Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Луузан: ХБНГУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр саатуулагдсан хүмүүс нь үндсэн дипломат албан хаагчид биш

2019-8-30
0
ЖИРГЭХ

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин Г.Луузантай ярилцлаа. 

-Сүүлийн үед Гадаад харилцааны яамнаас хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдаа томилох асуудлыг Тамгын газрын дарга нь шийддэг тухай сошиалаар яригдаж, олон нийтэд тийм ойлголт төрүүлж байх шиг байна. Энэ хэр зэрэг үнэн, бодитой вэ?

-Сүүлийн үед олон нийтэд үндэслэлгүй, ташаа ойлголт бүхий мэдээ, мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  түгээх  хандлага их гардаг болж. Дипломат албанд нэлээд хэдэн жил ажилласан хүний хувьд томилгоог хэрхэн хийдэг, хэн шийдвэр гаргадаг, ямар хууль, журмаар зохицуулдагыг мэднэ. Дипломат албаны тухай хуульд зааснаар цэргийн атташе, Байнгын төлөөлөгчийн газрын орлогч, Элчин зөвлөхийг Гадаад харилцааны сайд нь тушаал гаргаж томилдог. Бусад дипломат болон үйлчилгээ, техникийн албан хаагчдыг яамны Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцээд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилдог зохицуулалттай. Түүнээс биш ГХЯ-ны газар, хэлтсийн дарга, түүн дотортамгын газрын даргад албан хаагчдыг дотоод, гадаадад томилж, бие даан тушаал гаргах эрх, мэдэл  огт байхгүй. Энэ журамд өөрчлөлт ороогүй гэж бодож байна.

-Дипломатууд гэмт хэрэг зөрчилд  холбогдох, тухайлбал хар тамхи тээвэрлэсэн хэрэг гарч нэг хэсэгтээ шуугиан тарилаа? Яаж таслан зогсоох ёстой вэ?

-ХБНГУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр саатуулагдсан албан хаагчид Гадаад харилцааны яамны үндсэн дипломат албан хаагчид биш байна лээ. Миний хувьд тэднийг таньж мэдэхгүй. Үүгээр би ГХЯ-ыг хариуцлагаас хаацайлах гэж байгаа юм биш. Ийм асуудал гарч улс орны, дипломат албаны нэр төрд сөргөөр нөлөөлж байгаа нь мэдээж харамсалтай хэрэг. Хил дамнан хар тамхи тээвэрлэнэ гэдэг тангараг өргөсөн дипломатч хүний хувьд байж боломжгүй асуудал. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй болсон байна гэж бодож байна. Ер нь томилгоо хийхдээ тухайн хүний  сэтгэц, ёс зүйн байдлыг сайтар судлах  нь чухал.

-Хилийн чанадад байгаа албан хаагчиддаа Гадаад харилцааны яам хяналт тавих боломж хязгаарлагдмал юм бишүү. Машин тэрэг оруулж зарлаа, улс дамжин тамхи зөөлөө гээд асуудал хөврөх юм?

-Хувийн болон албан ажлын шугамаар суугаа орноосоо бусад  гуравдагч улсад зорчих тохиолдолд яамны Төрийн захиргааны удирдлагын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчдог журам үйлчилж ирсэн. Дипломат ажилтан, түүний  гэр бүлийн гишүүд бүгдэд нь энэ журам хамааралтай. Миний үед, миний мэдэхийн яам, системийн байгууллагад ажиллаж байсан бүх дипломат ажилтнууд энэ журмыг дагаж мөрддөг байсан. Сүүлийн үед төрийн бусад байгууллагаас томилогдож буй зарим албан хаагчид хууль, дүрмээ санаатай, санамсаргүй байдлаар зөрчөөд байгаагийн нэг  илрэл нь Таны асуугаад байгаа тамхины хэрэгт холбогдсон хүмүүс болов уу. Бас пасспортуудыг нь ДТГ-ын Тэргүүн хадгалдаг журам бий. Гадаад харилцааны яам өдөр тутам хяналт тавих боломжгүй, харин албан хаагчдаа бусад орон руу зорчих асуудал дээр Тэргүүн нар буюу Элчин сайд, Ерөнхий консул, Консул, Байнгын төлөөлөгч байнга хяналт тавьж байх үүрэгтэй. Эдгээр журмууд болон зохицуулалт хэвээрээ байж таараа.

-Дипломат албанд сонгож томилгоо хийх процедур, жишиг ямар байдаг юм бол. Бодвол хэн дуртай нь ороод, томилогдоод байдаггүй байх? 

-Дипломат алба өөрөө өндөр шалгуур, болзол, нөхцөл шаарддаг ажил. Тэр утгаараа ч дипломат албанд анх орох иргэнээс шалгалт авч, сонгон шалгаруулдаг журам бий. Яамны үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагаа, консулын харилцааны гээд мэргэжил, мэргэшил голлон шаарддаг. Мөн  албан ажлын хэрэгцээ бүрэн хангах 2-оос доошгүй  гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой. Энэ талаар Дипломат албаны тухай хууль, яамны дотоод журамд бүр тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тухайлбал, тухайн албан хаагчийг мэргэжлийн бэлтгэл, мэргэшил, ажлын үр дүн, мэдлэг, ур чадвар, суух орны болон ажлын байрны онцлогт тохирсон гадаад хэлний мэдлэг зэргийг нь харгалзан яамны дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр Дипломат төлөөлөгчийн газарт томилдог. Бүр шаардлагатай гэж үзвэл ДТГ-ын удирдлагаас нь тухайн хүний талаар санал авсны үндсэн дээр мөн төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн хүнийг томилж болохыг шийдсэний дараа Сайд, Төрийн нарийн бичгийн дарга тушаал гарган эцэслэн албажуулдаг процедуртай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Луйварчидийг илчил (5.77.26.74)
    Уланудийн цагаан дипломат тоёота хайс машин нэг дүүргээд бараа гаргаад л явж байдаг.ер нь улаан ДК номер их ашигтай
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    bitgii hudlaa chalchaad bai,,,gadnii hevlelyydeer dyyren mongoliin dipl-uud geed shivshig bolgoson medeelel dyyren baina, bish baisan bol ted dipl-uud gej bichihgui, …bish baisan um bol ta nar delhiid ynen uchriig helj batalj ulsiin neree hamgaalah ni yasan um be ??? hudlaa yuch boloogui gal togoonii avgai nariin yaridagaa bolioch ta ta nar, dipl yaraich alga
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.177.147)
    Хар тамхины хэргийг саармагжуулах зорилгоор Анхбаяр луу дайраадд. Байгаа нь хэнд ч ойлгомжтой шуу дээ Германд баригдсан хар тамхины наймаачид Монгол руу монго гуйвуулж угааж байсан эсэх хоерт хар тамхиныхаа заримаас Монголд оруулж байсан эсэхийг шалгаж байгаа байгууллага байна уу Энэ хамгийн гол асуудал
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Данжаад Луузан (64.119.20.236)
    Энэ хар тамхины наймааны нууц ноёнтон худал солиорч бна. Энэ хулгайч өөрийн барааг маш их зөөлгөж, ард нь сугарч үлдсэн дээ? Үндсэн дипломат ажилтнуудын захиалга, үүрэг даалгавраар хар тамхины наймаа хийгддэг нь бодит үнэн.
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.217.209)
    Одоо Анхбаяр зөөнө
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.112.32)
    Дипломат дугаартай машиныг унаад дипломат ачаа гэсэн тамга тэмдэгтэй ачаа гэж тамхи ачаад явж бгаа биз дээ. Үзүүлж бгаа паспорт бас дипломатынх сайдыг нь чөлөөлөхгүй бхыг бодвол хамсаатнууд олон бнаа
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • irgen (117.111.16.139)
    ingeed tenegteed bdgiishd hen durtsi in tegeed diplomt dugaar mashindaa zuuj boldog geed heleed uguuch
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • залаа (150.129.142.86)
    ГХЯ-НЫ БҮХ ТОМИЛГОО ТЗУГ-ААР ДАМЖДАГ, АРЫН ХААЛГА, ХАХУУЛИЙН ГОЛ ЦЭГ НЬ ЭНЭ АЛБА БУЮУ АНХБАЯР ГЭГЧ МЭРЭГЖЛИЙН БУС ХҮН ЭНД ИРСНЭЭР ДЭЭРХИ ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА ЦЭЦЭГЛЭСЭН ГЭДГИЙГ ХЭЛЧИХГҮЙ ЯАВ ДАА? ЛУУЗААН.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Egeg (122.201.31.240)
    Цэцэрлэгт 5 настаы хүүхэд сургужлийн бэлтгэл анги заавал орох ёстоы гэсэн мөртлөө боловсролын хэлтэс нь цэцэрлэш нь мэднэ гээд цэцэрлэг нь мэдэхгүй орон тоогүы гээд авилга танил талгүй бол ямарч боломжгүй юм яриад бх юм тийм байж яаж нээлт яриад бнаа
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.108.217)
    undsen diplomatuudiinhaa baraag l zuuj yavsan bizde. mongoliin diplomatuud har tamhinii naimaa l hiideg shd uur yu hiidiin
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Монголоор 5 үг зөв бичдэггүй дипломатууд. (66.181.179.187)
    Үндсэн дипломат хүн монголд байдаг юм уу? Диплом худалдаж авсан МАНАН-гын шахааснуудыг тэгж нэрлэдэг болов уу.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Рохаха (66.181.161.96)
    Энэ авилгын сайхан яриатай хүн байна.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Чулуунбат Уранчтмэг (80.98.189.221)
    Тамхи зөөдөг нь үнэн олон жил зөөсөн байх,машинаа хэрэглүүлээд яваж байгааг юу гэж ойлгох уу?жирийн иргэн ашигласан юм уу?мафи сүлжээ байгаа биз.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (202.9.43.146)
    Tomilogdson diplomaatuud chini albanii mahinaa kheregluulj b.gaag uy gej oilgokh ve.. Khamsaatnuud l gej khen ch bodno...
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    12 цаг 9 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    12 цаг 59 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    13 цаг 4 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    13 цаг 41 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    13 цаг 46 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    14 цаг 46 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    15 цаг 1 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    15 цаг 23 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    15 цаг 51 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    16 цаг 17 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 49 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    17 цаг 31 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    17 цаг 44 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    17 цаг 46 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    17 цаг 54 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    18 цаг 8 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    18 цаг 26 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 36 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    18 цаг 51 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    19 цаг 2 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК