Тээврийн цагдаагийн албанаас дараах ажлын байранд иргэдийг сонгон шалгаруулж авна.
"Олон нийтийн цагдаа"-ийн сонгон шалгаруулалт энэ сарын 26-ны өдрийн 11.00 цагт Тээврийн цагдаагийн албаны байранд явагдах тул бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс өндөр, ажлын байранд тавигдах бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу сонгон шалгаруултанд хамрагдахыг урьж байна.
Сонирхсон иргэн дараах хаягаар /С.Батсүх 99007220, Я.Соронзонболд 80119195/ холбогдож бусад шаардлагатай материалыг бүрдүүлж ирүүлэх юм байна.
ТЦА