Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Найданхүү: АТГ-аас намайг томилуулахаас татгалзвал буцаад сайдын зөвлөхөөрөө ажиллачихна. Ядах юмгүй

2019-8-29
0
ЖИРГЭХ

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүгагийн тушаалаар энэ сарын 28-нд буюу өчигдөр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар 2002-2019 оны хооронд Норвеги улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн М.Найданхүүг томилсон юм. Гэвч уг томилгоог хууль бус болсон талаар өчигдөр албан үүргээсээ чөлөөлөгдсөн хүрээлэнгийн захирал Т.Батсүх хэлж буй. Учир нь хүрээлэнгийн зөвлөхөөр М.Найданхүүгийн аав ажилладаг бөгөөд аав, хүү хоёрын хувийн бизнес болох магадлалтай аж. Мөн түүний аав хүрээлэнгийн газраас өөрийн эзэмшилдээ авч орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд уг үйлдлийг эсэргүүцсэн тул намайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгийг Т.Батсүх хэлсэн юм. Ингээд бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс энэ сарын 28-нд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдсон М.Найданхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.


-Таныг захирлын албан тушаалыг хууль бусаар авсан. Мөн ингэхдээ түүний биед халдсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Би Т.Батсүхтэй уулзаагүй гурав, дөрвөн жил болж байна. Биед нь халдсан асуудлыг мэдэхгүй.

-Өмнөх захирал Т.Батсүх ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм бол. Та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Ямар нэгэн байдлаар албан тушаалынхаа байдлыг давуулан ашигласан асуудлаар Хөдөө аж ахуйн сургуулийн захирлын шийдвэр гарч ажлаас чөлөөлөгдсөн гэсэн.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ АТГ-д мэдүүлээгүй юм байна лээ. Яагаад?

-АТГ-д өгсөн. Би 2002-2019 онд Норвеги Улсад ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард ирсэн. Дараа нь БСШУС-ын сайдын зөвлөх болсон. Энэ үед АТГ-д ашиг сонирхлын байдлаа шалгуулсан.

-Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилоход ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй болно гэсэн баримт бичиг байна уу?

-Яамны сайдын зөвлөхөөр ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг бий. Хүрээлэнгийн захирлаар томилогдоход ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг удахгүй ирэх байлгүй дээ.

-Уг нь энэ бичиг ирсний дараа албан тушаалд томилогдох ёстой биз дээ?

-Ажил сайжруулах зорилготой л энд томилогдон ирж байна.

-Таны аав Б.Минжигдорж хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг юм байна. Тийм үү?

-Миний аав 1988-1996 он хүртэл хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. 82-той хөгшин одоо зөвлөхөөр ажиллах уу.

-Таны аавын нэр дээр таван жилийн хугацаатай хүрээлэнгийн мэдлийн буюу улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшсэн байна. Хүрээлэнгийн мэдлийн газрыг яагаад нэг хүн хувиараа эзэмших ёстой юм бэ?

-Энэ бол 2009 онд авсан асуудал. Аавын нэр дээр одоо ч хүртэл бий. Бид жил бүр 900 орчим мянган төгрөг төлдөг. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэх нь ч хаашаа юм.

-Хүрээлэнгийн мэдлийн газрын хувьдаа авчихсан байна шүү дээ. Ийм асуудал байж болох юм уу?

-Ганцхан манай аав ч биш энд газар авсан зөндөө л олон хүн бий. Бичиг баримт нь байгаа юм чинь зүй ёсных биз дээ.

-Та АТГ-д ашиг сонирхлын зөрчлийг шалгуулах бичгээ хэзээ бичгээ хүргүүлсэн бэ?

-Өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн. Бид нар ажлаа сайжруулах ёстой байна. Та нар яагаад энэ хулгайч /Т.Батсүх/-ийг өмөөрөөд байгаа юм. Тэгвэл бүгдэд нь арга хэмжээ авчхаад 10 хоногийн дараа эргээд уулзъя. Хэрэв газар авсан хүмүүс бүгдээрээ газраа хүрээлэнд өгчихвөл манайх ч бас газраа буцаагаад өгье. Харин ч бид барилга байгууламж барихгүй байлгаад байгаа шүү.

-Таныг Норвегид докторын зэрэг хамгаалах гэж явсан гэсэн. Гэтэл та хамгаалж чадаагүй юм биш үү. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Тийм асуудал байхгүй. Би 2014 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хамгаалсан. 

-Хүрээлэнгийн ажилчид малын биворын хашаанд амьдардаг юм байна. Гэтэл энэ том газрыг нэг хүн эзэмшээд, ажилчид нь ийм нөхцөлд амьдрах нь шударга гэж үү?

-Хэрхэн өвөлжилтөд орох уу, яах уу гэдэг дээр ярилцаад сууж байна. Аавтай холбоотой газар 2009 оны асуудал. Би тухайн үед захирлаар томилогдоод ийм шийдвэр гаргасан бол миний буруу.

-Хэрэв сонгон шалгаруулалт болбол та оролцох уу?

-Би оролцоно. 

-Та Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасаныг таних уу?

-Танина. Миний шавь.

-Таны шавь Т.Батсүхийг албан тушаалаа өг гэж зодсон гэсэн. Та мэдсэн үү?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв тэгсэн бол хуулийн байгууллага нь шийдэх байх. Т.Мөнхнасан, Т.Батсүх хоёрын хооронд мөнгөний асуудал байдаг гэж хүнээс дам сонсож байсан. 

-Та аавынхаа газрыг цуцлах уу?

-Миний аав Монгол Улсын гавьяат мал зүйч. 27х27 метр газар л байдаг. Эхлээд уг асуудалд судалгаа явуулна. Байшингаа барьчихсан олон хүн бий. Хойно өндөр барилга бий. Хэрэв уг барилга цуцлагдвал би газраа цуцална. Энэ  асуудалд нээх буруудахгүй болов уу гэж бодож байна.

-Яагаад?

-Хүмүүс бүгдээрээ эзэмшээд байна шүү дээ. Дайраад авчихсан биш. Гэрчилгээ авчихсан. Энэ Захиргааны актыг зохих журмын дагуу авсан.

-Төрийн мэдлийн газрыг хувь хүнд зохих журмын дагуу олгоно гэсэн заалт хуульд бий юу?

-2009 онд аав гавьяат болоход тухайн үеийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн шийдвэрээр өгсөн байдаг юм.

-Бэлэглэсэн гэсэн үг юм уу?

-Т.Батсүх тухайн үед орлогч дарга нь байсан. Өөрөөс нь асуу.

-Хэрэв АТГ-аас таныг ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ албан тушаалд томилуулахгүй гэсэн бичиг ирсэн тохиолдолд та албан тушаалаа өгч чадах уу?

-АТГ татгалзвал би энэ албан тушаалаасаа татгалзаж чадна. Гэхдээ тийм юм болохгүй. Энэ хооронд авлига авсан асуудал болоогүй. АТГ-ын ашиг сонирхолтой эсэх бичиг гурван сарын хугацаанд хүчинтэй байдаг. Хэрэв таны хэлсэн шиг хууль бус гэвэл би ажлаа өгөөд сайдынхаа зөвлөхийг хийгээд л явна.

-Сайдын зөвлөх гэдэг сэлгээний ажил юм уу?

-Тэгвэл сайдын зөвлөхийн албан тушаалаасаа ч огцорчихъё. Хоёулангаас нь болчихоё л доо. Ядах юм алга.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Тэнэг юм (103.26.195.124)
    ЭНЭ НЭГ ДУРАК ГАЗАР САЙГУЙ Л МАНАЙ НОРВЕГ, БИ НОРВЕГИЙН ДОКТОР ГЭЭД Л ХУЦААД ЯВСАН. УНЭХЭЭР ТИЙМ МУНДАГ ДОКТОР БАЙСАН БОЛ ЭНЭ ХУНИЙ АЖИЛ БУЛААЖ АВААД ЯВАХ БИШ НОРВЕГТОЙ Л ДОКТОР БОЛООД МАНДАЖ ЯВАМААР ЮМ. ЭДБЭГТДОРЖ ГЭЖ НЭГ ЮМ ХАРВАРДАД ХЭЛНИЙ КУРС ТОГСОЖ ИРЭЭД ХАРВАРД ГЭЖ РЕКЛАМДАЖ БАЙГААД ТОНОЖ ОГСОН ДОО
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
  • Батсүх (66.181.161.50)
    Батсүх гэж хүний хөлсны бичээчид их юм бичжээ аргагүй дэ мөнгө сайн өгч байга л да
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.42.36)
    Харваас сэжгийн хужаа сда л бна Үхэж далдраасай өмхий новш
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.185.147)
    Даварсан гар биш уу , зантгар толгойг нь занданшуулаад хадгалачихмаар эр биш уу ....
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.242.243.215)
    Зоргоороо нөхөр үү дээ ,албан тушаалыг бол өөрөө өөртөө дураараа авдаг
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (202.70.33.242)
    энэ бол бүтэхгүй гар байна. хэлж ярьж байгааг нь сонссон чинь
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (103.10.22.52)
    өндөр хөгжилтэй соёлтой газар байсан би зүгээр улс орноо хөгжүүлээд алаад өгнө л гээд байсан чинь ёстой хоосон толгой шившиг юм бн, бас л нэг шуналаа дарж чадаагүй хог новш л юм бн ш дэээ, хар хог чинь иймэрхүү хог новшоор л дутаж гэнэ, муу хумсаа нуусан муур вэ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
    • Гое нэр томье гое юм ярьсан хондий яндангуудаас болгоомжил
      2019 оны 08 сарын 29
    • Gadnaa goyo yarina
      Norvegiin mongol
      2019 оны 08 сарын 29
  • Зочин (103.57.93.78)
    Нээг их норвеги ярьсан гар байсан өнгөлгөө ихтэй малуу даа. Урам хугарав
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.26.136)
    ovoo mulguu durak uu ene chini harin
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.118.227)
    Ямар муухай дээрэлхүү, шуналтай бэрд вэ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    IM MALNUDASA MAN SAIACHEEE
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Баатарбилэг (192.82.65.189)
    Муухай хүн байна. Гадаадад зөвхөн өөрийнхөө ами\а бодож бодчихоод монголд ирээд хүний хоолыг булаасан арчаагүй шаарыг үтэр түргэн төрөөс холдуул.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Ба (66.181.161.37)
    Бузар ловш....
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.233.190)
    Батсүх гэдэг цайрчихсан гар ажлаа өгч чадахгүй оронд нь томилогдсон өөрийг нь бодвол хэлтэй устай, эрдэм чадалтай хүнийг харлуулах ажлыг сайн хийж байна шүү. Батсүхийг хэн гэдгийг мэдэхийг хүсвэл zarig.mn үзээрэй!
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
    • Норвег хэлтэй новегдаа хэрэггуй доктороор монгол яах ч юм билээ
      2019 оны 08 сарын 29
  • хан (202.9.43.17)
    хажууд ойрхон байвал харин ухамсрын шанаа өгчихмөөр бузрын лалар уу үгүй юү.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • ХУДЛАА ГАР (124.158.95.14)
    БАС Л ХУДЛАА ГА БАЙНА ДАА, МОНГОЛ УЛС МААНЬ ДАНДАА ИЙМ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ, ГАЗАР ХАРАГДВАЛ ХУВЬДАА АВЪЯ, МӨНГӨ ХАРАГДВАЛ ИДЬЕ, УУЯ ГЭСЭН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧИХ Ч ГЭЖ ДЭЭ??? МАН-Ы МАНГАРУУД ИЙМ БАЙДЛААРАА УДИРДААД ЯВАХ ЮМ БОЛ УЛС ОРНЫГ МӨН ХУРДАН СӨНӨӨХ НЬ ДӨӨ, ХУРДАН 2020 ОН БОЛЖ ЭНЭ МЭТИЙН ХОГ ШААРУУДЫГ ДАХИН ҮЗЭГДЭХГҮЙ БОЛТОЛ НЬ ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ ХҮМҮҮСЭЭ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.108.235)
    найданхүү гэгч нь эхнэр хүүхдээ хаяад оюутан охины толгойг багш нь багш нь гэж эргүүлж байгаад байгаад аваад суучихсан бузар шүү дээ. одоо бас хэдэн хүүхэдтэй байх.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Айлын эрх хүүхэд шиг МАН-ийгаа сайд, дарга болгосонгүй гэж муудалцаад Норвеги руу гүйгээд явчихдаг нөхөр байсхийгээд би энд бна тэнд бна гээд бичлэг тавиад байдаг ш дээ. миний хань хүүхдүүдээ хараад Норвегид ар гэрээ авч явдаг би чухамдаа улс орноо хөгжүүлмээр бна гээд уйлан дугараад байдаг нөхөр ч нэг ийм л хоосон дүр эсгэгч муур багш байгаа ойлгомжтой.
      2019 оны 08 сарын 29
  • zochin (202.131.251.138)
    Дэлхийд хөгжлөөрөө эхний байранд ордог тэр дундаа хөдөө аж ахуйн хөгжлөөрөө тэргүүлдэг оронд эрдмийн зэрэг хамгаалаад эх орноо хөгжүүлье гээд ирсэн хүнийг ингэж болохгүй ХААИС-ийн одоогийн удирдлагууды мафи илрэх болоод ирхээр ингэж сандралдаж хэдэн хэрүүлч сэтгүүлч хөлсөлж аваад хэрүүл эхлүүлж байна даа.Ард түмэн нүдтэй чихтэй дээ зөв бурууг дор нь тунгаагаад гаргаад ирнэ дээ.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Миний ойлгож байгаагаар Батсүх гэх нөхрийг чөлөөлсөн бол албан тушаалын байранд сонгон шалгаруулалт зарлаад хэн нэгэн хүн тэнцсэн бол АТГ ашиг сонирхолын зөрчилгүй гэж үзвэл томилдог хуультай санагдаад байх юм тэгэхээр Монгол улсад хууль гэж байгаад хэрэг байгаа юм уу
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Цайчихсан гар байна даа, Албаны газрыг гэрчилгээ гаргуулаад л авчихсан юм чинь, ХУУЛЬ ЁСНЫХ ,,ГЭЖ БНА ШҮҮ дээ,
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.99.53)
    neeh idej uuh gej irsen gej bodohgui bn aa. Setgel gargaad irj bgaa huniig ajilluulaad medleg turshlaga setgeliig n ashiglah heregtei shuu.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.24.60)
    Том гар байна шүү. Гадаадаар тэнэж ирээд төрийн сэнтийд сэтэр зүүчих юмаа. Харагддаг нөхөр ч дээ. Эрх мэдэлтэй байхдаа тэр газрын асуудлыг цуцлуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авах боломж байж л байсан.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    yostoi tsaisan gar bna daa ideh uuh geed uhalzsan iim yumnuudiig odoo yamaar ch yum be dee
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    12 цаг 11 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    13 цаг 1 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    13 цаг 6 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    13 цаг 43 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    13 цаг 48 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    14 цаг 48 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    15 цаг 3 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    15 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    15 цаг 53 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    16 цаг 19 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 51 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    17 цаг 33 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    17 цаг 46 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    17 цаг 48 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    17 цаг 57 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    18 цаг 11 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    18 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 38 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    18 цаг 53 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    19 цаг 4 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК