ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны энэ сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалтай холбоотойгоор маргааш буюу энэ сарын 2-ны өдөр автозамын хөдөлгөөнийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөний тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах юм байна.
Мөн энэ сарын 3-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаахаар болжээ. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх аж. Ингэхдээ замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулах бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв