Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхэд бүр зөв хүн байж, амжилт гаргаж чаддагийг баталсан сургууль

2019-8-27
0
ЖИРГЭХ

 

​

“Миний охин сайхан амарсан уу”, “Миний хүүгийн бие нь яаж байна” хэмээх элэгсэг дотно харилцах нь яг л эгч, дүүс эсвэл энхрий халамжит ээж нь гэлтэй. Алс ирээдүй, сурлагын амжилтын талаар илэн далангүй ярилцахыг хараад магад сурган хүмүүжүүлэгчид сурагчтайгаа яг л ээж шиг нь, эсвэл эгч, найз нөхөд шиг нь харилцаж чадвал хүүхдүүд хүсэл мөрөөдөл, өсөн дэвжих тэмүүлэлтэйгээр суралцдаг юм болов уу гэсэн бодол төрөв. Тиймдээ ийм л элэгсэг, дотно орчин бүрдүүлсэн сургуулийн сурагчид оролцсон тэмцээн уралдаан бүртээ амжилт гаргадаг болохыг гэрчилсэн нэгэн сургуулиар зочилсон юм. Энэ бол Улаанбаатар Эмпати сургууль. Сургуулийн хаалгаар ороход сурагчдын улс, олон улсын тэмцээний уралдаанаас хүртсэн хүндэт өргөмжлөл, цомыг эгнүүлэн өрж, сурагчдаараа гангарсан нь эрхгүй нүд хужирлана. Сургуулийн үүднээс эхлээд танхимууд хэтэрхий гял цял биш ч саруулхан, тухтай ажээ.

“Чанартай боловсролоор өөдрөг ирээдүйг бүтээх” эрхэм зорилго өвөртөлсөн Улаанбаатар Эмпати сургууль. Сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийнхаа хашааны үүдэнд хамгаалагчтай байх аж.

Тус сургууль нь дэргэдээ дотуур байртай цөөхөн сургуулийн нэг. Гадна талбайдаа стандартын шаардлага хангасан ногоон зүлэгтэй хөлбөмбөг, сагс, гар бөмбөгийн талбайтай.  Энэ ч утгаараа сурагчид чөлөөт цагаараа спортоор хичээллэж, бие бялдараа хөгжүүлэхээс гадна багаар ажиллах дадлыг олж авдаг байна.

Улаанбаатар Эмпати сургуулийг англи хэлийг өндөр түвшинд монгол, гадаад багш нараас бүрдсэн чадварлаг баг хамт олон сурагчдад заадаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Олон улсын жишгээр нэг ангид 24 сурагч суралцдаг. Ингэхдээ тухайн хүүхдээс тодорхой чиглэлээр түвшин тогтоох шалгалт авч, дээгүүр оноо авсан сурагчдыг элсүүлдэг. Жилд цөөн элсэгч бүртгэж авдагаар нь сургуулийн чансааг харуулах биз ээ. Ингээд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа сурвалжлагыг манай улсын хамгийн анхны хувийн сургууль болох “Эмпати” сургуулиас бэлтгэн хүргэж байна.


-ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС 12 СУРАГЧ 12 МЕДАЛЬ ГАНЗГАЛЖ ИРЛЭЭ-

 Тус сургууль нь 25 жилийн түүхтэй, Монголын хувийн ууган сургууль. Энэ хичээлийн жилд шинээр дөрвөн анги нээж, зургаа, долдугаар ангидаа шинээр элсэлт авч байгаа юм байна. Хэдийгээр шинэ анги нээсэн ч тус сургуульд суралцах хүсэлтэй бүх хүүхдийг хамруулж чадахгүй байгаа аж. Шинээр элсэгчдээс монгол хэл, IQ зэрэг шалгалт авдаг байна.

Өнгөрсөн долдугаар сарын 2-5-ны хооронд АНУ-ын Харвардыг их суругульд зохиогдсон “Owlypia-The Intellectuals’ Challenge” олон улсын тэмцээнд “Эмпати” сургуулиас 12 сурагч эх орноо төлөөлж оролцсоноос бүгдээрээ медаль хүртжээ. “Уг нь олон улсын тэмцээн шүү дээ. Манай хүүхдүүд эх хэлээрээ ярьж байгаа мэт америк хүүхдүүдээс огт дутахааргүй сайхан оролцсон” хэмээн сурагчдыг бэлтгэсэн багш А.Отгончимэг бахархалтай нь аргагүй ярьсан юм. Нэг талаар сурагчдын сурлагын чанар нөгөөтэйгүүр багшийн ур чадвар ямар түвшинд байгааг эндээс харж болохоор. Дан ганц англи хэл гэлтгүй математик, хими, биологи зэрэг хичээлийн төрлөөр олон улсын олимпиадад хүүхдүүд идэвхтэй оролцдог гэсэн.

Ингээд олон улсын англи хэлний олимпиадаас медаль хүртсэн сурагчдын төлөөллийг таницуулъя. Түүний нэг нь сурагч Б.Моломжамц юм. Тэрбээр “Эмпати” сургуулийн 10а ангид суралцдаг. Өнгөрсөн 2018 онд дээрх тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жил амжилтаа бататгаж чаджээ.

Нүүр дүүрэн инээх тэрбээр “Тэмцээнд сар гаруйн хугацаанд бэлтгэж орсон. Цаашид амжилтаа ахиулж оролцоно” гэсэн юм. Харин багшийнх нь хувьд энэ итгэл сэтгэлийг нь улам хурцалж, ассан дөлийг нь бадамлуулна чин хүсэлтэй гэсэн. Б.Моломжамцын хувьд нийгмийн ухааны хичээлдээ илүү сонирхолтой. Ирээдүйд хуульч болох зорилго тавьжээ.

Хүүхдүүдэд зуны гурван сарын амралт гэдэг гурван жил мэт удаан санагддаг. Энэ хугацаанд найзуудаа их санасан гэнэ. Учир нь сурагчид хичээлийн өдрүүдэд сургуулийн дэргэдэх дотуур байранд байрлах бөгөөд яг л нэг гэр бүл шиг ижилдэн дасжээ.

Мөн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн дараагийн хүн бол тус сургуулийн 10а ангийн сурагч Х.Хатанбилэг. Тэрбээр тус сургуульд наймдугаар ангиасаа хойш элсэн суралцаж байгаа аж. Түүний хувьд мөн л өнгөрсөн онд дээрх олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан туршлагатай. Ингээд сурагч Х.Хатанбилэгээс цөөн зүйл тодрууллаа.


Х.ХАТАНБИЛЭГ: ШАГНАЛ АВАХ НЬ ЧУХАЛ Ч ГЭЛЭЭ ӨӨРИЙГӨӨ СОРИХ НЬ БҮР ЧУХАЛ

-Олон улсын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Өгөгдсөн материалын хувьд энд бэлтгэж байснаас хэр хүнд байсан бэ?

-Бэлдэж байсан материалын хувьд ялгаа байгаагүй. Энэ жилийн тэмцээн “Бүтээлч сэтгэлгээ” сэдвийн дор болж өнгөрсөн. Тухайлбал, “Дуртай кино чинь юу вэ. Яагаад энэ кинонд дуртай юм бэ. Юу нь чамд онцгой санагдсан” зэрэг асуулттай. Мөн эссэ бичлэг уг сэдвийн дагуу явагдсан.

-Хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Мэдээж амархан байгаагүй л дээ. Зарим орны хүүхдүүд төрөлх хэлээрээ ярьж байгаа учраас тэдэнд илүү хялбар байсан байх. Бидний хувьд тэднээс илүү гарч өрсөлдөхийн тулд бүхий л чадлаа дайчилсан.   

-Медаль авна гэж бодож байв уу. Шагнал авах үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхний гурван байрт шалгарч, медаль авна гэж бодоогүй. Сугараад үлдэх байх даа гэж бодож байсан. Гэтэл гуравдугаар байрыг зарлахад манай багийн нэрийг дуудсан. Маш их тулгамдаж, баярласан. Өөртөө ч итгээгүй. Өнгөрсөн жил ч гэсэн медаль авна гэж бодож байгаагүй. Учир нь шагнал авах чухал л даа. Гэхдээ түүнээс илүү уралдаан тэмцээнд оролцож, өөрийгөө сорих нь чухал шүү дээ. Ээж минь ингэж хэлдэг юм.

-Өнгөрсөн жил оролцоод үзчихсэн учраас энэ удаагийн тэмцээнд ороход давуу тал болж өгсөн байх. Тэмцээндээ хэр хугацаанд бэлдэв?

-Удаан хугацаанд эсвэл өдөр, шөнөгүй бэлтгээгүй. Ангийн багш их тусалсан. Энэ ташрамд багшдаа үргэлж талархаж явдаг шүү гэдгээ хэлье.   

-Багийн төрлийн тэмцээн нь хэрхэн явагддаг юм бэ?

-Эхлээд мэдлэгийн шалгалт нь явагдана. Энэ нь тухайн оролцогч өөрийн хүссэн нэг хичээлээ сонгон мэдлэгээ шалгуулах юм. Дараа нь илтгэл тавьж, мэтгэлцэнэ. Мөн эссэ бичих гэсэн дөрвөн шалгууртай.

-Ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ. Мэргэжлээ сонгож амжив уу?

-Сэтгэлзүйч болно гэж боддог.

-Яагаад. Уг нь хэлний чиглэлээрээ дагнавал илүү дөхөм юм биш үү?

-Олон улсын харилцааны чиглэлийн эсвэл орчуулагч болно гэж боддоггүй. Зүгээр л хүмүүстэй ярилцах дуртай учраас энэ чиглэлийн мэргэжил тохирно гэж боддог юм. ​

-КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨР ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА-

Эмпати сургууль олон улсын Кембриджийн хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ингэхдээ байгалийн ухааны хичээлийг англи хэл дээр явуулдаг. Харин нийгмийн ухааны хичээлийг монгол хэл дээр заадаг тул монгол хэлний суурь мэдлэгтэй гадаад сурагч тус сургуульд сурахад нээлттэй аж.

Энэ жилийн хувьд тус сургуульд ихээхэн онцлогтой үйл явдлаар дүүрэн байгаа. Учир нь нийт багш нарын 30 орчим хувийг 6 өөр орны гадаад багш бүрдүүлдэг. Тухайлбал, Фижи, Филиппин, Энэтхэг, Казакстан, Киркизстан, Америк зэрэг орнуудаас багш нарыг урьжээ. Одоогийн байдлаар 40 орчим монгол, гадаад багш нар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад бэлэн болоод байна.

Анги бүр ухаалаг самбартай. Байгалийн ухааны хичээлээс эхлээд бүх хичээлийн лабораторитой бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн багаж төхөөрөмжтай юм байна.

Ахлах ангийн сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт их чухал. Хүүхдүүд 11 дүгээр ангиасаа эхэлж өөрийн хүссэн хичээлээр сонгон гүнзгийрүүлэн судлах бөгөөд хувийн сургуулийн хувьд энэ үеэс элсэлтийн шалгалтад нь бэлддэг. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр үзүүлэлт гаргадаг. Тус сургууль нь ЭЕШ – ын дундаж оноогоор улсад тогтмол эхний 10 байранд ордог гэдгийг сонсоод урам авах шиг болов.

Сургуулийн дотуур байранд нэг өрөөнд 4-10 хүүхэд байрладаг. Академик мэдлэг чухал ч сурагчдын хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун бол нэн тэргүүнд тавигдах, хамгийн ихээр анхаарах ёстой зүйл юм. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд тус сургууль нь сэтгэл зүйч гэсэн орон тооны ажилтан авч ажиллуулж байгаа юм байна. Сэтгэл зүйч эцэг эх асран хамгаалагчаас судалгаа авч, хүүхэд аль багшдаа сайн байдаг, аль багшаасаа илүү ихийг сурдаг зэргийг судалж, ажиглалт хийн багш, сурагч, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажиллах юм байна.

Дотуур байранд нийт 80-100 хүүхэд байрлах ба 4-5 туслах багш, мэргэжлийн багш нар жижүүрлэн ажилладаг. Туслах багш нарын хувьд хүүхдүүдийг амраах, хичээл сургуульд нь бэлдэх зэрэгт анхаарч ажилладаг гэв.

“Эмпати сургуульд суралцсанаар биеэ даах чадвар нэмэгддэг юм. Хамгийн гол нь хичээлийн өдрүүдэд сургуулийнхаа дотуур байранд байрлах учраас хичээлээ ойлгох, давтахад их үр дүнтэй байдаг” хэмээн тус сургуулийн англи хэлний багш А.Отгончимэг хэлсэн юм. Ингээд түүнтэй зарим зүйлийн талаар ярилцлаа.

А.ОТГОНЧИМЭГ: ХҮҮХЭД БҮР АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДНА

-Таны бэлтгэсэн хүүхдүүд олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. “Owlypia-The Intellectuals’ Challenge” тэмцээн Англи улсын Кембриджийн их сургуульд явагдсан. Ер нь олон улсын тэмцээн нь хүүхдүүдэд гадаад орныг таньж мэдэх, тухайн улсын соёлтой танилцахаас гадна дэлхийн алдартай сургуулиудад сурах хүсэл эрмэлзэлийг нь нэмэгдүүлдэг юм шиг санагддаг. Мөн энэ үед англи хэлийг сурах хэрэгтэй юм байна гэдгийг илүү их ойлгож авдаг. Олон улсын тэмцээн нь хүүхдүүдийн хэлний мэдлэгийг бататгах, сайжруулахаас гадна дэлхийн иргэн болоход нь бэлддэг гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд ихээхэн дэмжин ажилладаг. Эхний жил 12 хүүхдүүд тэмцээнд оролцсон. Ингэхдээ ихэвчлэн ахлах ангийн сурагчдыг хамруулсан юм. Энэ жилийн хувьд дунд ангийн 12 сурагч амжилттай оролцлоо.

-Тэмцээн ямар ямар төрлөөр явагдсан бэ. Амжилт гаргасан хүүхдүүдээс гадны сургуулиас урилга авсан уу?

-Тэмцээн багийн болон ганцаарчилсан төрөлд явагддаг. Өнгөрсөн жилийн хувьд тэмцээнд оролцсон нэг сурагч Канадын Торонтогийн их сургуульд тэнцэж, тэтгэлэг авсан. Хүүхдүүд олон улсын тэмцээнд орно гэдэг нь маш их давуу талтай. Учир нь гаднын их сургуульд сурах хүсэлтэй хүмүүсийн өмнө нь ямар амжилт гаргаж байсан хийгээд давуу тал, нийгмийн идэвхийг нь шалгуур болгож үздэг. Тухайлбал, сурагч байх насандаа өөрийгөө төлөвшүүлэхийн тулд юу хийсэн, ямар тэмцээн уралдаанд орж байсан талаар их ажиглалт хийдэг.

-Хүүхдүүдэд чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Хотын хүүхдүүд хичээлийн өдрүүдэд сургуулийн дотуур байранд байрлаад амралтын өдрийг гэртээ өнгөрүүлж болдог. Харин хөдөө орон нутгаас ирж суралцдаг хүүхдүүд амралтын өдрүүдийг дотуур байрандаа өнгөрүүлнэ гэсэн үг. Гэхдээ тэднийг хичээлээр шахаад байх биш аль болох чөлөөт цаг гаргаж, усан спорт, бүжгийн дугуйланд хамруулахыг зорьдог. Хамгийн гол нь сурагчдыг хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Мөн өдөр бүр гурван цагийн давтлага өгч хичээлийг бататгадаг. Заримдаа энэ цагийг ашиглан багш нар сурагчидтайгаа хамт гар бөмбөг, сагс тоглох, кино үзэх зэргээр нийгмийн ажлуудыг зохион байгуулдаг.

Хүүхдийг даалгавраар шахаж, дарах бус харин тэднийг ойлгож, найзалж нөхөрлөж чадвал ямархуу хэмжээний амжилт гаргаж, ирээдүйдээ итгэх итгэлтэй болж тэр хэрээрээ зөв төлөвшдөг болохыг тус сургуулиас харж болно. Тиймдээ ч Улаанбаатар Эмпати сургуулийн багш нар сурагчдынхаа найз нөхөд нь, эс бөгөөс дотнын зөвлөгч, ээж, аавыг нь хүртэл орлож байна. Хүн бүр хичээвэл бүх хүүхэд амжилт гаргаж чадна. Тэднийг амжилт өөд хөтлөхөд зөв зохион байгуулалт, зөв систем, сурагчаа гэсэн багшийн дэмжлэг чухал болохыг ерөнхий боловсролын Улаанбаатар Эмпати сургуулиар төлөөлүүлэн харуулахыг зорилоо.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.124.19)
    amjilt husey
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    13 цаг 15 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    14 цаг 5 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    14 цаг 10 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    14 цаг 47 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    14 цаг 52 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    15 цаг 52 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    16 цаг 7 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    16 цаг 29 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    16 цаг 57 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    17 цаг 23 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    17 цаг 55 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    18 цаг 37 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    18 цаг 50 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    18 цаг 52 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    19 цаг 1 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    19 цаг 14 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    19 цаг 32 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 42 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    19 цаг 57 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    20 цаг 8 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК