Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Амаржаргалан: Зөвхөн дотоодын их, дээд сургууль төгссөн иргэдийн зээлийг чөлөөлөх асуудал яригдсан

2019-8-21
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Энэ хичээлийн жилд боловсролын сангийн зээлд хэдэн оюутан хамрагдах боломжтой талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалантай ярилцлаа.


-Энэ онд Боловсролын зээлийн санд 33 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл өнгөрсөн 2018 онд 75 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Төсвийн хэмжээ яагаад ингэж буурсан юм бэ?

-Өмнөх жилүүдэд зээлийн сан байгуулагдаад 75 тэрбум төгрөгийн зээл төсөвлөгдөж байсан ч оюутнууд шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байсан. Тиймээс зээлийн хэмжээ төсөвлөсөн санхүүжилтэндээ хүрч чадаагүй. 2016 онд зээлийн сан байгуулагдахаас өмнө өгч байсан зээлүүд тодорхой хэмжээний барьцаа шаарддаг байсан. Тухайлбал, дипломыг нь барьцаалдаг байсан бол энэ удаагийн зээл ямар ч барьцаа, хүүгүйгээр онцлог юм. Харин сургалтын амжилтыг гол шалгуур болгосон.

-Сургалтын амжилт гэдэг нь тухайн оюутны голч оноо гэсэн үг үү. Голч оноо хэд байх ёстой вэ?

-Тийм. 2.8 голч дүнгээс дээш сурсан оюутнууд зээлд хамрагдах боломжтой. Харин шинээр элсэж байгаа оюутан элсэлтийн ерөнхий шалгалтдаа 600-аас дээш оноо авсан бол зээлд хамрагдах журамтай.

-Энэ онд хэчнээн оюутан уг зээлд хамрагдах боломжтой байна вэ?

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар 11 тэрбум гаруй төгрөгийн оюутны зээл олгосон байна. Бид зээлийн хэмжээг тогтоохдоо сургуулиудын оюутан суралцагсдын нийт пропорциональ. Мөн тухайн сургуулийн хөтөлбөр хэр тэргүүлэх ач холбогдолтой байдлаар нь БСШУС-ын сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар квотыг баталдаг.

Харин оны үлдсэн хагас жилд 21.5 тэрбум төгрөгийг 11 мянга орчим оюутанд олгох боломжтой байна.

-Оюутны хөнгөлөлттэй зээл, хөгжлийн зээлийн ялгаа нь яг юу юм бэ?

-Оюутны хөгжлийн зээл гэдэг Боловсролын зээлийн байгуулагдсанаас хойш олгогдож байгаа зээлийг хэлнэ. Үүнээс өмнө Төрийн сангийн хөнгөлөлттэй зээл гэж олгодог байсан. Уг зээл нь гадаад, дотоодын их, дээд суралцах гэсэн ялгавартай олгогддог. Энэ үед сургалтын төлбөрийн зээлийг бүтнээр нь олгодоггүй байлаа. Хоёр яамны сайдаар тогтоосон тодорхой төлбөрийн хэмжээнд л олгодог байсан.

-Өнгөрсөн жил хэчнээн оюутан зээлд хамрагдсан юм бэ? 

-Шаардлага хангаад хүсэлт гаргасан бүх оюутнууд зээлэнд хамрагдсан. Төсвийн хувьд хангалттай тавигдсан. Харин хувийн өмчийн зарим сургууль нэмэлтээр квот авах хүсэлтээ ирүүлж байсан. Гэхдээ сургалтын чанарын хяналт, дүн онооны баталгаатай байдал дээр хяналт тавих шаардлагатай байгаа. 

-Зээлэнд хамрагдсан оюутнууд хэдий хугацаанд зээлээ эргүүлэн төлөх нөхцөлтэй юм бэ?

-Зээлийн сан болон сургууль, оюутан гурвын хамтарсан гэрээ хийдэг. Гэрээнд тухайн оюутан сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд багтаж зээлээ төлөх ёстой.

-Барьцаагүй учраас зээлээ хугацаанд нь төлөхгүй байх зэргээр эрсдэл гарах юм биш үү?

-Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран хугацаа хэтэрсэн зээлдэгчийг найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд шилжүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг боловсруулсан.

-13 мянган оюутны диплом чөлөөлөх асуудал яригдаж байна. Тэгэхээр гадаад, дотоодын их, дээд суралцсан зарим оюутнуудыг сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлнө гэсэн үг үү?

-Үгүй. 2016 оноос өмнө дотоодын их, дээд сургуульд суралцаж төгссөн иргэдийн асуудлын тухай асуудал. Тухайлбал, сургуулиа төгсөөд мэргэжлийн чиглэлээрээ ажилласан, нийгмийн даатгал төлсөн зэрэг өмнөх журмын зохицуулалтаар журамлагдсан хүмүүсийн дипломыг олгох тухай ярисан. Мөн хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар дипломын чөлөөлөлтийг хийх, зээлийг чөлөөлөх талаар яригдаж журмыг Их Хуралд өргөн барих үүрэг чиглэл өгсөн. Уг хууль 2012 онд батлагдсан байдаг. Үүнээс хойш хөнгөлөлттэй зээлийг чөлөөлөх асуудал Засгийн газарт хэлэлцэгдэж байгаагүй.

Энэ жилийн хувьд Боловсролын зээлийн санд хяналт шинжилгээ хийж, үйл ажиллагааг сайжруулах, үүссэн асуудлыг цэгцлэх зорилгоор диплом чөлөөлөх асуудлыг Засгийн газарт танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн дотоодын их, дээд сургууль төгссөн оюутнуудын зээлийг чөлөөлах тухай ярисан. Түүнчлэн 1998 оноос хойш 1892 оюутан гадаад суралцаж, төгссөн байдаг. Тэдгээр оюутнуудын зээлийн гэрээн дээр хийсэн нөхцөлүүдийн дагуу чөлөөлөх асуудал үе шаттай хийгдэнэ. 

-Энэ оны хувьд 46.305 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс дээрх зээлийг чөлөөлөхийн оронд уг төсвөөр цэцэрлэг нэмж байгуулах хэрэгтэй гэсэн санал иргэдийн дунд байна?

-Иргэдийн ярьж байгаа зөв. Учир нь бид хариуцлагатай иргэнийг бэлдэх ёстой. Энэ хүмүүс уг нь авсан зээлээ төлөх ёстой. Гэхдээ энд нийгэмд мэргэжлийн чиглэлээр ажиллаад тодорхой үүрэг, хариуцлагаа биелүүлчихсэн иргэдийн асуудлыг ярьж байгаа юм. Боловсролын зээлийн сан дээр чөлөөлөх дипломыг ангилан ялгах ажил хийгдэж байна.

-Тодорхой шалгууртай байна гэсэн үг үү?

-Тийм.

-Гадаадын их, дээд сургуульд хөнгөлөлттэй зээлээр сурсан иргэдийн зээлийг чөлөөлөх асуудлаар үе шаттай ажил хийх юм байна гэж ойлгож болох уу?

-Зээлийг тодорхой нөхцөлүүдээр авдаг. Тухайн үедээ асуудал нь шийдэгдээд явсан.

-Одоо зээлийн санд яг хэчнээн диплом байгаа юм бэ?

-14 мянга орчим диплом байгаа. Эдгээрээс голч оноо зэрэг шаардлага хангасан байдлаар нь ангилж, 13 мянга орчим нь чөлөөлөгдөх болов уу гэсэн урьдчилсан таамаг байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Улаанбаатарт 29 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
    5 мин
  • Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
    24 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
    28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    31 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    34 мин
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    15 цаг 47 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    16 цаг 37 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    16 цаг 42 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    17 цаг 19 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    17 цаг 24 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    18 цаг 24 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    18 цаг 39 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    19 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    19 цаг 29 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    19 цаг 55 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    20 цаг 28 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    21 цаг 9 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    21 цаг 22 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    21 цаг 24 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    21 цаг 33 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК