Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 477 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага, мэдээллийг шалгаж, шийдвэрлэжээ.
Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 15 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 18-ны өдрийн 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Ачмаг нуур” гэх газар Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай эмэгтэй Ч нас барсан байна.
Мөн энэ сарын 17-ны өдрийн 03.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Ц 46 настай, эрэгтэй Б 23 настай, эрэгтэй Б нарын таван хүн гэмтжээ.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
ТЦА