах чиглэлийн хаягийн харагдах байдал

“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны "ЖАЙКА" байгууллага, Зам, Тээвэр хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээний Дизель хөдөлгүүртэй 24  автобусанд (РМ) хөө тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг 2 жилийн хугацаанд тавьж турших нарийвчилсан судалгаа хийх санамж бичгийг байгуулсан. Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой “DPF” шүүлтүүрийг өнгөрсөн 7, 8-р сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн буянт ХХК-ийн 24 автобусанд суурьлуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж  байна. Туршилтаар өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд суурилуулснаас хойшхи  хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 24 автобуснаас ялгарах 204.6 кг хөө тортогийг агаарт хаягдахаас сэргийлсэн байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.57)
    Bogd uuland aylaliin zam neesen um bol tiish n yavah avtobusaa shiideech ee batsukhee
    2018 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    2 цаг 58 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    3 цаг 3 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    3 цаг 4 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    3 цаг 50 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    4 цаг 28 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    4 цаг 38 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    4 цаг 53 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    4 цаг 57 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    5 цаг 6 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    5 цаг 15 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    5 цаг 19 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    6 цаг 30 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    6 цаг 37 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    6 цаг 42 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    7 цаг 11 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    7 цаг 13 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    7 цаг 24 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    8 цаг 42 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    8 цаг 53 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    8 цаг 59 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК