Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Японоос ирсэн Буриадын анхны сүмоч Итгэл хамбад мандал өргөв

2011-10-11
0
ЖИРГЭХ

    Буриадын анхны мэргэжлийн сүмоч Анатолий Михаханов Японоос нутагтаа амрахаар иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа Иволгын дацангийн хамба ламд бараалхсан байна.  Хамба лам Дамба Аюшеев түүнд “Чи бол буриад зоны бахархал. Хүү чиний төлөө би ямагт залбирч бурхандаа даатгаж байх болно” гэсэн бөгөөд А.Михаханов тун удахгүй зиндаа дээшилж барилдахаа амлажээ.


    Буриадын анхны мэргэжлийн сүмоч Анатолий Михаханов Японоос нутагтаа амрахаар иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа Иволгын дацангийн хамба ламд бараалхсан байна.  Хамба лам Дамба Аюшеев түүнд “Чи бол буриад зоны бахархал. Хүү чиний төлөө би ямагт залбирч бурхандаа даатгаж байх болно” гэсэн бөгөөд А.Михаханов тун удахгүй зиндаа дээшилж барилдахаа амлажээ.  А.Михаханов Итгэл хамбад зориулан ном хуруулж, мандал өргөсөн байна. Нутагтаа 10 хонох төлөвлөгөөтэй ирсэн буриад сүмоч Иволгын дацанд гурав хонож, монгол төвд эмнэлгийн эмчилгээ хийлгэх юм.  Өнгөрсөн долоо хоногт А.Михаханов Буриадын Айкидогийн анхны холбооны үйл ажиллагааг эхлүүлснээс гадна Улаан-Үдэд болсон төрсөн ах Арслангийнхаа хуриманд хүндтэй зочны хувиар оролцжээ.

    Ирэх 11 дүгээр сарын башёд доороосоо дөрөв дэхь буюу санданмэ зиндаанд барилдах энэ залуугийн дэвжээний нэр нь Аврора буюу Оорора гэдэг. Ээжийнх нь ярьсанаар Оорорагийн удамд бөх хүн байсан гэнэ. Өвөө Обогой Обогоевич нь хэлэхдээ, хоёр зуун жилийн өмнө тэдний дээд удамд одоогийнхоор 300 гаруй кг хүнд бул чулууг сэвхийтэл өргөдөг нэг бөх байсан гэж ярьдаг байжээ. Багадаа Оорора их тэнхээтэй хүүхэд байж. Сургуульд ороод удаагүй байхдаа үхэр тэргэнд торхтой цөцгий ачдаг байсан гэнэ. Оорорагийн ах Арслан нь ч өнөөдөр 101 кг жинтэй, 88 см өндөр аж. Гэхдээ спорт хөөгөөгүй, Москвагийн Их сургуульд эдийн засгийн боловсрол эзэмшээд өдгөө Эрхүүд мэргэжлээрээ ажилладаг байна. Харин Оорора 197 см өндөр, 250 кг жинтэй юм. Оорора үүний өмнө 2010 оны зун нутагтаа ирж, төрсөн тосгон Могсоохондоо амарсан бөгөөд өнгөрсөн арван хоёр жилийн хугацаанд ээжийгээ хоёр ч удаа Японд аваачиж үзүүлсэн гэнэ.

    Түүний сүмод элссэн түүх ч сонин. Багадаа тэрбээр биеэр том, хүнд жинтэй ч, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, уян хатан хүүхэд байсан гэдэг. Хавь ойрынхонд сонирхогдсон энэ байдал нь л түүний сүмод очих үүд хаалгыг нээж өгчээ. А.Михахановыг анх Японд аваачсан Буриадын бизнесмэн Зоригт Саханов энэ тухайгаа хожим нь ийн дурссан байдаг. “Манай буриадууд хар багаасаа л дээлээ урж өсдөг. 80-аад оны эхээр Зөвлөлтийн спортын сэтгүүлч Владимир Штайнбах хөрөнгөтний спортын үнэн нүүр царай марай гэсэн сэдэвтэй ном гаргасныг үзсэн юм. Ялагдашгүй аварга Китаноүмийн тухай тэндээс мэдэж их сонирхов. Гэхдээ тэр номд сүмочдийг сайлсан биш муулсан байлгүй яахав. Ядуучууд дүүрэн зулсан Токиогийн метронд баян тарган сүмочдын өнгөт плакат дүүрэн гэх мэт. 80-аад оны сүүлээр “Советский спорт” сэтгүүлд сүмогийн ертөнцөд хэрүүл дэгдсэн тухай гарлаа. Алдарт Конишики Мэргэжлийн сүмогийн холбооны шийдвэрийг эсэргүүцсэн тухай.  Ялангуяа 270 кг жинтэй аваргын зургийг хараад жигтэйхэн гайхсанаа санаж байна. 1999 оны хавар Тамара Нагуслаева гэдэг сэтгүүлч хүүхэн Улаан-Үдийн нэг сонинд 15 настай мөртлөө 200 кг жинтэй Толя Михаханов  хэмээх хүүгийн тухай бичсэн юм. Тийм лагс биетэй хүүхэд байж шпагат суудаг, мотоцикл гарамгай унадаг, хөл бөмбөг сайн тоглодог гэнэ. Ерөөсөө тэр хүүг Японд аваачиж сүмод оруулъя гэж шийдэв. Ингээд Буриадад очиж аав ээжтэй нь яриад хүүг Санкт-Петербургт аваачиж бөхийн сайн дасгалжуулагч олж урьдчилсан бэлтгэл хийлгэлээ. Токиод байдаг спортын чиглэлийн сайн танилуудтайгаа ярьж “Китаноүми аваргатай холбож өгөөч” гэсэн нь харин тун амархан бүтдэг юм байна. Китаноүмигийн багын найзууд нийлсэн 20-иод хүнтэй нийлж  Кюүшюүд нисч хүрэв. Китаноүми тун сайхан угтаж, хувийн ресторануудынхаа нэгэнд нижгэр хүлээн авалт хийсэн юмдаг. Оросын анхны сүмоч ингэж Японы их сүмод хөл тавьсан юм даа”. З.Саханов мөн үүнээс гурван жилийн дараа Рохо, Хакүрозан нарыг сүмод элсүүлэхээр Японд аваачиж Китаноүми аваргатай уулзуулахад А.Михаханов их аваргад хувийн туслагчаар нь үйлчилж байсан тухай дурссан байдаг билээ. Өнгөрсөн жил гаргасан Эрхүү мужийн Гиннесийн номын зургаа дахь удаагийн хэвлэлд А.Михаханов тус мужийн хамгийн хүнд жинтэй хүн гэгдэн бичигдсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Монголын өмчлөлийн анхны зорчигч тээврийн онгоц “Боинг 767-300ER”
Өнөөдөр Д.Данзанравжаагийн 9-р дүрийг сэнтийд нь залах ёслол болно
Монголын газрын зургийг Хятадад дуудлагаар худалдахаар бэлджээ
Орос минжүүд Монголд тавтай өвөлжлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    14 цаг 55 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    17 цаг 39 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    18 цаг 6 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    18 цаг 13 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    18 цаг 27 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    18 цаг 36 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    18 цаг 43 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 57 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК