АНУ-ын Фори-Уэйн хотод болж буй “Дэлхийн хараагүйчүүдийн II наадам”-аас тамирчин А.Мөнхбат аваргын алтан медалийн эзэн боллоо.
Тус наадамд дэлхийн 70 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн Монголын Паралимпийн хорооны пара жүдо бөхийн зургаан тамирчин дасгалжуулагч Д.Нарантуяа, Б.Төрмөнх нарын удирдлага дор оролцож байна. Олимпийн оноо олгох тус тэмцээний жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Ийнхүү медалийн эзэд эхнээсээ тодрох үед эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан А.Мөнхбат /В3 ангилал/нийт дөрвөн барилдаан хийж жиндээ түрүүлсэн юм.
Тэрбээр Испани, АНУ, Укрианы тамирчдыг ялжээ. Энэ жинд барилдсан Г.Чулуунсүх Казахстаны Турумбетов Азаматад ялагдан тэмцээнээ дуусгажээ. 60 кг-д барилдсан С.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байрыг эзэлсэн бол 73 кг-д Э.Даваадагва барилдсан байна. Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар барилдана.