Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Е.Сагсай: Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулж "Намайг цагаатгахгүй бол бичлэгийг чинь задална" гэж хэлүүлсэн байсан

2019-3-26
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Энэ бичлэг бол 2009 он буюу одоогоос 10 жилийн өмнө болсон үйл явдал.

ЭШЛЭЛ 2.

Бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг.

ЭШЛЭЛ 3.

Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй. Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн.

ЭШЛЭЛ 4.

Н.Энхбаяр өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, хилсээр хэлмэгдсэн мэтээр үзэж, түүнийг ялласан, түүнийг шүүсэн хүмүүсийг бүгдийг хууль завхруулагчид мэт болгож нийгэмд харагдуулах зорилгоор ийм зүйлийг зориуд санаатайгаар тарааж, нийгмийн тархийг угааж байна гэж би үзэж байна.

ЭШЛЭЛ 5.

Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас гуч орчим насны хоёр залуу орж ирж хүч хэрэглэж айлган сүрдүүлж, дарамтлан рекет хийх замаар энэ бичлэгийг хууль бусаар хийсэн.

ЭШЛЭЛ 6.

Энэ бүхнийг магадгүй Н.Энхбаяр хамсаатнуудтайгаа зохион байгуулсан ч байж мэднэ.

ЭШЛЭЛ 7.

Бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулсан хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус.

ЭШЛЭЛ 8.

Магадгүй миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.

ЭШЛЭЛ 9.

Би тэр үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай байсан.

ЭШЛЭЛ 10.

2009 оны долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр ээлжийн амралтаа аваад амарч байхад таньдаг хүн утасдаж гэртээ урьсан юм. Намайг очиход цай, хоол бэлдээд “Амралтыг чинь ёсолъё” гэж архи задалж, дайлсан.

ЭШЛЭЛ 11.

Намайг тэднийд согтуу байж байхад гэнэт л гэрэл чийдэн болоод л хоёр хүн орж ирээд л хашгирч, дарамталж бичлэг хийсэн.

ЭШЛЭЛ 12.

Дахин хэлэхэд эмэгтэй хүн хүчирхийлсэн, нөхрийнх нь хэрэгтэй холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн асуудал огт болоогүй.

ЭШЛЭЛ 13.

Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Хуулийн байгууллагын шалгалтаар тэр айлын эзэн хуйвалдсан уу, хохирсон уу гэдэг нь тодорхой болох байлгүй дээ.

ЭШЛЭЛ 14.

Тухайн үед гомдол гаргаагүй шалтгаан нь миний хувийн амьдрал, хувийн нэр төртэй холбоотой байсан учраас гомдол гаргаагүй юм.

ЭШЛЭЛ 15.

Н.Энхбаярыг хянаж, яллаж байхад Н.Энхбаярыг ялла, шийтгэ, гэм буруутайд тооц гэж хэн нэг хүн, ямар нэг этгээд даалгаж, захиалга өгч өгч байсан тохиолдол огт байхгүй. Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.

ЭШЛЭЛ 16.

Ц.Элбэгдоржийг ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэдгээр нь эчнээ мэднэ. Тэрнээс биш нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй. Энэ утгаараа би тэр хүнийг танихгүй.

ЭШЛЭЛ 17.

Монгол Улсын баруун хязгаар, Алтайн нуруунаас эх авдаг Ховд голын нэг том цутгалан, Сагсай гэж гол байдаг. Энэ гол хэдэн мянган жилийн өмнө л ийм нэртэй байсан. Одоо ч тийм нэртэйгээ л байгаа. Би тэр голын хөвөөнд төрсөн учраас миний өвөө энэ нэрийг надад хайрласан гэж аав, ээж минь хэлдэг юм. Би чинь эгэл жирийн малчны үр хүүхэд шүү дээ.

ЭШЛЭЛ 18. 

Би Н.Энхбаярын шүүх хуралд оролцож, ялласан шүүх хурал болсны дараа МАХН-ын нэг хурал болсон юм. Онц их хурал ч билүү, ээлжит их хурал нь ч билүү. Тэр хурал дээр Д.Бямбасүрэн гуай үг хэлэхдээ Н.Энхбаярыг ялласантай холбогдуулан хүнийг ингэж хилсээр яллаад шүүхээр оруулж хэрэгтэн болгохыг “Сагсайдах” гэж нэрлэе гэж ярьсан байсан.

ЭШЛЭЛ 19.

Н.Энхбаярыг гурван шатны шүүх гэм буруутай гэж үзсэн. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн тогтоолууд өнөөдөр ч хүчин төгөлдөр тогтоолууд хэвээр байна. Тэгэхэд намайг л өөрийг нь хэлмэгдүүлсэн, хилсдүүлсэн гэж яриад байгаа нь зүйд нийцэхгүй.

ЭШЛЭЛ 20.

2012 оны есдүгээр сарын үед Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзъя гэж санал тавихаар нь уулзсан. Гэтэл “Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна. Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна. Хэрвээ энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн.

ЭШЛЭЛ 21.

Би хариуд нь “Хэрвээ Н.Энхбаярын гарт миний хувийн амьдралыг харуулсан бичлэг байгаа бол энэ миний хувийн асуудал байна. Миний албан ажилтай холбоогүй юм байна. Хоёрдугаарт, үнэхээр тийм бичлэг байгаа бол наадах чинь хууль бус бичлэг байна. Намайг мөрдөж, мөшгөж, хууль бусаар бичлэг хийсэн байна. Энэ бол хууль бус үйлдэл байна. Хэрвээ тэр бичлэгийг олон нийтэд тараах юм бол тарааж байгаа үйл явц нь өөрөө хууль бус болох ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаа дээгүүр тавьж албаны эрх ашгаа хойш нь тавьж би өөрийн нэр төрөө бодож хууль бус үйлдэл хийхгүй ээ. Энэ хүний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхэд дүгнэлт хийнэ. Тийм учраас би цагаатгах санал тавьж, чадахгүй юм байна” гэж хэлээд явуулсан.

ЭШЛЭЛ 22.

Тухайн үед гэнэтийн үйл явдал болсон. Хоёр залуу орж ирж шантаажилж, дарамталсан, айлгасан, би өөрөө согтуу байсан болохоор “Үнэн, үнэн” гэж хэлсэн. Олон жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна.

ЭШЛЭЛ 23.

Дээрх бичлэгийг нийтэд тарааснаараа Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж би үзэж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 13.10-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.11-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж байна. Тийм учраас би энэ асуудлыг зөвхөн хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно.

ЭШЛЭЛ 24.

Н.Энхбаяр гуай Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн эсэх нь надад ямар хамаа байна. Магадгүй нэр дэвших гээд оноо авах пиар хийж байгаа ч юм билүү. Н.Энхбаяр гэж шударга хүн хуулийнхны муу муухай, булхайг илчилж байна гэж харагдах зорилготой байж болох юм.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Прокурор асан Е.Сагсай нь хэрэгт холбоотой хүний ар гэрийн хүнийг дарамталж, зохисгүй үйлдэл хийсэн” гэж хэлсэн. Үүний дараа тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нэгэн бичлэгийн хэсгийг дэлгэсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэгвэл уг бичлэгийн талаар Өдрийн сонингийн Улс төр, гадаад мэдээллийн албан дарга Д.Мөнгөндалай ярилцлага хийжээ. Ингээд прокурор асан Е.Сагсайн хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (121)

  • САГСАЙ ОВОГТ СЕКСЭЙГИЙН ЭКСЭЙ (202.72.240.4)
    Сагсай хууль зөрчилгүй сагсайдаад, Хүчин хийлгүй сексэйдээд эр хүний хийдгийг хийгээд яваа л биз ингэсний төлөө Энхбаяр буруудчихса юм уу хаашаа юм. Эксэй Энхбаярын талаар энэ доор бичсэн зүйл үнэн ш дээ. Энхбаяр албан тушаал эрх мэдлийн ямар ч муухай юм хийх шоронжсон сэтгэхүйтэй хүн.Улс төрд оруулж ирсэн Баяр;Миeэ нар Энхбаряр гэдэг авлигын загалмайлсан эцгийн замаар явсан.Энрбаяр ОТ-оос 50$ саян зээл нэрээр авлига авснаар авлигын дараа гэрээ байгуулагдсан.Энхбаяр эрх мэдлээр далайлгаж өөрийн дүү хүүхэндээ тeндeргүй зочид буудал,хэвлээлийн үйлдвэр авахуулж хотын удирдлагыг шоронд явуулаад дзүгээ гадаадад оргуулсан.Энхбаярыг АТГ бариьчлан байцааж ирүүлсэн хэргийг Сагсай прокурор ялласан.МАН-аас шадар сайдОюунбаатар,Бартлгын сайд Бачнсэлэнгэ нараас авлигын мөнгө нэхэж хэрэгтэн болгосон.УИХ-ын дэд дарга Цогоос авлигын мөнгө нэхэж бөөн асуудал болж байсан.Уул нь шоронд ажил хийлгэх ёстой байтал эмнэлэгт амарч байгаад гарсан.Ингээд УИХ-ын нэхэн сонгуульд орох гэж улаырч байна.
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Сагсай гуай барьц алдаад л тэр үед нь шалгуулахгүй яасын.
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • иргэн (66.181.160.71)
    ёс зүйгүй л асуудал гаргаж байжээ үүнийгээ ойлгохгүй байгаа бололтой. хэн ч хэлсэн бай Сагсай гуай ийм үйлдэл хийсэн л байгаа юм биш үү
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.31.86)
    Хувь хүний нууц гэхээсээ төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийг илчилсэн бичлэг юм уу гэж ойлгогдоод байна. Төрийн албан хаагчийн ямар нэг ёс зүйгүй болон хууль зөрчсөн үйлдлийг нь нотлохоор бичлэг хийвэл хууль зөрчсөн үйлдэл болдог юм болов уу.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.22.98)
    ЭНЭ МӨН ТЭНЭГ ЭРЭЭ
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.179.235)
    Хүний муу прокурор гэдэг болждэээ
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (120.142.31.236)
    baliar bah shig ym olon emegtei hun buzarlasan baihoo
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.115)
    ЭЛБЭГДОРЖ УУЛЗАЖ БАЙГААГҮ НЬ ҮНЭН БАЙХ.ТЭРЭЭР ЗӨВХӨН ДАРГА НАРААР ДАМЖУУЛЖ АСУУДЛАА ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТУРШЛАГАТАЙ.ҮҮНЭЭС ГАДНА ТҮҮНИЙ ХУУЛИЙН БОДЛГЫН ЗӨВЛӨХ,ТГ-ЫН АЖИЛТНУУД НЬ Ч ИХ ЮМ ХИЙСЭН БАЙХ ГЭЖ БОДОГДООД БАЙДАГ ЮМ АА.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.86)
    Enkhbayar gej Mongolian ard tumend uchirsan gamshig ukheshgui Kashei neg shirkheg bainaa
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • энхбаярыг яллахаас ѳмнѳ ѳѳр асуудлаар сексайдсан юм бишүү мэкэээ
      2019 оны 04 сарын 03
  • Муу найз нь (66.181.184.71)
    ИШ НӨХӨР МИНЭЭ.ЧИМЭЭГҮЙ ХЭСЭГ АЗНААД БАЙЖ БАЙХГҮЙ ХЭРЭГГҮЙ БААХАН ЭЛДЭВ ДОЛООН ЮМ ЯРЬЖ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ.ЯРИЛЦЛАГА ГАРАХААР ЧИНЬ БИЧЛЭГ ТАВЬЧИХАЖ.ОДОО ХИЧНЭЭН МЭЛЗЛЭЭ ГЭЭД ЯХАВДЭЭ ШОГЧ ХҮМҮҮС ЧАМАЙГ АЛЬ ХЭДИЙНЭЭ " СЕКСЭЙ "ГЭЖ ХОЧ ӨГӨӨД "СЕКСЭЙДЭХ " ГЭДЭГ ЯРИА ГАРГААД ЭХЭЛЧИХЭЖ .БИ ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ ХАМГААЛМААР БАЙНА.ХАМГААЛАХ АРГАА ОЛОХГҮЙ БАЙЖ ЯДАЖ ЯВНА ДАА.НЭГ ХЭСЭГ ЧИМЭЭГҮЙХЭН БАЙВАЛ НИЙТ МАРТАГНАХ БОЛОВ УУ ЯАХ БОЛ.МУУ НАЙЗ НЬ ЯМАР ТУС ХҮРГЭХЭВ .
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (59.153.87.18)
    Мурат Гантулга Сагсай гээд л ууж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоолойноосоо болсон нөхдүүд их олшрохнээ
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.9.89.18)
    Үхэж далд ор.Олон хүн хэлмэгдүүлсэн бузар нүгэлтэн чи бурхны цээрлэлээс зайлж чадахгүй
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (31.173.85.255)
    Гантулга билуу негее бандаашыг хучин хийж байхад энэ энхбаяр бичлэг хийгээд зогсож байсан гэсэн
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • 1 (119.40.103.6)
    Сагсай гуай та өөрийн буруугаа өмөөрөөд маш муухай харагдаж байна аа. Тэр хүүхнийг ямар зорилгоор хэрэглэснээ зөвтгөх гэж мөн ч оролдвоо
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.179.235)
    энэ 24 tsag.mn-d ugui mon ih udaan banneraa bairshuulj bna aa
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Gungaa (150.129.142.25)
    Za odoo ene sagsai balia bolio chinii ugend itgekh khun alga daa chi bol khuuli zabkharuulsan khun shuu dee olon khuniig gemt kheregten bolgoson odoo chi aylaa abaad shorond oroo
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (112.72.11.101)
    2009 ond chin enhbayar heregten bish eronhiilogch bsan biz dee
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
    • 2009 оны 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхэнд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөсөө буучихсан байсан шүү дээ.
      2019 оны 04 сарын 01
  • Зочин (178.165.129.121)
    Бузар шингэсэн бузар минь хүнд хийсэн үйлийн үр гэж байдгым маш олон хүний амьдарлаар тоголсон бузрын хүн шүү дээ чи Чи санадаа
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    САГСАЙ АХАА ҮЙЛДЭЖ БАЙХДАА АНХААРЧ БАЙХГҮЙ ЯАВ ДАА. ОВОО БОСГООГҮЙ БОЛ ... ГЭЖ. ТА ТЭВЧИЖ БОЛООГҮЙ ЮМУУ. ГАНЦ НАЙДВАР ЭНХБАЯРЫГАА ЗУУРААД Л ЗҮТГЭЭД БАЙ. ТА ЧАДАХГҮЙ ГЭХ ЮМ БИШ.
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.21.138)
    Энэ шүүхийн шүүгч прокуроруудын ямаршүүхан зантай нөхдүүд вэ гэдгийг энэ хүний ярилцлаган дээрээс харж ойлгож мэдэр ч болно. Нөгөө лүндэндоржийг шиүүхийн хөгжил дэвшилийн бодит илрэл мөндөө.
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.144)
    энэ бузарыг үлдсэн насыг нь шоронд суулга албан тушаалаа ашиглаж мөн ч олон хүнийг хохироосон хүн байгаа даа шалгаад хойшид сургамж болхоор шийтэг бас авилга авсан байж таарна
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.18.140)
    Энхбаяр албан тушаал эрх мэдлийн ямар ч муухай юм хийх шоронжсон сэтгэхүйтэй хүн.Улс төрд оруулж ирсэн Баяр;Миeэ нар Энхбаряр гэдэг авлигын загалмайлсан эцгийн замаар явсан.Энрбаяр ОТ-оос 50$ саян зээл нэрээр авлига авснаар авлигын дараа гэрээ байгуулагдсан.Энхбаяр эрх мэдлээр далайлгаж өөрийн дүү хүүхэндээ тeндeргүй зочид буудал,хэвлээлийн үйлдвэр авахуулж хотын удирдлагыг шоронд явуулаад дзүгээ гадаадад оргуулсан.Энхбаярыг АТГ бариьчлан байцааж ирүүлсэн хэргийг Сагсай прокурор ялласан.МАН-аас шадар сайдОюунбаатар,Бартлгын сайд Бачнсэлэнгэ нараас авлигын мөнгө нэхэж хэрэгтэн болгосон.УИХ-ын дэд дарга Цогоос авлигын мөнгө нэхэж бөөн асуудал болж байсан.Уул нь шоронд ажил хийлгэх ёстой байтал эмнэлэгт амарч байгаад гарсан.Ингээд УИХ-ын нэхэн сонгуульд орох гэж улаырч байна.
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
    • Схд засаг дарга болд түүнии хамсаатан дэлгэрбаяр нараас авлига их авсан хүн дээ
      2019 оны 03 сарын 30
    • Zochin
      Za bitgii hudlaa yum yari.Enhkbayarin shvvh hural gj elgiin yum bolson ard tvmen zuragtaar harsan.heregseed bh yum yuch bgagvi Sagsai sagsaidsaar bgad yallasan ter Elbegdorjoos vvreg awsan ni vnen bh.Sagsaigin asultand hariulj chadahgvi bj bga ene ter ni monch ineedtei.Sagsaig sain shalgah heregtei ter ved shvvj bsan shvvgchid bvgd awilga alban tushaal awsan bh magadlal ondor bga shv.
      2019 оны 03 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК