НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд энэ оны долоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн сугалааны азын дугаар 48687025 байв. Уг тохирлоор 30 мянган төгрөгийн азтан 23.241, 100 мянган төгрөгийн азтан 2304, нэг сая төгрөгийн азтан 254, таван сая төгрөгийн азтан 23, 10 сая төгрөгийн азтан хоёр тодорчээ.
Харин супер шагналын тохирлын дугаар 06375641 гарч, 60 сая төгрөгийн азтан тодроогүй аж.
Сэтгэгдэл (1)