Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатарыг Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд урьжээ. Тус наадам Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд болох юм. Гурван жилд нэг удаа зохиогддог тус наадмыг Г.Ариунбаатарын багш, ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховин зохион байгуулдаг юм байна.