Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Хашаат” гэдэг газраас 25 настай эмэгтэй сураггүй алга болжээ. Тодруулбал, Булган сумын төвөөс урд зүгт 30 км тус сумын харьяат иргэн, 25 настай эмэгтэй М нь энэ сарын 17-нд 21.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Энэ тухай мэдээлэл өчигдөр /2019.08.19/ тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Эрлийн баг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.